Япон улс олон улсын түншүүдтэйгээ хамт дэлхий даяар цемийн зэвсгийг устгахын төлөө тэмцэнэ гэж өнөөдөр 8-р сарын 6-нд Японы Еренхий сайд Синзо Абэ Хиросимаг америкийн атомын бөмбөгөөр бөмбөгдснөөс хойш 68 жил өнгөрсөнтэй холбогдуулан үйлдсэн дурсгалын ёслол дээр мэдэгдэв.

Энэ нь сайхан зорилго юм. Гэвч цөмийн зэвсгийг тойруулан өдөөсэн улс төрийн тоглоомыг зогсоотол зорилгод хүрч чадахгүй байх. Түүнээс гадна хүн төрөлхтөн Хиросима, Нагасаки хоёр хотыг цөмийн бөмбөгөөр бөмбөгдсөний жинхэнэ шалтгааныг мэдвэл зохино гэж Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн Олон улсын судлалын төвийн тэргүүлэх шинжээч Андрей Иванов үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «АНУ-аас Хиросима, Нагасаки хоёр хотыг атомын бөмбөгөөр бөмбөгдсэн нь японы ард түмний хувьд аймшигт эмгэнэлт хэрэг болсныг бүгд хүлээн зөвшөөрч байна. Атомын бөмбөгдлөгийн уршгаар хүмүүс өдгөө болтол өвчилж нас барж байна. Япон улсын эсрэг атомын бөмбөг хэрэглэсэн шалтгааны талаар маргалдсаар байна.

Хиросима Нагасаки хоёр хотыг цөмийн зэвсгээр устгасан явдал л Японы зоригийг мохоож, бууж өгөхөд хүргэж, америк, британи, хятад, зөвлөлтийн ба японы олон мянган цэргийн амь насыг аврах үр дүнтэй болсон гэх мэт санал АНУ-д тархсан юм. 2007 онд БХ-ын сайд Фумио Кюма ч ийн саналтай байгаагаа илэрхийлсэн билээ. Хиросима Нагасаки хоёр хотыг атомын бөмбөгөөр бөмбөгдөх нь гарцаагүй хөнөөлт ажиллагаа байсан юм. Энэ бөмбөгдлөг Дэлхийн 2-р дайныг дуусгаж, ЗХУ-ыг Хоккайдог булаан эзлэх боломжгүй болгосон. Иймээс би америкийн талд гомдохгүй байна гэж Кюма хэлжээ. Гэвч нийт олон зэвүүцсэн учир тэрээр удалгүй арга буюу огцров. Гэсэн ч Хиросима Нагасаки хоёр хотыг арга буюу бөмбөгдсөн гэсэн санал өрнөдэд давамгайлсааар байна гэлээ.

Харин америкийн атомын бөмбөгдлөг биш ЗХУ дайнд нэгдэж оролцсон явдал Японыг бууж өгөхөд хүргэсэн гэж бүр Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль хэлсэнийг Иванов дурдав. Оросын аль ч сурагчийн мэдэх энэ үзэл санааг өрнөдэд умартсан байна. Иймээс «Цөмийн зэвсгийн тухай таван домог» номын зохиогч британийн түүхч Уорд Уилсоны «АНУ-ын дөрвөн жилийн дотор хийж чадаагуйг Сталин деревхен едрийн дотор хийж амжсан» гэсэн гарчигтай өгүүллэг өрнөдийн олон уншигчийн хувьд сонин үйл явдал болов. Цөмийн бөмбөгдлөг Номхон далайд дайныг эцэслүүлсэн гэсэн саналыг тэрээр итгэлтэй няцаажээ.

