Дэлхийн Интернетийн орос хэл дээрх хэсэг болох Рунет оросын парламентын батласан хулгайллын эсрэг хуулийг эсэргүүцэж байна. Кино, видео дүрс бичлэгийн бүтээгдэхүүний зохиогчийн эрхийг хамгаалах хууль хэрэгжиж эхэлсэн 8-р сарын 1-ний өдөр оросын 2 мянга гаруй сайтууд өөрсдийн үйлчилгээг хаах юм уу, аль эсвэл оросын олон нийтийн санаачилгаар хуулийг хүчингүй болгох тухай өргөх бичиг нийтлэгдсэн сайтын хаягийг иш татан хар зургийн хамт тавьжээ.

Нэг өдрийн интернет ажил хаялтыг mail.ru, bash.im толь бичгийн lurkmore.to, цахим номын сангийн Flibusta.net болон файл солилцооны болон бусад дуу хөгжим, дүрс бичлэгийн сайтууд, жирийн блогерууд дэмжижээ. Тэд Интернетэд хууль бусаар тавигдсан бүтээгдэхүүнүүдийг хаах боломж өгч байгаа уг хууль чөлөөтэй үг хэлэх эрхийг боогдуулж, шудрага бус зорилгоо хэрэгжүүлэх гэсэн лоббистуудын шахалтанд хийгдэж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Нөгөөтэйгүүр, ийм лоббиситуудын нэгэнд ОХУ-ын Соёлын сайд Владимир Мединский орж байна гэж улс төр судлаач Сергей Марков ярьж байна: «Оросын соёлын сайд Владимир Мединскийн өмнө хүнд зорилт тулгараад байна. Тэр соёлын үнэт зүйлсийг бүтээгчдэд тав тухтай, чинээлэг амьдрах тийм нөхцөлүүдийг бүрдүүлэх ёстой. Ингэхэд оросын соёл ч бас арвижин баяжих ёстой. Нөгөөтэйгүүр, шинжээчдийн үзэж байгаагаар, сайдын өмнө харин үүнээс тэс өөр зорилт тавигдаж байгаа бололтой. Тэр нь юу вэ гэвэл, хүн амын ихэнхи хэсгийн үнэт зүйлсүүдэд нэвтрэх замыг хялбарчлах аж. Энд нэг сөргөлдөж буй зүйл гэвэл, нэг талаас зохиогчид тэдэнд мөнгө төлөхийг сонирхож байхад, хэрэглэгчид харин энэ бүгдийг үнэ төлбөргүй хэрэглэхийг хүсч байна.

Хэрэгжиж эхлээд байгаа хуулиар Интернетэд тавигдсан видео материалуудыг эрхийг эзэмшигчийн хүсэлтээр хаах боломж олгож байна. Ингэхийн тулд Мосгорсуд /Москва хотын шүүх/ цахим шуудангаар өөрийн эрхийг эзэмшигч болох баримт бичгийг хавсарган илгээхэд л хангалттай. Шүүх нэг хоногийн дотор эл өргөдөлтэй танилцаж, шаардлагатай бол бүтээгдэхүүнийг хаах шийдвэр гаргана. Дараа нь видео дүрс бичлэгийн эрх нь зөрчигдсөн эзэн хүн шүүхэд 15 хоногийн хугацаа нэхэмжлэл гаргана. Ингээд хууль тогтоогчид интернетээс хууль бусаар татж авч байгаа кинонуудын асуудал үүгээр зохицуулагдах болно гэдэгт найдаж байна. Ингээд кино үзэх дуртай хүмүүс нь одооноос зөвхөн кино театруудад үзэх юм уу, аль эсвэл лиценз худалдаж авах болж байна.

Энэ тохиолдолд эрхийг эзэмшигч нь борлуулалтаас хувиа авах болно гэж Олон нийтийн танхимын гишүүн, блогер Антон Коробков –Землянский ийн ярьж байна: «Өнөөдөр янз бүрийн тооцоогоор 50-55 сая оросын иргэн өдөр тутам интернетийг ашиглаж байна. Тэд нарын ихэнх нь кино, хөгжим, болон бусад зүйлүүдийг янз бүрийн хэмжэээгээр татаж авч байна. Мэдээж хэрэг, зохиогчид түгшиж эхлэж байгаа, яагаад гэвэл тэд маш их хэмжээний мөнгөө алдаж байна. Энэ нь энэ хуулийг лоббидох нэг шалтгаан болсон. Блогерын хувьд энэ хууль нь хэлбэрийн хувьд тийм ч боловсронгүй болж чадаагүй. Энд дутуу түүхий юм их байна. Үүнийг гүйцэд сайн хэрэгжүүлэх ёстой. Харин одоо энэ нь нийтлэг норм, үүнийг зохицуулж эхлэх хэрэгтэй байна».

Тухайлбал, өнөөдөр “зохиогчийн эрх” гэх ойлголтонд хандах тэр харилцааг өөрчлөх шаардлагатай тухай их яригдаж байна. Оюуны өмчийн зохиогч нь өөрөө болон түүний өв замгамлагчид борлуулалтаас хувь авах ёстой гэх эргэлзээтэй саналууд гарч байна. Тэгээд ч зогсохгүй, зохиогчийн эрхийн хугацааг хязгаарлах нь илүү шударга байх бөгөөд энэ нь цаашид уран бүтээл туурвихад хэрэгтэй байж мэдэх юм гэж улс төр судлаач Сергей Марков ийн ярьж байна: «Оюуны өмчийн гэдэг бол ихэнх тохиолдолд корпорацууд болон бизнесменүүдэд хамаатай гэдгийг олгох ёстой. Оюуны өмчийн эрх заавал байх ёстой гэж шинжээч цохон тэмдэглэж байна. Тэр нь хязгаарлалттай байх ёстой. Нэг жил эзэмшигч гувчуураа авдаг, нөгө цагт нь түүний бүтээгдэхүүн интернетэд үнэгүй байх».

Магадгүй хуулинд ямар нэгэн засваруудыг энэ намраас хийж мэдэх юм. Ямарч л байсан намрын чуулганаар депутатууд хулгайгаар интернетээс татах ном, хөгжмийг хаах тухай хэлэлцэнэ. Тэр үед эрхнийн ямар процедуруудыг хэрэгжүүлэх нь тодорхой болно. Ингэхдээ хууль хэрэгжих эхний өдөр рунетийг мэдэгдэхүйц өөрчлөлт хийхэд хүргээгүй. Мосгорсуд рүү нилээд хэдэн гомдол ирсэн боловч тэдгээрийг бүгдийг хүчингүйд тооцжээ. Учир нь нотлох баримт хангалтгүй байжээ.