Орос улсад үндэсний бодлогын төрийн стратегийг хэрэгжүүлж эхэллээ. Төлөвлөгөөг сайд нарын танхимын түвшинд батласан бөгөөд 2016 он хүртэл хэрэгжих юм. Олон үндэстэнтэй аль ч оронд ийм үндэстэн хоорондын харилцаатай холбоотой асуудал тун хэцүү байдаг. Орос улсад ч адил. Уугуул үндэстнүүд гэхэд тус улсад 180 гаруй, ингэхдээ жижиг ардуудыг оруулалгүйгээр шүү дээ. Хэдэн зуун жилийн хугацаанд тэд бие биедээ дасан зохицсон.

Гэхдээ бусад ард түмнүүдийн төлөөлөгчдийн хооронд угсаатны болон шашны соёлын хөрсөн дээр сөргөлдөөнүүд үе үе гардаг. Орос улсын нутаг дээр бусад улс орны олон тооны иргэд амьдардаг, тэдгээрийн дийлэнхи нь хуучин ЗСБНХУ-ын иргэд юм. Хэрвээ зөвлөлт засгийн үед улс түмний найрамдалд гайхамшигтай анхаарлыг тавьж байсан бол ЗСБНХУ нурсаны дараа Орос улсын үндэсний бодлогын асуудлуудаар чухамдаа хэн ч тоймтой анхаарч байсангүй гэж Социологийн судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Леонтий Бызов ийн ярьж байна.

Оросын нийгэм төр- засгийн газрыг үндэсний бодлогыг тодорхойлохыг аль эртнээс хүлээж байсан. Шинэ Орос улсад түүнгүйгээр байхын аргагүй бөгөөд үндэстэн хоорондын тулгамдсан асуудлууд нь эрчимтэй өсч байна. Бйадал одоо тун эгзэгтэй байна гэж социологч цохон тэмдэглэв. Цагаачид маш их хэмжээгээр ирж байна. Үүнд оросын уугуул иргэд их эгдүүцэж байна. Чухамдаа нутгийн гадаадын харъяатууд болон Орос улсын уугуул хүн ам нь тэс өөр бичсэн, бичигдээгүй хуулиудаар амьдардаг. Эдийн засгийн салбарын хуваах нь ялангуяа, хүн амд ашиггүй байх нь олонтоо гардаг.

Энэ жил ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар эхлээд ОХУ-ын төрийн үндэсний бодлогын стратегийг 2025 он хүртэл бүрдүүлсэн. Үүний дараа эхний шатанд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тодорхойлсон. Энэ нь угсаатны янз бүрийн наадмууд, дээд хүрээний болон спортын арга хэмжээнүүд, үзэсгэлэнгүүд байх юм. Янз бүрийн түвшний түшмэдүүд арьс өнгө, үндэс угсаа, хэл, шашинаас үл хамааран иргэд нь тэгш эрхтэй болох тухайг сануулах мэргэжил дээшлүүлэх дамжаануудад суралцана.

Сайхан төлөвлөгөө, гэтэл энэ нь хэрхэн яаж хэрэгжих бол? Энэ тухай “Миграция-21” сангийн ерөнхийлөгч Вячеслав Поставнин ийн ярьж байна: «Тэнд бүх юм бичигдсэн нь сайн хэрэг. Гэтэл үүнийг хэн хийх юм бэ? Яагаад гэвэл үүнийг өдөр бүр хийх ёстой юм. Энэ нь хэвшмэл, хариуцлагатай, мэргэжлийн ажил. Үүнд төрийн байгууллагууд ялангуяа, орон нутгийн байгууллагууд оролцох ёстой. Тэд үндэсний үзлийн бүхий л илрэлүүдэд бодитой, хатуу хяналт тавьж, дүгнэлт өгч байх ёстой. Тэгээд үүний хариуцлагыг бүс нутгийн дарга нар, хотын удирдлагууд хүлээх ёстой. Энэ бол нэг ийм төрийн чимхлүүр, өдөр тутмын ажил байгаа юм. Зүгээр нэг төлөвлөгөө бичих бол юу ч биш».

Гэхдээ энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд олон нийтийн байгууллагуудыг идэвхтэй татан оролцуулах ёстой юм. Тэгээд ч угсаатан хоорондын харилцаанд дэг журам тогтооход нь төрд туслах төлөвтэй НКО /Арилжааны бус байгууллагууд/ болон нийгэмлэгүүдэд ялангуяа, боловсролын салбарын туслалцаатай хөтөлбөрүүдэд тэтгэлэгүүд олгохоор төлөвлөж буй юм. Үүнийг үл итгэгчид Орос улс шиг угсаатны алаг бүтэцтэй улсад үндэстэн хоорондын сөргөлдөнийг бүрэн мөсөн хална гэдэг байхын аргагүй гэж байна. Үндэсний бодлогын хэрэгжилтийн төлөвлөгөөг батласан явдал нь энэ зорилт орос улсын эрх баригчдын анхаарлын төвд байна гэдгийг гэрчилж буй юм.