Хятад улс болон Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны дээд хэмжээний уулзалт 8-р сарын 2-нд Бангкокод нээгдэнэ. Энэ удаа Холбооны гишүүн арван улс Бээжинтэй Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг шийвэрлэх үеэр эв нэгдэлтэй байх уу? Холбоонд эл асуудлаар гарсан санал зөрөлдөөн өнгерсөн онд Пномпеньд хийсэн дээд хэмжээний уулзалтын үр дүнд зохисгүй нөлөөлөв. Энэ нь Спратли, Параселийн арлуудын асуудлаар Вьетнам, Филиппин, Бруней, Малайзи орнуудтай хийж буй маргаанд Хятад улсад шинэ хөшүүрэг олгосон.

Одоогоос нэг жилийн өмнө Камбож дээд хэмжээний уулзалтын тайван явцыг бусниулав. Зүүн-өмнөд Азийн орнуудын холбоо Өмнөд Хятадын тэнгис дэх зан үйлийн хуулийн асуудлаар гишүүдийнхээ байр суурийг Хятад улстай урьдчилан уялдуулан зохицуулсан билээ. Гэсэн ч Пномпень Хятадыг эндхийн түгшүүртэй байдлын эх сурвалж гэхээс сүүлчийн үе мечэд татгалзав. Вашингтоны шахалтаар Манил, Ханой хоёр Хятадыг тийм голомт хэмээн үзэхийг шаардаж байсан. Энэ нь Зүүн-өмнөд Азийн орнуудын холбоог гишүүдийн хоёр талын харилцааны түвэг бэрхшээлд татан оролцуулах гэсэн оролдлого гэж Камбож үзсэн юм. Бээжин нийтийн байр суурийг боловсруулахгүйн тулд Пномпеньд нөлөө үзүүлэхэд бүх хүч чадлаа дайчилсан гэлцдэг.

Түүнээс хойшхи нэг жилд Өмнөд Хятадын тэнгисийн арлуудын асуудлаар Хятадын Филиппин, Вьетнам хоёр улстай хийж байгаа маргаан улам хурцдав. Энэ нь одоо Зүүн-өмнөд Азийн орнуудын холбоо нийтийн байр суурийн үүднээс Бээжинтэй харилцана гэсэн уг огт бишээ. Холбооны эв нэгдлийн асуудал бол «аажим ажиллуулах бөмбөг» хэмээн Оросын ШУА-ийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн шинжээч Евгений Канаев үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «БНХАУ, АНУ-ын геополитикын өрсөлдөөн АНДБН-ийн тэнгисүүдэд тухайлбал Өмнөд Хятадын тэнгист гаарч байна. Ийн нөхцөлд Холбоо Вашинтон, Бээжин ба Хятад, Зүүн-өмнөд Азийн орнуудын холбоонд таарах байр сууриа объектив шалтгаанаар боловсруулж чадахгүй»

Нийтийн байр суурийг боловсруулах гэсэн оролдлого дампуурвал Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны хэтийн төлөвлөгөөнүүд хохирно гэж Евгений Канаев хэлээд: «Ийн хувилбар улс төр, аюулгүй байдлын хүрээнд Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны хамтын нийгэмлэгийг төлөвшүүлэх асуудлыг эргэлзээтэй болгож байна. Өмнөд Хятадын тэнгисийн асуудал гол асуудлын нэг болсон. Нийтийн байр суурийг боловсруулах гэсэн оролдлого дампуурвал олон талын яриа хэлцээний зохицуулагчийн хувьд Холбооны нэр хунд суларч мэднэ. Тухайлбал Холбооны бүс нутгийн форум, БХ-ын сайд нарын зөвлөл хамгийн гол нь Зүүн Азийн дээд хэмжээнд зохисгүй нөлөөлөх уршигтай юм. Үүний улмаас Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны эв нэгдэл БНХАУ, АНУ-ын хооронд сөргөлдөөн гаарсан нөхцөлд сулрах аюултай» гэв.

БНХАУ ба Зүүн-өмнөд Азийн орнуудын холбоо худалдааны томоохон түншүүд юм. Хоёр талын худалдааны эргэлт жилд 500 тэрбүм долларт ойртов. Түншүүдийн эдийн засгийн хэлхээ холбоог бэхжүүлэх явдал тэнгист нутаг дэвсгэрийн маргааныг цаашид шатлан өргөжүүлэхээс сэрэмэжлэн даатгах механизм болж чадах уу?

2000-д оны эхээр эдийн засгийн прагматик үзэл улс төрийн зөрчлөөс давамгайлсан. БНХАУ ба Зүүн-өмнөд Азийн орнуудын холбоо Өмнөд Хятадын тэнгис дэх талуудын зан үйлийн тухай Тунхаглалд 2002 онд гарын үсэг зурсан. Хоёр талаас чөлөөт худалдааны бүсийг зохион байгуулах тухай шийдвэр зэрэг гаргажээ. Гэвч 2010 онд энэ бүс ажиллаж эхлэсэн үед БНХАУ, Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны хоорондын харлцаанд Өмнөд Хятадын тэнгисийн асуудал эрс хурцдав. Иймээс өргөжиж байгаа эдийн засгийн харилцан ажиллагааг нэг ёсны нөхөх механизм гэж үзэж болохгүй. Эдгээр хоёр зүйл Өмнөд Хятадын тэнгисийн талаар харилцан холбоогүй байна гэв.

Хятад улс тэнгист хууль ёсны эрх, ашиг сонирхлоосоо хэзээ ч татгалзахгүйг БНХАУ-ын дарга Си Зиньпин дээрх дээд хэмжээний уулзалтын өмнө батлав. Тэрээр Хятадын эрх ашгийг хэвээр хадгалах цагт л нутаг дэвсгэрийн асуудлаархи маргааны хойш тавьж, эзэмших ажил хамт хийхэд бэлэн байна. Энэ нь Спратли болон Параселийн арлуудад бурэн хамаатай. Филиппин, Вьетнам, Малайзи, Бруней гээд хэдэн улс одоо эдгээр арал Хятадын хяналтад байгааг эсэргүүцэж байна. Тайван ч Спратли ба Параселийн арлуудад өнгөлзөж байна.