Эдвард Сноудены ойрын үеийн төлөвлөгөө бол ажил олж, суулийн үед тохиолдсон аймшигт явдлаа мартах явдал юм. Америкийн тусгай албаны ажилтан асан тэрбээр 40 хоногийг өнгөрөөсөн Москвагийн «Шереметьево» нисэх онгоцны буудлын дамжин өнгөрөх бусийг Пурэв гарагт орхин одлоо. Тууний тур оршин суух зөвшөөрөл хүссэн хүсэлт эерэгээр шийдэгдэн 1 жилийн хугацаанд тэрээр Орос улсын нутаг дэвсгэрт саадгуй оршин суух эрхтэй болжээ.

АНУ-ын Конгресст энэ мэдээг тамаглаж байснаар хатуу хүлээж авсан. Харин цагаан ордон олон талт ойлголтыг хэрэглэхийг хичээлээ.

Одоо Сноуден Орос улсын хуулийн хамгаалалтанд байна. Тиймээс америкийн талын мэдэгдэлд тайван хандаж болно. Эхний тайлбарыг цагаан ордон биш парламентаас өгсөн байна. Нью-Йорк мужийн сенатор, ардчилсан үзэлт Чарльз Шумер, Орос улс Сноуденд тур орогнох зөвшөөрөл өгснөөр АНУ-ын нуруунд хутга зоолоо гэж мэдэгдсэн байна. Обамын захиргааны тайлбар даруу байлаа. Цагаан ордны албан өсны төлөөлөгч Джей Карни урам хугарсан болоод Обама Путин хоерын 9-р сарын уулзалт тасалдах аюултайг дахин мэдэгдсэн байна. Тэгсэн хирнээ Сноуденээс болж улс төрийн нааштай ажиллагааг дахин авч үзэхээс татгалзах нь буруу тэрээр гэж онцлон тэмдэглэсэн байна. Төрийн яамны албан есны төлөөлөгч Мари Харфийн мэдэгдэл дун шинжилгээ хийсэн байдал нь гайхалд хүргэж байна: «Бид Оросын засгийн газартай энэ асуудлаар ажиллаж, зөвлөлдөж байгаа ба цаашид ч үргэлжлүүлэх болно. Гэвч АНУ, ерөнхийлөгч Путин биечлэн, энэ асуудал хоер орны харилцаанд сөрөгөөр нөлөөлөх өсгүй гэдгийг тодорхойлсон. Орос улс манай орны хооронд нягт хамтран ажиллах салбарууд, тэр дунд Афганистан, Ираны эсрэг цөмийн зэвсгийг хязгаарлах зөвшилцөл бий. Сноудены асуудал бусад хэргээс тусдаа авч үзэгдэнэ гэж бодож байна. Хэдийгээр энэ явдал бидний урамыг хугалсан боловч, ерөнхийдөө манай улсуудын харилцаанд эсрэгээр нөлөөлөхийг хүсэхгүй байна» гэж хэллээ.

Үүний зэрэгцээ Москва, Путин Обама хоерын 9-р сарын уулзалтыг цуцлах дорвитой шалтагийг олж харахгуй байна. Оросын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков энэ талаар Сноуденийг Шереметьевогоос гарах болсон нь тодорхой болонгуут ийнхуу тайлбарлажээ: «Уунийг тойроод АНУ-д ямар уйл явц болж байгаа нь тодорхой, гэвч америкийн засгийн газраас бид ямар ч дохио сануулга аваагуй байна. Энэ асуудал, бидний харилцаанд тедийлен нөлөөтэй биш гэж үзэж байна. Еренхийлегч Путин удаа дараа, энэ тохиолдолд Орос орон ямар ч хамаагуй гэж хэлсэн. Тэрбээр бид олон талаар хамтран ажиллах сонирхолтой бөгөөд уунд энэ байдал нөлөөлөхгүй гэдэгт найдаж байгаагаа нилээд хэдэн удаа илэрхийлсэн» гэж хэлсэн.

Сноудентай холбоотой энэ байдлыг АНУ-ын ерөнхийлөгч тайлбарлахгуй байгаа нь гайхалтай.

Одоохондоо Сноудены хэргийг тойрсон маргаан дээд хэмжээнд намжихгуй байна, зугтсан программчин ч еерее бий болсон бодит шинэ нөхцөлдөө дасах гэж хичээж байна. Тэрээр хэдийн амьдрах газар олсон бөгөөд орон сууц уу москва орчмын зуслангийн байшин эсэх нь мэдэгдээгуй боловч интернетэд суулчийн вариант болов уу гэж таамаглан хэлэлцэж байна. Гэвч Сноуденийг бодит дурээр нь 1 ч сэтгүүлч хараагуй, интернетэд түүний онгоцны буудлаас гарч явааг харсан хүмүүсийн тавьсан 2 зураг л байгаа аж. Баярласан инээдээ барьж чадахгуй байгаа нь илэрхий байлаа.