Орос улс Эдвард Сноуденд улстөрийн түр орогнол олгосон явдал АНУ-ыг тааж мэдэхийн аргагүй бухимдуулав. Үүнийг Нью-Йорк мужийн сенатор Чарльз Шумер хамгийн шилдгээр тодорхойлов. “Орос улс Сноуденд түр зуурын орогнол олгон, бидний ар нуруу руу хутгаллаа” гэж Шумер мэдэгдэв. Ноён Сноудены чөлөөтэй зугаалах шинэ өдөр бүр нь энэ шарханы хутгыг нэг эргүүлэхтэй адил юм”.

Сенаторын хэлсэн үг үнэхээр уран сайхан илтгэл байна. Чухамдаа америкийн элитүүд өөрсдийгөө уран сайхан ярьж чаддагаа харуулж, ингэхдээ тэд орос-америкийн харилцааг урхинд орууллаа. Америкийн улс төрчид Сноуденыг урвагч гэж нэрлэн, түүнийг өөрсдийн олон нууцыг оросуудад илчилэж болзошгүй гэж айж эмээн түүнийг уйгагүй буцаахыг шаарадаж буй юм.

Ингэхдээ Сноуден өөр хаана орогнол олж чадах вэ гэдэг дээр Орос улсын болон бусад улсуудын байдалд ерөнхийлөгч Обама ч тэр, конгресс ч тэр орохыг хүсэхгүй байна. Дэлхийн хүн амын маш их хэсэг түнийг баатар гэж үзэж байгаа тийм хүнийг урьдаас ял бэлтгээд байгаа тийм улсад яаж өгөх юм бэ? Ялангуяа, саяхны “Викиликс”-ийн мэдээлэгч Брэдли Мэннингийн шүүх хурлын дараа шүү. Америйн армийн жирийн жагсаалын цэрэг Мэннинг тусгай албаны ажилтан асан Эдвард Сноуденаас хамаагүй бага хэмжээний мэдээлэл өгсөн байхад түүнд арван таван жил шоронд хоригдох ял оноосон.

Энэ хүчин зүйлд Холбооны зөвлөлийн олон улсын хорооны дэд тэргүүн Владмир Жабаров анхаарлаа ийн хандуулжээ.

Хүмүүнлэгийн үүднээс авч үзэх юм бол энэ нь зөв зүйтэй зүйл. АНУ-ад түүнд хүнд ял заналхийлж байгаа бөгөөд цаазын ял хүртэл юм. Хүнд цаазын ял занлахийлж байгаа аливаа оронд ямарч соёл иргэншилтэй орон түүнийг цаазлуулахаар өгөхгүй.

Яагаад америкийн элитүүд хилэгнэх болсон бэ? Учир нь Сноуден америкийн элитүүдийг бодолгүй тэдний өвчтэй цаг дээр цохисон. Америкийн одоогийн удирдлага тэрсүүд үзэлтэнүүд, шудрага дүр эсгэгчдийн дүрд тоглох дуртай. Гэхдээ нэг болзолтойгоор. Тэд хэрвээ илчилвэл өөр нэг улсыг болохоос, АНУ-ыг бус.

Обама ч тэр, Конгресс ч тэр Сноуденыг үнэнийг ярьж байна гэдгийг хүлээн зөвшөөрдөг нь сонирхолтой. Тэд түүнийг урвагч гэж үздэг, яагаад гэвэл, өөрсдийнхөө нэр хүндтйэ байгууллагуудад бус харин “гадаадынханд” үнэнийг дэлгэсэн. Чухамдаа ийм хандлагыг Конгрессын гишүүн Пенсильвания мужийн төлөөлөгч Скотт Керри нь “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагчтай хийсэн ярилагадаа хэлсэн юм.

Америкийн ард түмэн тэднийг хэн яах гэж мөрдөж байна гэдгийг мэдэх ёстой гэж бодож байна. Гэхдээ Сноудэн бол өаөрийн ард түмнээсээ урвасан. АНУ-ад түүний үйлдсэн зөрчлүүдийн тухай конгрессд мэдээлэх боломжтой хууль ёсны процедур байдаг. Миний ойлгосноор Сноуден энэ замыг сонгоогүй.

Тэр хоёр бялдууч, өөдгүй амьтан. Тэр өөрийгөө үнэнч шудрагад дуртай хэмээн бусад орнуудад эрх чөлөөний тухай цальчиж байна. Энэ бол доромжлол. Ерөнхийлөгч Обамад шийдвэр гаргахад маш хэцүү байна. Тиймээс хэдэн өдрийн турш АНУ-ад ирэх 9-р сард төлөвлөж байгаа Обама Путин хоёрын уулзалтыг хасах тухай хэд хэдэн удаа яригдсан. Сирийн асуудлаар ч, Ираны цөмийн асуудлаар ч болон орос америкийн зэвсгийн асуудлаар ч биш.

Үүнтэй зэрэгцэн хэвлэлүүдэд гомочуудад өөрсдийн амьдарлын стилийг насанд хүрээгүй хүүхдүүдэд сурталчлах боломж олгохгуй тэдний эрхийг хязгаарлаж байна хэмээх шалтгаар Сочийн Олимпийн наадмыг оросын шинэ хууль гарсантай холбогдуулан эсэргүүцлийн кампанит ажлуудыг эхлүлээд байна. Хэн нэгэнд зүгээр л орос-америкийн харилцааг муутгах хүсэл төрсөн юм шиг сэтгэгдэл төрж байна. Энэ нь үнэнд дуртайгаас биш, харин өөрсдийн хоёр нүүртэй багийг хуулсанд хонзогносноос тэр.