Хятад улс, орон нутгийн болон доод шатны засаг захиргааны өр зээлийн нийтийг хамарсан аудитийн шалгалтад нэрвэгдээд байна. Улсын өр зээл арвижих, нийгмийн тэсрэлтээс сэрэмжлүүлэхэд асуудлын унэ цэнэ оршино. Хэрэв эдгээр газрууд цаашид хяналтгүйгээр өр зээл тавих юм бол эдийн засагт ноцтой асуудал үүснэ гэж «Чайна дели» сонин сануулсан байна.

Нутгийн удирдлагуудад өр зээлтэй амьдрах нь амар бөгөөд ашигтай юм. Тэд өөрийн бүс нутгаа хурдан тургэцтэй хөгжүүлэхийн төлөө дуртаяа зээл авдаг нь тодорхой боллоо. Тэр тусмаа хөршөөсөө илүү том, өндөр тэнгэр баганадсан барилга барьдагаа харуулах гэж эрмэлзэдэг байна. Саяхан болтол ийм байдал, албан тушаал ахих зөв боломж байсан боловч, одоо энэ нь амьдралд төгсгөл болох цаг иржээ.

Загас толгойноосоо өмхийрэхгүйн тулд түүнийг сүүлээс нь цэвэрлэж эхэллээ. Бээжин удирдлагуудын бүрэлдэхүүнийг огцом сольж байна. Энэ кампанит ажиллагаа өргөн цар хүрээг хамарч, хэт даварсан дарга нарыг хашраах зорилготой юм. Энэ бол Хятад улсын шинэ удирдлагын шинэчлэлийг гүнзгийрүүлж, боловсронгүй болгох амжилтын зайлшгүй нөхцөл бөгөөд эргэлт буцалтгүйгээр шийдэгдсэн гэж Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер үзэж байна: "Хэдийгээр ихээхэн хүндрэлтэй боловч гүйцэлдэж болох бодит хөтөлбөр юм. Үнэн хэрэгтээ, эдгээр зорилтыг шийдвэрлэхэд уйгагүй, шийдэмгий байх зорилгоор, хуучин удирдлагыг шинээр сольсон байна".

Үүний дараа Бээжин, санхүүгийн дэг журмыг сахиулж, өр зээлийн бүрэн хэмжээний аудит шалгалт хийхийг даалган байцаагчдыг тухайн газруудад илгээжээ.

Нутгийн удирдлагуудын өр зээл өссөөр байгаад шинжээчид түгшиж байна. Тэдний нийт өрийн хэмжээ сүүлийн хоёр жилд хоёр дахин өсч, зарим нэг нь бүр дампууралд оржээ. Тэр тусмаа өрийн нүхэнд унах хурдны хэмжээ буурах онц найдлага алга гэж Эдийн засгийн дээд сургуулийн шинжээч Иосиф Дискин үзэж байна.

Энэ байдал цаашид улам даамжрахгүй байх нь чухал юм. Хятад улс энэ асуудлыг ойлгож, зохицуулахыг хичээж байна. Үүний зэрэгцээ, нутгийн засаг захиргаа, урьдын боломж байхгүй болсон гэдгийг ойлгож байгаа юм. Хятадын эдийн засаг хунд уналтанд орохгүй болов уу, учир нь тэд улсын алт валютын нөөцийг ашиглаж болзошгүй.

Зарим нэгэн үзүүлэлтээр, нутгийн засаг захиргааны өр зээл УНБ-ний 40 хувиас илүү гарсан байна. Энэ өр зээлийн ихэнхи банкнаас авагджээ. Бээжингийнхэний гол түгшүүр албан есоор олгогдсон 2 триллион долларт бус, далд банкны асуудалд байгаа юм.

Том банкуудад дотоодын албан газруудтай ажиллах онц ашиг сонирхолгүй учир Хятадын дотоодын эдийн засаг ийм маягийн зээлэнд баригдсан байдаг байна. Далд ажиллагаатай банкны зээлийн хэмжээ 5 триллионоор хэмжигдэж байна. Тэр тусмаа эдгээр далд ажиллагаатай банкны салбарууд, орон нутгийн засаг захиргааг авьяаслагаар өөрийн зээлийн дэгээнд урхилж чадсаны хүчээр сүүлийн 4 жилд 4 дахин өссөн байна.

Ихэд дэлгэрсэн аргын нэг нь хүн амд эрэлт ихтэй, ашиг багатай банк санхүүгийн бүтээгдэхүүнийг санал болгох, орон нутгийн засаг захиргаанд цаасан мөнгө гаргахад дэмжлэг үзүүлэх явдал юм. Энэ нь янз бурийн облигациуд байдаг. Хүн амын гар дээр 100 гаран миллиардаараа хуримтлагджээ. Хэрэв дампуурсан засаг захиргаанд нэг дор төлөхийг шаардвал татгалзах нь гарцаагүй. Харин энэ бол нийгмийн тэсрэлтэд хүргэх далд үндэс юм.

Ийм хөдөлгөөн үймээн болохоос сэргийлж, төв засгийнхан орон нутгийн зарим нэг засаг захиргааныханд өр зээлээ барагдуулахад нь нааштай хандаж байна. Эцсийн эцэст энэ нь Хятад улсын тесевт нэмэлт саад тотгор болж байгаа юм. Бээжин энэ байдлаас бүх л санхүүгийн системийн эрсдэлийн гол эх бүлгийг олж харсан бололтой. Цаашид орон нутгийн засаг захиргааны өр зээлийн хариуцлагыг өөртөө авахыг хүсэхгүй байна. Төвөөс бүс нутгуудад явуулсан аудитууд, Хятадын санхүү зээлийн системд тавьсан аажим явцтай бөмбөгийг аюулгүй болгох ёстой.