Египет мөргөлдөөнд бэлтгэж байна. Тус улсын түр засгийн газар “Лалын ахан дүүс ” хөдөлгөөнийхнийг 8-р сарын 4 –нд явуулахаар төлөвлөж байгаа эсэргүүцлийн арга хэмжээгээ зогсоохыг шаардаж байна. Эс тэгвээс хүчнийхэн жагсагчдыг талбайгаас хөөн зайлуулах болно. Нөгөөтэйгүүр, Египтийн дэд ерөнхийлөгч Мухаммед аль- Барадей цэргийн болон иргэний эрх баригчид тус улсын байдлыг улс- төрийн аргаар зохицуулах бодолтой байна гэж хэлжээ.

Өнгөрсөн баасан гариг Египтэд нилээд тайван болж өнгөрөв. Өмнө нь Египтийн ерөнхийлөгч асан Мурсигийн талынхан болон “Лалын ахан дүүс”- ийнхэн “төрийн эргэлт хийх саятнуудын эсэргүүцэлийн жагсаалд” уриалж байсан. Үнэхээр өчигдөрийн үдшийн мөргөлийн дараа Каир хотын орчимд хүмүүс уламжлал ёсоор жагсахаар явцгаасан боловч. Цагдаагийн бүслэсэн хамгаалалтыг давж чадаагүй. Хүчнийхэн талбайгаас явахыг хүссэн хүмүүсийг гаргаж байсан, гэхдээ хэнийг ч оруулаахгүй байсан. Үүний үр дүнд хэдэн хүн шархдаж, бүхэлдээ нэг ч хохирол амсаагүй байна.

Гэхдээ энэ нь шуурганы өмнөх нам гүм байдал ч байж болох юм. Хэдэн өдрийн өмнө тус улсын эрх баригчид, жагсагчдад 8-р сарын 4-ний өдрөөс өмнө арга хэмжээнүүд ялангуяа, суултыгаа зогсоох шаардлага гаргасан. Эс тэгвээс тулгамдсан асуудлыг армийн хүчээр шийдвэрлэх болно гэж мэдэгдсэн. Цэргийнхний авах арга хэмжээний тухай мэдээлээгүй байна. “Лалын ахан дүүс” хөдөлгөөний төлөөлөгч Мохаммед аль-Белтаги цус асгарахаас сэрэмжилж байна: «Суулт зарласан хүмүүсийг тараахын тулд хүч хэрэглэх тухай шийдвэр нь мянга мянган хүний амь насанд заналхийлж байна. Цэргийнхэн өөрсдийн хамгийн гол зорилго болох Египтийн хилийг хамгаалахыг умартан мартаж, өөрийн ард түмнийг алахаар шийджээ» гэж хэллээ.

Нөгөөтэйгүүр, Египтийн дэд ерөнхийлөгч Мухаммед аль-Барадей арми тус улсын хямралд улс-төрийн зохицуулалт шаардлагатай байгаа гэдгийг ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгээд ч зогсохгуй, аль-Барадейгийн ярьж байгаагаар, тус улсын түр засгийн газар “Лалын ахан дүүс” хөдөлгөөнийхнийг улстөрийн процессээс гаргах хүсэлгүй аж. Ноцтой гэмт хэргүүд үйлдээгүй лалын удирдагчдад Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах, парламентын болоод ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжтой дархлаа олгоход бэлэн байна. МАГАТЭ-гийн тэргүүн асан тэр тус улсын уур амьсгалыг нарийн мэдэрч байна гэж улс-төрийн зөвлөх Дмитрий Гусев ярьж байна: «30 жил хөөгдөж туугдаж яваа ”Лалын ахан дүүс” одооноос улс-төрийн системийн хэсэг болж байна. Египтэд хууль ёсны байхыг хүссэн аливаа засаг одооноос тэднийг хүлээн зөвшөөрөх ёстой юм. Өөрөөр хэлбэл, хэрвээ тэд сонгуульд оролцохгуй юм бол, тэднийг улс-төрийн үйл явцаас хасвал, энэ нь дэлхий дахины нүдэн дээр болон египтийн ард түмний өмнө аливаа засгийг хууль бус болгож буй явдал юм» гэж хэлсэн.

Египтийн түр засгийн газар нь ерөнхийлөгч Мухаммед Мурсийг хуйвалдан огцруулсны дараа байгуулагдсан бөгөөд 12-16 сарын дараа сонгууль явуулахаар амласан. Гэвч үүнийг хийхийн тулд тус улсын байдлыг тогтворжуулах ёстой юм. Одоогийн үргэлжилж байгаа иргэний дайны нөхцөлд ардчиллын энэхүү үйл явц нь сунжирч мэдэх юм.