1895 онд германы физикч Вильгельм фон Рентген анх цацрагийн туяаг нээжээ. Хожим нь түүний нэрээр рентген туяа гэж нэрлэгдэх болсон. Радиоидэвхжилтийн нээсэн үеэс Хиросимын цөмийн бөмбөгдөлт хүртэл ердөө 50 жил болж байлаа... 8-р сарын 6-ны өдөр дэлхий дахинд Хиросимагийн атомын бөмбөгдөлтөнд амь үрэгдэсдийн дурсгалын өдрийг тэмдэглэж байна. Хиросимагийн бөмбөгдөлтөөс хойш яг гурав хоногийн дараа 1945 оны 8-р сарын 9-ний өдөр японы өөр нэг хот - Нагасаки атомын бөмбөгдөлтөнд нэрвэгдсэн. Албан ёсны баримт бичгүүдэд цацрагийн туяагаар өвчилсөн хүмүүсийг “хибакуся” гэж тэмдэглэх болсон юм.

Дэлбэрэлтийн голомтоос 300 метрийн зайд байсан бөгөөд амьд гарсан цөөн хэдхэн хүний нэг болох тэр үед 19 настай байсан Такакура Акико тэр үед ямар мэдрэмж төрж байсан тухайгаа ингэж ярьж байжээ. “Хиросима дээр бөмбөг хаях тэр өдөр миний хувьд гурван өнгө үлдэсэн. Хар, улаан, хүрэн. Яагаад хар гэвэл, дэлбэрэлт нарны гэрлийг таслан хааж, бүх юм хар өнгөтэй, харанхүй болсон. Яагаад улаан гэвэл, шархадсан, гэмтсэн хүмүүсээс улаан цус асгарч байсан. Мөн улаан өнгө нь хотод эргэн тойрон гарах гал түймрийн өнгө байлаа. Хүрэн өнгө нь цацраг туяанд нэрвэгдсэн бие мах бодийн биенээс тасран унах, түлэгдсэн арьсны өнгө байв. Энэ бол жинхэн там байсан”.

Хэдэн арван жил өнгөрсний дараа цөмийн зэвсэгтэй орны тоо нэмэгдэх болсон. Үүнтэй холбогдон цөмийн туршилтуудын тоо ч өссөн. Цөмийн зэвсгийн туршилт гэж ямар юм байдаг тухай орос улсын зохиолч, цөмийн зэвсгийн хөгжлийн түүхч Владимир Губарев инй ярьж байна. Тэрээр тэр сэтгүүлчийн хувиар цөмийн туршилтын газар очиж байсан.

Нэгэн удаа надад цөмийн туршилт болж байгаа газар очих боломж гарсан. Бид дэлбэрэлт болж байгаа газраас 15 км зайтай байсан. Гэнэт газар дэлхий яг нүдний өмнө босч ирэх шиг болсон. Хэвтэж байгаад босоод ирсэн юм шиг л. Тэгээд тэндээс гал дүрэлзсэн. Тэр үед би энэ бол там гэж ойлгосон. Дэлбэрэлт болох үед бие мах бодийн хувьд их аймшигтай юм билээ. Би түүнээс аймшигтай юмыг амьдралдаа үзээгүй”.

1945 онд Япон улс анх удаагаа цэргийн атомын аймшгийг өөр дээрээ туулсан. Гэтэл түүнээс хойш 66 жилийн дараа 2011 онд тэд “энхийн атом”-ын аюултай болохыг мэдсэн. “Фукусима-1” АЦС дээр гарсан осол япончуудыг цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх ирээдүйг шинээр харахыг шаардаж буй юм. Япон дахин цацраг туяатай учирлаа. Гэсэн ч Японы засгийн газар энэхүү гашуун туршлага, хүн амын илт дэмжихгүй байдлыг үл тоомсорлон, цөмийн эрчим хүчний хөтөлбөрт хэрээс тавих төлөвгүй байна.

Зарим хүмүүс одоогийн Синдзо Абэгийн засгийн газрын танхимыг японы парламентын хоёр танхимд эзлэж байгаа байдлаа ашиглан, тус улсын Үндсэн хуулийн цөмийн зэвсгийн эсрэг заалтуудыг хасах гэж байгаа юм биш биз? гэж хардаж байна. Учир нь гэвэл, Хятадын цэргийн хүчний чадавхи нэмэгдэж байгаа үед “өөрийн бие даасан батлан хамгаалалтыг” бүр цөмийн зэвсэг хүртэл хөгжүүлэх уриа Японд олонтоо дуулдах болсон. Энэ тухай Алс-Дорнодын хүрээлэнгийн Япон судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэгч ажилтан Николай Тебин ийн ярьж байна.

Тэд энхийн атом байгуулна гэдэг юу л бол. Тэд японы хувьд энэ нь өөрийгөө булшлахтай адил гэдгийг сайн мэдэж байгаа. Тус улс нь жижиг нутаг дэвсгэртэй, цөмийн зэвсэг бол тэдний хувьд тогтоон барих хэрэгсэл төдий л юм. Үүнийг Фукусимагийн жишээ тод харуулсан. Тэр үед АЦС-ын ослын улмаас тус улсын бараг бүх аж үйлдвэр зогсоход хүрсэн. Тэгээд ч одоо америкчууд Японы аюулгүй байдлын баталгааг хангаж байна. Учир иймээс япончуудыг цөмийн зэвсэгтэй болохгүй болов уу л гэж би бодож байна. Энэ бол америкийн бөгтрөгтэй морьхон, тэгээд ч Япон цөмийн зэвсэггүй дэлхий байхыг идэвхтэй сурталчилж байгаа юм.

Цөмийн зэвсэгтэй байх тухай асуудлыг японы нийгэмд аз болоход цөөнх дэмжиж байна. Хиросима, Нагасакигийн үр дагаврууд хүн төрөлхтөнийг цаашид цөмийн зэвсгийг ашиглахаас татгалзахад хүргэх ёстой юм. Гэтэл хүнийг үй олноор нь устгах зэвсэгтэй орны тоо улам өсч байдаг. Харин Япон улс нь одоохондоо цөмийн зэвсгээс санаатайгаар татгалзсан өндөр хөгжилтэй орны үлгэр дууриалал болсон хэвээр байна.