Оросын холбооны цагаачлалын алба улсын нутаг дэвсгэрээс албадан гаргах хүмүүст зориулсан, 83 тусгай төвийг байгуулна. Түүнээс гадна улсын хилээр орох дэг журмыг зөрчигчидтэй ажиллах ажилчдын орон тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр арга хэмжээ Орос улсад хууль бусаар амьдрагсадын эсрэг тэмцлийг эрчимжүүлэхтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.

Москвад хууль бусаар амьдрагчдад зориулсан анхны майхан лагерийг Москва хотын дорно захад өнгөрсөн долоо хоногт байгуулж, 200 гаран цэргийн брезентэн майхан, хээрийн тогоо, бие засах газруудыг байрлуулжээ. Энд ОХУ-аас хөөж гаргахаар шийдвэрлэсэн, хууль бусаар амьдарч буй гадаадын мянга орчим хүнийг хүлээж авна. Тэдний олонхи нь оедлын нууц цөхэд ажиллаж байсан вьетнамчууд юм. Энэ лагерьт оршиж байгаа хүмүүсийн дунд Египет, Марокко, Сири, Киргиз, Азербайжан, Узбекистан улсуудын иргэд бий. Москвагийн зах зээл, барилгын талбайд хийсэн гэнэтийн тусгай хяналт шалгалтын явцад тэднийг сатуулсан байна.

«Хөдөлмөрийн цагаачлал» хэмээх олон улсын нэгдэлийн ерөнхийлэгч Николай Курдюмов хууль бус цагаачдад зориулсан төвүүдийг барьж байгуулах тухай Оросын цагаачлалын албаны төлөвлөгөө тун цагаа олсон хэрэг юм. Тэр тусмаа хууль зөрчин орж ирсэн хүмүүстэй цаашид ч тэмцэхээ Улсын цагаачлалын алба удаа дараа мэдэгдсэн байна.

Оросд сүүлийн 20 жил бий болсон уг үзэгдэл зарим улсад аль хэдийнээс тулгарсан учир албадан гаргах үйл явц, түүнтэй холбоотой хотхоны дэд бүтэц тэнд илүү хөгжиж иржээ. Иймэрхүү дэд бүтцийг манайд байгуулах шаардлагатай нь ойлгомжтой бөгөөд түүнгүйгээр бүтэхгүй гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Өнөөдөр манай улсад хууль бусаар оршин суугчид, хуулийн дагуу оршин суудаг хүмүүсээс илүү учир ийм арга хэмжээ зайлшгүй шаардлагатай.

Өнгөрсөн 7 хоногт цагдаагийн ажилтнууд, Москва хотод 5 мянга орчим гадаадын иргэнийг шалган, тэдний гуравны нэг нь ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн болохыг илрүүлжээ. Тэдний ихэнхи нь Орос улсад байх хууль ёсны хугацааг зөрчсөн байна. Сатуулагдсан зарим хүмүүс хуурамч паспорттай байжээ. Түүнээс гадна цагдаа нар өөрийгөө хамгаалах гэмтлийн болон галт зэр зэвсэг хураан авчээ. Холбооны цагаачлалын албаны удирдагч Константин Ромодановский, цагаачлалын хууль тогтоомжийг санаатайгаар зөрчсөн этгээдүүдэд хатуу чанга арга хэмжээ авч, албадан гаргаж, тэднийг 10 жилийн хугацаагаар улсын нутаг дэвсгэрт оруулахгүй байх талаар урьд удаа дараа мэдэгдсэн бидээ.