ОХУ ба Зүүн-өмнөд Азийн орнуудын хоорондын хамтын ажиллагаа ялангуяа энерги, батлан хамгаалах салбаруудад өргөжиж, Маллакын хоолойг орлож мэдэх Хойд усан замд хөлөг онгоцны хөдөлгөөнийг хөгжүүлэх хэтийн төлөв нээгдсэн явдал Орос улсаас бүс нутагт гүйцэтгэх үүрэгт хандах хандлагыг өөрчилж байна гэж саяхан америкийн нэрд гарсан АНДБН-ийн асуудлыг судлагч Элизабет Вишник хэллээ. Үүнтэй холбогдон Бээжин Москвагийн харилцаанд санал зөрөлдөөн гарах бол уу? Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн дэд захирал Сергей Лузянин бүс нутгийн байдалд Орос улсын ашиг сонирхолыг үүднээс дүн шинжилгээ хийж байна.

Орос-хятадын хоёр талын түншлэлийн хүрээ бүс нутагт Оросын үүргийг ялангуяа энерги, аюулгүй байдлын салбарт өргөжүүлэх санаачилгыг тогтоон барих ёсгүй гэж Орос улс үзэж байна. Түүнчлэн Вьетнам улстай хоёр талын хэлхээ холбоог илүү олон чиглэлтэй болгох төдийгүй Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны бусад гишүүн улсуудтай хоёр талын шинэ маягийн харилцааг хөгжүүлэхийг тогтоон барих ёсгүй.

Хятадын шинжээчид өөрсдийн тайлбарыг сонирхуулав. ОХУ бүс нутгийн орнуудтай хоёр ба олон талын хэлхээ холбоог хөгжүүлэхээс БНХАУ татгалзахгүй байсан ч хамтын ажиллагаа нь энергийн салбарт Вьетнам болон «арлуудын асуудлаар санал зөрсөн» өөр улсуудтай өргөжиж байгаад зохисгүй хандаж байна.

Оросын энергийн компаниуд маргаан үүсгэсэн усан дорхи эх газрын үргэлжлэлд өнгөлзөлгүй «тоглоомын дүрэм» гэгчийг даган мөрдөж байна. Харин Бээжин, Ханой, Манил болон маргалдаж байгаа өөр хэдэн улс маргаантай усан дорхи эх газрын үргэлжлэлийн хил хязгаарыг өөр өөрөөр үзэн тогтоож байна. Үүнтэй холбогдон ямар нэг будлиан гарч мэднэ. Харин ийн тохиолдолд улс төр арилжааны эрх ашиг хоёрыг хатуу зааглаж, харилцан сэжиглэх, стратегийн нийтийн ашиг сонирхолыг бусниулах үндэс бий болгохоос сэрэмжлэх нь өөр асуудал юм.

Бүр 5-10 жилийн өмнө ОХУ, БНХАУ-ын хувьд улс төрийн үнэлгээ өгөх хатуу журам тогтоосон билээ. Америкийн бүс нутгийн орнуудтай тогтоосон цэрэжг-улс төрийн хоёр талын хэлхээ холбоо байдлыг тогтворгүй болгож байна гэж үзэж шүүмжилж байв. Харин ОХУ, БНХАУ хоёр Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны бүс нутгийн форум» мэт байгууллагын төсөлд нэгдэхэд нааштай хандаж байсан юм. Одоо бүс нугийн аюулгүй байдал болон тээврийн төсөлүүд ямар нэг онцлогтой болсон байна.

Эдүгээ Хятад улс «арлуудын асуудлаар гарсан санал зөрөлдөөний» талаар ОХУ-ын байр суурийг улам тодорхой болгохыг хичээж байна. Түүнчлэн «тэнгисийн хоолойнуудыг интернационалчлах явдлыг» оролцуулан өөр асуудлаар Орос дэмжлэг үзүүлэх ёстой гэж хятадын тал үзэж байна. Юуны түрүүнд Малаккын хоолойг үүнтэй холбогдуулан дурдая. Бээжин Зүүн-өмнөд Азийн талаархи хятадын бодлогыг дэмжихэд оросын хүчин зүйлийг ашиглах шинэ нөөц боломжийг эрэж байна.

Хятадын эдгээр найдварыг Орост албан ёсоор буюу өөр замаар мэдүүлэхгүй байна. Тэдгээр шинжээчдийн тайлбар төдий зүйл болсон. Орос-вьетнамын энергийн ба цэргийн хамтын ажиллагааны эрчимтэй хөгжил БНХАУ-ыг ямар нэг хэмжээгээр бухимдуулсан н ь одоо ч тодров. Оросын ба хятадын шинжээчид Хойд усан замын ирээдүйн статусаар ч өөр өөр саналтай байна.

Хойд усан зам Малаккын хоолойг орлож мэдэхийг өрнөдийн шинжээчид түүний дотор Элизабет Вишник тэмдэглэж байна. БНХАУ ба Зүүн-өмнөд Азийн орндудын хоолбооны зарим гишүүний хооронд арлуудын асуудлаар гарсан санал зөрөлдөөн архаг шинжтэй болж байна. Үүний хамт агаар дулаач, мөсөн хайлж байна. Үүний ачаар Хойд усан замын хөлөг онгоцны хөдөлгөөн хөнгөвчлөгдөнө. Теслийн стратегийн (тээврийн шинэ зурвас бий болох) арилжааны (нэвтрэх чадвар) хүрээ жилээс жилд өргөжих нь мэдээж.

Энэ нь Москвагийн хорон санаа биш бүс нутгийн байдал өөрчлөгдөх объектив үйл явц гэдгийг БНХАУ ойлгох ёстой. Түүнэюс гадна цаг уурын өөрчлөлтийг хүч нөлөөтэй улс төрч ч зогсоож чадахгүй. Шинэ шинэ үзэгдэл орос-хятадын төлөвшиж тогтсон түншлэлд зохисгүй нөлөөлөхгүй. Гэсэн ч хоёр талаас шинжээчийн ба улс төрийн засвар оруулах хэрэгтэй. Энэ нь Хойд усан замыг «интренационалчлах», Зүүн-өмнөд Азийн өмнөд тэнгисүүдэд ОХУ-ын нуурс ус төрөгчийг олборлох ажлыг эрчимжүүлэх, орос-вьетнам, орос-филиппиний хоёр талын хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэх, бүс нутгийн аюулгүй байдлын салбарт Орос улсын үүргийг дээшлүүлэх зэрэгт хамаатай юм.