Өнөөдөр /8-р сарын 5/ цөмийн туршилтуудыг ялимгүй хориглох тухай гэрээ байгуулсны 50 жилийн ой болж байна. ЗСБНХУ, АНУ болон Их Британий хооронд олон жил үргэлжилсэн яриа хэлэлцээрийн дүнд Москвад эл баримт бичигт гарын үсэг зурсан. “Москвагийн гэрээ” нэртэй энэхүү баримт бичигт агаар мандал, сансар огторгуйд болон усан дор цөмийн дэлбэрэлтүүдийг явуулахыг хориглохоор заасан.

Цөмийн анхны туршилтуудын анх АНУ явуулсан. 1945 онд Нью-Мексико мужид 20 килотонн тротилын хүчтэй бөмбөгийг ажиллагаанд оруулсан. Үүнээс хойш нэг сар ч өнгөрөөгүй байхад, орчин үеийн бөмбөгийн хүчийг японы Хиросима, Нагасаки хотууд дээр хаяж, дэлхий дахиныг алмайруулсан.

Дөрвөн жилийн дараа ЗХУ, Их Британь, Франц болон Хятад улс явуулсан. Хамгийн хүчтэй дэлбэрэлт 1961 онд Хойд мөсөн далайн Шинэ газар олтригт явуулсан. Тэр үед өрнөдийнхний “хаан бөмбөг” хэмээн нэрлэсэн зөвлөлтийн 100 мегатонны хүчин чадалтай бөмбөгийн хүчин чадлынх нь 50% ашигласан.

Гэхдээ дэлбэрэлт нь Дэлхийн хоердугаар дайны бүх дэлбэрэлтүүдийг нийлүүлснээс 10 дахин илүү байсан. Ингэхдээ Японд хаясан америкийн бөмбөгнүүдийг оруулаад шүү. Цөмийн мөөг 67 км өндөрт гарч байсан бөгөөд түүний дэлбэрэлтийн давалгаан дэлхийг гурав дахин тойрсон.

Цөмийн зэвсгийн туршилтуудыг агаарт, газар доор болон усан дор явуулж байлаа. Хэвлэлүүдийн мэдээллээс үзэхэд, сансрын орон зайд Зөвлөлт 4 удаа, Америк 5 удаа дэлбэрэлт явуулж байсан аж. Агааргүй орон зайд явуулах цуврал дэлбэрэлтүүдийг явуулах зарлага, зардалууд нь тэрбум тэрбум долл.тоологдож байлаа.

Энэхүү баригдахын аргагүй цөмийн хөөцөлдөөний экологийн сөрөг үр дагаваруудын талаар зөвхөн төсөөлж л болох байв. Олон нийтийн олон тооны эсэргүүцэлийн дараа “цөмийн тавын” орнууд туршилтуудыг зогсоох тухай хүчтэй санаа тавих болсон. 1963 онд ЗСБНХУ, АНУ болон Их Британий төлөөлөгчид Москвад цөмийн зэвсгийг байгуулах процессыг хянах ажлын эхлэлийг тавьсан уг баримт бичигт гарын үсэг зурсан гэж улс төр олон нийтийн судалгааны төвийн захирал Владимир Евсеев ийн ярьж байна: «Энэхүү гэрээ нь маргашгүй чухал ач холбогдолтой. Газар нутгийг цацраг идэвхтэй бодисоор хордуулах аюул харьцангуй багассан. Үүний дараа туршилтууд нь ихэвчлэн газар дор явагдах болсон».

Нөгөөтэйгүүр, Франц эл гэрээг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд 1974 он хүртэл газар дээрг туршилтуудаа үргэлжлүүлсээр байлаа. Хятад улс 1980 он хүртэл. 1996 онд цөмийн зэвсгийг хориглох тухай бүхнийг хамарсан шинэ гэрээг байгуулсан. Орос улс энэ үеэр бүх туршилтуудаа зогсоосон байсан. Гэрээнд гарын үсэг зураагүй Энэтхэг, Пакистан хоёр л өөрсдийн цөмийн сүүлчийн туршилтуудаа 1998 онд явуулсан.

Умард солонгос энэ жил цөмийн гурван туршилтаа газар дор явуулсан. Одоогийн байдлаар техникийн хөгжилтэй орнууд цөмийн туршилтуудыг явуулах шаардлагагуй болсон. Тэд үүнийгээ компьютерын нарийн шинэчлэлээр тайлбарлаж буй юм. Энэ тухай Батлан хамгаалах гадаад, дотоод бодлогын зөвлөлийн гишүүн Владимир Аверчев хэлэхдээ «Цөмийн цэнэглэгчүүдийн төгс боловсронгуй байдал яг үүн дээр тогтож буй юм. Мэдээж хэрэг, цөмийн зэвсэгтэй орнууд, зэсвэггүй орнуудын хоорондын зайг техникийн боломжууд илүүтэй холдуулж байгаа. Тэгээд энэ цөмийн зэвсгийг хорогдуулахад нэмэлт баталгаа болон арга хэрэгсэл болж байна» гэлээ.

Цөмийн туршилтуудыг явуулах сэдэв нь “цөмийн клубт” элсэх төлөвтэй улс орнуудын хувьд эрэлт хэрэгцээтэй хэвээр байна. Жишээ нь, Умард солонгос. Нийтийг хамарсан хорионы тухай гэрээг батлагдасны дараа туршилтуудыг зогсоох боломжтой гэж Владимир Евсеев онцлон тэмдэглэв.

Гэхдээ эхний алхмыг Умард солонгос биш, харин батлаагүй, гэхдээ гарын үсэг зурсан АНУ хийх ёстой. Эдний жишгийг магадгүй, Хятад болон бусад улс орнууд ч дагах болов уу.

Сүүлийн үед америкийн шинжээчид туршилтуудаас татгалзах нь үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахгүй гэж ярих болжээ. Ерөнхийлөгч Барак Обама эл асуудлыг тэргүүн зорилтын асуудал гэж үздэг. Энэ нь ойрын ирээдүйд цөмийн туршилтуудыг хориглох Гэрээг Конгрессээр хэлэлцүүлэхээр өргөн барина гэдэгт найдвар төрүүлж буй юм.