Шанхайд Япон, Хятад болон Өмнөд солонгосын худалдааны чөлөөт бүс /ХЧБ/ байгуулах тухай гурван талт хэлэлцээрийн хоёр дугаарт шатны хуралдаан өндөрлөв. Арга хэмжээнд оролцогчид дараагийн гуравдүгаар шатны яриа-хэлэлцээрийг энэ жил Японд явуулахаар тохиролцов.

Шанхайд болсон ”Гурвын” уулзалтын амжилтанд оролцогчдын эерэг санаа нөлөөлөв. Хятадын төлөөлөгчдийн тэргүүн Ю Зяньхуа хуралдааныг нээж хэлсэн үгэндээ, бие бие нь дээ буулт хийж, уян хатан байхыг уриалав. Харин японы төлөөлөгчдийн тэргүүн Ясумаса Нагминэ хэлсэн үгэндээ, гурван улс нь санал зөрөлдөөнүүдийг даван туулж, гурван улс дор бүрдээ ялагч болох тийм үр дүнтэй х яриа хэлэлцээрт хүрэх ёстой гэлээ. Өмнөд солонгосын төлөөлөгчдийн тэргүүн У Тхэ Хи шанхайн яриа хэлэлцээрийг “санаачлагатай” хэмээн дүгнэн хэлсэн.

Гэхдээ тэрээр гурван орны чөлөөт худаалдааны бүс /ХЧБ/ байгуулах тухай яриа хэлэлцээр нь замынхаа эхэнд байна гэлээ. Энэхүү зам бол амаргүй байх болно. Япон-хятад-өмнөд солонгосын гурван талт ХЧБ байгуулах тухай төлөвлөгөөний хэрэгжилтэнд олон шинжээчид эргэлзэж байна. Саад бэрхшээлүүдийн нэг бол Хятад улс давамгайлахад оршиж буй юм. Энэ нь оролцогчдын тэгш эрх болон тэгш боломжуудын зарчмыг зөрчилдүүлж байна.

Гэхдээ бусад тулгамдсан асуудлууд ч бий гэж Орос улсын Япон улс дахь элчин сайд асан Александр Панов ий ярьж байна: «Ийм гуралд АНУ яавч баярлахгүй нь мэдээж. Тэнд АНУ оролцохгүй болохоор тэдэнд хамгийн сайн хувилбар бол үйл явдлуудын өрнөл байна. Мэдээж хэрэг энэхүү гурвалсан холбоо нь бүтцийн хувьд цаашид ирээдүйгүй, энэ нь эл механизмыг аж үйлдвэржүүлэх утгаараа тэр шүү дээ. Одоогоор энэ нь санал солилцооны механизм хувиар байна.

Санал солилцоо нь бас амаргүй замаар явж байна. Нэг бол санал аль нэг сэдэв юм уу, аль нэг асуудлаар байнга санал зөрөлдөөнтэй байна. Тухайлбал, өнгөрсөн 4-р сард Сеулд болсон яриа хэлэлцээрийн үеэр Хятад улс оюуны өмчийг хамгаалах арга хэмжээг чангатгахын эсрэг болон 10 жилийн хугацаанд импортын бүтээгдэхүүний тарифын 90 % бүрэн чөлөөлөхөд хүрэхтэй холбоотой японы талын гаргасан саналыг эсэргүүцсэн. Хятадад ийм пропорцууд үнэн таалагддаггүй.

Гэхдээ Шанхайд болж өнгөрсөн хоёрдугаар шатны яриа хэлэлцээр нь талууд ХЧБ-ийн тухай гэрээг байгуулахад дэвшилттэй хандаж байгааг харуулсан. Тэднийг үүнийг хийхэд бодит амьдрал хүчтэй түлхэж байна гэж Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн шинжээч Андрей Иванов ийн үзэж байна: «Гурван орон тус бүрдээ ХЧБ-ээс өөрийн ашиг олзыг олж авна. Сөүл АНД бүс нутагт Япон болон хятадын хэргэлээний асар их зах зээлтэй өрсөлдөөнд нилээд итгэлтэй байр суурьтай байх болно. Гурван талын ХЧБ нь японы эдийн засгийн өсөлтөнд нөлөөлнө. Яагаад гэвэл бүс нутагт хамгийн томоохон худалдааны түншүүдтэй Хятад, Өмнөд солонгостой харилцаа нь тэдэнд өвөрмөц статус олгоно. Гэхдээ гурван талын ХЧБ Хятад улсад хамгийн их ашигтай.

Гурван талын ХЧБ нь Хятадыг өрнөдийн орнуудаас шалтгаалах хараат байдлыг багасгана гэж Иванов үзэж байна. Түүнчлэн, энэхүү бүтэц нь одоо америкчуудын байгуулж байгаа Номхон далайн түншлэлд сайн өрсөлдөгч болж мэдэх юм. Гэтэл АНУ тийшээ Хятад улсыг урьсан бөгөөд тэгээд ч хятадууд урилгыг хүлээж авахад бэлэн ч юм шиг. Магадгүй,тэнд номхон далайн түншлэлд Хятадын дүрмээр бас, америкийн дүрмээр тоглох байх л даа. Тэднйи зорилго бол үүнд хятадуудыг татан оруулаад үүгээрээ хятадын өсөлтийг тогтоон барихаар санаархаж байж мэдэх юм. Тиймээс Бээжин нь Япон, Өмнөд солонгос, Хятадын гурван талт ХЧБ-ийн төслийг хэрэгжүүлэхэд маш сонирхож байна гэж Иванов үзэж байна. Үүний тулд юуны урьдаар тодорхой асуудлуудаар буулт хийхэд бэлэн байгаа