Манай өнөөдрийн нэвтрүүлгийн гол баатар хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучин Леонид Агутин байна. Нэрт жүжигчин маань саяхан 45 насныхаа ойн баярыг Олон улсын дууны “Новая волна” наадмын хүрээнд Латвын “Дзинтари” танхимд гайхамшигтай концертын хөтөлбөрөөр тэмдэглэн өнгөрүүлсэн. Одоогоос яг хорин жилийн өмнө Агутины од энэ тайзнаа анх удаагаа гялалзсан түүхтэй. Тэр үед Леонид “Юрмала-93” залуу дуучдын уралдаанд “Босоногийн мальчик”/”Хөл нүцгэн хүү”/ дуугаараа оролцож, шагналт байранд орсон.

Леонид Агутины “Босоногий мальчик” дууг сонслоо. Гайхамшигтай амжилт авчирсан энэ дууны нэрээр тэр анхныхаа цомгийг нэрлэсэн.

Леонид Агутин 12 наснаасаа хөгжимд суралцаж эхэлсэн. Тэр дунд сургуульд суралцахын хажуугаар жаазын сургуулийн төгөлдөр хуурын ангид суралцаж байв. Тэр Москвагийн соёлын их сургуулийн “Эстрадын театрчилсан тоглолтуудын найруулагчийн” ангийг төсгч, дээд боловсрол эзэмшсэн. Гэхдээ Леонид өөрийн мэргэжлээр ерөөсөө ажиллаагүй. 1991 оноос тэр гоцлон дуучны карьераа эхлүүлсэн.

1996 онд Леонид Агутин хоёр дахь цомгоо “Декамерон” нэрээр гаргасан нь түүний анхны цомгийн амжилтыг улам бататгасан. Энэ цомгоос эхлээд тэр дууныхаа шүлэг, аяийг өөрөө зохиох болсон юм.

Бид хөтөлбөрөө Леонид Агутины “На сиреневой луне” /Саран дээр/дуугаар үргэлжлүүлж байна.

Леонид Агутин нэрд гарсаар байлаа. Дуучин Анжелика Варумтай хамтран дуулсан дуунууд нь түүнд уран бүтээлийн сайхан амжилтуудыг авчирсан. Хожим тэд гэр бүл болсон.

Леонид Агутин, Анжелика Варум хоёрын дуулсан хит “Королева” дууг сонсгое.

Өнөөдөр Леонид Агутин оросын нэртэй дуучдын эхний аравт найдвартай багтадаг. Тэр хэдэн зуун мянган бишрэн шүтэгчидтэй, түүний концертууд танхим дүүрэн үзэгчидтэй болдог төдийгүй Агутины зохиосон дуунуудыг бусад нэртэй дуучид дуртай нь аргагуй дуулдаг.

Бид хөтөлбөрөө Леонид Агутин болон оросын эстрадын нэрт дуучин Владимир Пресняков нарын хамтран дуулсан “Аэропорты” дуугаар өндөрлөж байна.