Орос улсад, ерөнхийлэгч Владимир Путины санаачлагаар Амарын барыг хамгаалах тусгай фонд байгуулагдлаа. Үүнээс өмнөхөн Владимир Путин, ховор ан амьтныг алсны төлөө захиргааны бус эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай хуульд гарын үсэг зурсан билээ. Тиймээс үүнээс хойш зөвхөн амьтныг хууль бусаар барих, агнах төдийгүй, арьс ус, сахал, сарвуу, яс зэрэг дагалдах эд зүйлсээс болж шоронд суух буюу засан хүмүүжүүлэх ажилд шийтгэгдэх болох нь ээ.

Хууль бус хулгайгаар ан хийх явдал өнөөдөр ч Амарын барын тоо хэмжээг багасгах гол шалтгаан хэвээр байна гэж Оросын Бүх дэлхийн онгон байгалийн сангийн, амьд байгалийг хамгаалах хөтөлбөрийн зааварлагч Владимир Кревер ярьж байна: «Шинжээчдийн үзэж байгаагаар, Орос, Алс Дорнодод өнөөгийн байдлаар 450 Амарын бар амьдарч байна. Гол аюул занал хулгайн ан хэвээрээ байна. Бидний судалгаагаар жилд 30-50 араатныг устгаж байгаа юм. Түүнээс гадна бүс нутгийн ойн аж ахуйн зүй зохисгүй ажиллагаанаас болоод барын оршин суух газар устаж тэдний өсөлт хөгжилтөд муугаар нөлөөлж байна. Хэрэв бид энэ бүх асуудлыг зохицуулж чадвал барын тоо 600-д хүрэх боломжтой. Үүний зэрэгцээ, барын оршин суурьших нөхцөл байдлыг сайжруулж чадвал, цаашдаа зэргэлдээ бүсүүдийг хамарч өргөжих талтай».

Барын төлөө тэмцэл, зөвхөн хулгайн антай тэмцээд зогсохгүй ихэвчлэн хууль бусаар мод болвсруулдаг, алс дорнодын онгон бүс нутаг, тайгын газар нутгийн төлөө тэмцэл юм. Ойг, тэр тусмаа, хос туурайтан Амарын барын хоол тэжээл болдог хуш модыг устгаж байгаад гол аюул оршино. Тиймээс, одоо ерөнхийлөгч өөрөө барыг хамгаалах улсын хөтөлбөрийг дэмжиж байгаа тул, хулгайн ан, хууль бусаар мод бэлтгэх асуудалтай тэмцэх арга хэмжээг чангатгахад дөхөмтэй болноо.

Мөн байгаль хамгаалагчдад, нутгийн оршин суугчид-анчидтай, барын хооллодог буга, бодон, бор гөрөөс зэргийг хэрхэн агнах талаар тохиролцох шаардлагатай. Дэлхийн онгон байгалийн Орос дахь сан ч анчид болон анд сонирхолтой бусдад, хос туурайтны тоог өсгөхөд нөлөөлөх, хоол тэжээл, вакцинжуулах зэргээр туслахад бэлэн байна. Тэгсэн цагт хүн амьтан бүгдэд ан хүртээмжтэй байх болно.

Эцэст нь Амарын барыг хамгаалахтай холбоотой мэргэжилтнуудийн тоог өсгөх тухай асуудал тавигдлаа. Юуны өмнө хулгайн анг мөрдөн илрүүлэх байцаагчид, түүнээс гадна, бар хүмүүсийн оршин байгаа газарт халдаж, ахуй болон амь насны аюулгүй ажиллагаанд заналхийлсэн тохиолдолд түүнийг зохицуулах шуурхай алба бас шаардлагатай. Өөрөөр хэлбэл хүн амьтныг бие биеэс нь хамгаалах гэсэн үг.

Хулгайн анчидтай тэмцэх 7 бригад, «Бар» нэртэй тусгай шалган байцаах газар Алс Дорнодод байгуулагдаад байгаа нь төдий л хангалттай биш гэж Владимир Кревер ярьж байна: «Одоогийн байдлаар, амьд байгалийг, тэр тусмаа ховордсон ургамал амьтны төрөл зуйлийг сахин хамгаалах зорилгоор дүүрэг тус бүр, тусгай хамгаалалттай газар болгонд 3-с багагүй улсын байцаагч байх ёстой. Энэ орон тоо яваандаа ихсэх байх гэж бид найдаж байна. Түүнээс гадна ангийн аж ахуйн хамгаалах албаны эрх мэдэл өргөжиж байгаа нь тун удахгүй хулгайн антай тэмцэх эрхтэй хүмүүсийн тоо эрс өснө гэсэн уг. Тэгсэн цагт энэ асуудлыг шийдэхэд хялбар болно».

Тэр тусмаа Амарын үзэсгэлэнт амьтан зөвхөн Орост ч биш Хятадын нутаг дэвсгэрт оршдог тул хамтын зүтгэлээр хамгаалах хэрэгтэй. Иймээс энэ асуудлыг дээд хэмжээнд шийдэхээр, онгон байгалийг, тэр тусмаа тэдний төлөөлөгч болох Амарын бар, алс дорнодын ирвэсийг хамгаалах талаар Санкт-Петербург хотноо болох Их хорийн дээд хэмжээний уулзалтаар Оросын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын нарийн бисгийн дарга Си Циньпин нар авч хэлэлцэх юмаа. Энэ 2 талын уулзалтаар, орос, хятадын зарим нэгэн хил орчмын дархан цаазтай газруудыг нэгтгэж, амьтад өөрийн амьдрах нутгаар чөлөөтэй бэлчих боломжийг шийдэх асуудал тавигдана.

Амарын бар бол манай гариг дээрх хамгийн том, чадалтай бөгөөд цастай газар суурьшсан цорын ганц муурын төрөл юм. «Амарын бар» санг Дэлхий дээр барыг хамгаалах асуудлаар болсон, олон улсын анхны дээд хэмжээний уулзалтын үр дүнд, хүлээсэн хариуцлагынхаа хүрээнд Орос улсын ерөнхийлөгч байгуулсан юм. 2010 онд Санкт-Петербург хотноо «Барын» дээд хэмжээний уулзалт болж, бар нутагшин амьдардаг 13 улс орон оролцож, 12 жилийн хугацаанд онгон байгал дахь эдгээр амьтны тоог 2 дахин өсгөх зорилт тавьжээ.