Тэр үе мөч гэхэд америкийн «нисдэг цайз» гэгчид өрийн бөмбөгөөр японы хэдэн арван хотыг бараг үнсэн товрог болгосон билээ. Тэнд олон мянган хүн амь үрэгдсэн юм. Гэвч ийн гай гамшиг улс үндэстнийг нэгтгэж, эсэргүүцэх хүсэл эрмэлзлийг бэхжүүлж байна гэж японы командлал үзсэн аж. Ийн нөхцөлд 1945 оны 8-р сарын 6-нд Хироси- маг устгасан хэрэг явдал японы удирдлагын анхаарлыг тийм их татсангүй. Зөвхөн 8-р сарын 8-нд атомын бөмбөгдлөгийн уршгийг эзэн хаанд дэлгэрэнгүйц мэдээлсний дараа тэрээр «Дайсан ийм зэвсэг хэрэглэх нөхцөлд дайныг үргэлжлүүлэх аргагүй» гэжээ. «Гэвч ашигтай болзол олохын тулд дайныг тэр даруй зогсоож болохгүй» гэж эзэн хаан нэмж хэлсэн билээ.

8-р сарын 9-ний үр дүнд Нангасаки хотыг атомын бөмбөгөөр бөмбөгдсэн тухай мэдээлэл ч ийн үзэл санааг өөрчлсөнгүй. «Өнөө өглөө ЗХУ дайнд нэгдсэн явдал биднийг мухардмал байдалд оруулж, дайныг цаашид үргэлжлүүлэх аргагүй болгосон» гэж Ерөнхий сайд Кантаро Сузуки мөн тэр өдөр Дайныг удирдах дээд зөвлөлийн хуралдаан дээр мэлэгдсний дараа ухамсралд эргэлт гарав.

Манжуурт зөвлөлтйин цэргийн эрчимтэй давшилт Хирохито эзэн хааныг 8-р сарын 14-нд бууж өгөх тухай баримт бичигт гарын үсэг арга буюу зурахад хүргэв. Гэвч японы цэргийнхэн энэ баримт бичгийг үл тоомсорлон серег давшилтыг зохион байгуулахыг оролдсон аж. Манжуур, Солонгост японы цэргийг түргэн бүтниргэх үр дүнтэй болсон Зөвлөлтийн Армийн шийдвэртэй ажиллагаа японы командлалыг уг дуугүй бууж өгөх тушаал 1945 оны 8-р сарын 19-нд өгөхөд албадсан юм. Японы энгийн номхон 100 мянга гаруй иргэний амь насыг бүрэлгэсэн атомын бөмбөгдлөг биш зөвлөлтийн цэргийн давшилт л дайны төгсгөлийг ойртуулав. Хиросима, Нагасаки хоёр хотыг аймшигт байдалд оруулалгүй ч дайныг эцэслүүлэх байсан. «Цөмийн бороохой» ЗХУ-д шахалт үзүүлэхэд чухал гэж америкийн тал үзсэн билээ.

Цөмийн сүйрэлийн аюул тулгарсан нөхцөлд оршин суухад хэцүү юм. Гэвч дэлхийг цөмийн зэвсгээс ангижруулах хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд Хиросима Нагасаки хоёр хотын эмгэнэлт байдлын шалтгааныг тодруулахаас гадна өөр хүчин зүйлд анхаарал тавих хэрэгтэй гэж Андрей Иванов тэмдэглэн хэлээд: «Эдүгээ цөмийн зэвсэг олон улс орны хувьд оршин тогтнох цорын ганц найдвартай баталгаа болсоныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үүнтэй холбогдуулан Израилийг дурдая.

Харин Израиль цөмийн зэвсэгтэй болсныг АНУ эсэргүүцэхгүй мөртлөө атомын бөмбөгтэй болох гэсэн Пхеньний хүсэл эрмэлзэлийг эгдүүцэж байна. Пуужин-цөмийн зэвсэг Умард Солонгосын хувьд ч улс орноо хэвээр хадгалах баталгаа болсон. Тусгаар улсуудын дэглэмийг үргэлж сольж байгаа Вашингтон Пхеньянд халдашгүй эрх олгохоос татгалзаж байна шуу. Иран улс ч ийн байдалд орсон» гэв.

Товчхон хэлэхэд хэд хэдэн улс гадаадын түрэмгийллээс өөрсдийгөө хамгаалах өөр найдвартай баталгаатай болохгүй бол дэлхийг цөмийн зэвсгээс ангижруулах хүсэл мөрөөдөл бүтэхгүй.