Өнгөрсөн долоо хоногт Израиль Палестин яриа хэлэлцээгээ сэргээлээ. 3 жил завсарласны эцэст Израиль Палестины төлөөлөгчид Вашигтонд уулзаж энхийн хэлэлцээр хийж эхлэхээр тохиролцсон байна. АНУ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Джон Керри 9 сарын дараа тэдний яриа хэлэлцээр Палестин-Израилийн энхийн гэрээнд гарын үсэг зурагдсанаар, улс төрийн газрын зураг дээр шинэ Палестин улс бий болно гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Оросын шинжээчид энэ байдалд ихээхэн эргэлзээтэйгээр хандаж байна.

Америкчууд уулзалтын бэлтгэлд ихэд болгоомжтой хандаж, Иерусалимын статусын хувьд ойрын үед маргаантай асуудал гараагуй байна. Иймээс төлөөлөгчид хаалга ууд савалгуй нилээд соелтой харьцацгаажээ. Гэсэн ч үүнээс үндэслэн, 9 сарын дараа энхийн гэрээнд гарын үэг зурна гэж үзэх нь Керрийн хувьд дэндуу өөдрөг юм гэж ШУА-ийн дорно дахин судлалын хүрээлэнгийн, Еврейн нийгэмлэг, Израил судлалын салбарын ажилтан Дмитрий Марьясис үзэж байна: «Энэ нь емнех хэлэлцээрүүдээс илүү үнэмшилтэй биш байна. Аль 2000 онд АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтон Израиль Палестины хооронд энхийн хэлэлцээрт гарын үсэг зурагдана гэж үзэж байсан. 13 жил өнгөрөхөд энэ явдал тохиолдсонгуй. Үнэнийг хэлэхэд найдвар тун бага байна. Хэдийгээр яриа хэлэлцээ явагдаж байгаа нь баярлууштай боловч, энэ найдлага биелэх шалтаг одоогоор алга» гэж хэллээ.

Палестины тусгаар тогтносон улс байгуулахад Израиль үнэндээ зөвшөөрөхөд бэлэн байгаа. Гэхдээ, арабуудын одоо эзэлж байгаа газар нутгийн хурээнд урьдчилсан тохиролцоогуйгээр шуу. Учир нь Палестинууд Иорданы баруун эргийн Израильд эзлэгдсэн газар нутгийг буцаан авч, 1967 оны хилийн байдлаар палестин улсыг байгуулж, дурвэгсдийг буцаан авах, Иерусалимын статусыг эргэн харах зэргийг хусэж байгаа юм. Буулт хийхэд хэн ч бэлэн биш байна гэж Ойрх дорнодын хүрээлэнгийн шинжээч Сергей Серёгичев тэмдэглэж байна: «Палестин улстай холбоотой хүндрэл юунд оршиж байна ве? Энэ бол дүрвэгсэд болон газар нутаг. Хэрэв нэгдмэл Палестин улс байгуулагдвал, Израилийн газар нутагт амьдарч байгаа олон сая арабуудыг яах билээ? Нэгд, Палестины нутаг дэвсгэрт тэдэнд газар нутаг хүрэлцэхгуй» гэж хэлсэн.

Хоерт, Иерусалимын статуст хамааралтай. Энэ нь хоер талын хувьд их эмзэг асуудал юм. Яагаад гэвэл, Израиль ч Палестин ч Иерусалимыг НУБ-ын хараан доорх, хэний ч хот биш гэж зарлах нөхцлийг хүлээн зевшеерехгуй. Тиймээс Иерусалимыг хуваана гэдэг маш бэрхшээлтэй, бараг л бүтэшгуй асуудал.

Израильчууд болон Палестинчууд өөрсдөө энэ хэлэлцээрийг нэг их дэмжихгүй байгаад асуудлын гол оршино. Энхийн хэлэлцээр, бугдэд хэрэгтэй нь мэдээж хэрэг. Гэвч Израилийн хун амд, Палестинчуудын угэндээ хурэх эсэхэд итгэх үндэслэл алга гэж Израилийн ГХЯ-ны орлогч сайд Зеев Элькин «ОДХ»-д өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байна: «Одоогийн байдлаар Палестины талын мэдэгдэж буй «улан шугам» мэт бух л байр суурийг, хэлэлцэх боломжгуй эцсийн гэж байгаа нь бидэнд нийцэхгуй байна. Палестины үндэсний захиргааны удирдлага Махмуд Аббасын мэдэгдэлд, ирээдүйн палестин улсад нэг ч еврей, нэг ч израиль хун амьдрахгуй гэж хэлсэн нь их сонин байгаа юм. Энэ бол энхийг хүссэн эрмэлзэл гэж харагдахгуй байгаа нь ойлгомжтой юм» гэж хэллээ.

Мусульманы ариун сар Рамаданы баяр дууссаны дараа, 8 сарын 11-с хойш яриа хэлэлцээ эхлэх естой. Талууд урагш ахихад бэлэн байгаа эсэх нь тэдний анхны алхмаас л ойлгомжтой болно.