Солонгосын дайн дууссаны 60 жилийн ойг Умардд Солонгост ёс төртэй тэмдэглэв. Дайн Умардын ялалтаар дууссан гэж Пхеньян үздэг. Өмнөд Солонгос эл асуудлаар огт өөр саналтай байна. Тус улс өөрийгөө ялагч хэмээн үздэг. Энэ маргаанд гүнзгий нэвтрэлгүй ямар улс орны зочид Пхеньянд ойн баяр ёслолд оролцсонд анхаарал тавьбал зохино.

Төлөөлөгчдөө «Солонгосын ард түмний эх орны чөлөөлөх дайнд байгуулсан ялалтын» баярыг тэмдэглэхэд явуулах нь улс төрийн амаргүй шийдвэр юм. Цөөнхен улс ийн шийдвэр гаргахад бэлэн байна. Умард Солонгос бол дипломатын талаар ганцаардуулсан улс хийгээд ядуу зудуу болохоор хожмын ашиг тустай эдийн засгийн буюу стратегийн түнш болж чадахгүй.

Гэсэн ч дээд хэмжээний төлөөлөгчид Хятадыг Умард Солонгосын ойн баяр ёслолд төлөөлөв. БНХАУ-ын дэд ерөнхийлөгч Ли Юаньчао Пхеньянд хүрэлцэн очлоо. Энэ нь Хятад Умард Солонгосын хоорондын харилцаа бага зэрэг хүндэрсэн ч Бээжин БНАСАУ-ыг стратегийн холбоотон ядаж стратегийн талаар ашиг тустай завсрын улс хэмээн урьдын адил үзэж байна гэсэн уг. Солонгосын дайны оросын ахмадууд баяр ёслолд улс орноо төлөөлөв.

Арабын социалист сэргэлт мандалын намын (БААС нам) дэд ерөнхий нарийн бичгийн дарга Абдулла Аль-Ахмар Сири улсын төлөөлөгчдийг тэргууллээ. Дамаск Умард Солонгостой уламжлал ёсоор ойр харилцаатай байна. Сирид иргэний дайн хийж байгаа өнөө үед тус улсын засгийн газарт гадаадын ёс төдий ч дэмжлэг шаардагдаж байна. Түүнээс гадна Сири БНАСАУ-ын хоорондын цэрэг-техникийн хамтын ажиллагаа идэвхтэй хегжиж байна. Хоёр улс цөмийн салбарт ч хамт ажиллаж байгаа бололтой. Хамтын ажиллагаанд үзэл суртал биш үйлдвэрлэл худалдааны ашиг сонирхол нөлөөлсэн. Иймээс Дамаск төлөөлөгчдөө Умард Солоногос руу явуулсан нь зүй ёсны хэрэг юм.

Иран улс ч нэлээд дээд хэмжээний төлөөлөгчдөө Умард Солонгос руу явуулжээ. Иран болон Умард Солонгосын дэглэмүүдийн шинж чанар өөр өөр байсан ч олон жилийн цэрэг-техникийн нягт хамтын ажиллагаа эдгээр хоёр улсыг холбож байна. Ираны ба Умард Солонгосын инженерууд цөмийн хөтөлбөр дээр хамт ажиллаж, алсын тусгалын пуужинг боловсруулж байна. Пуужин-цөмийн бамбай АНУ-ын довтолгооноос өөрсдийг нь хамгаалахад зайлшгүй чухал гэж эдгээр хоёр улс үзэж байна.

Хосе Рамон Балагер Кабрера Умард Солонгосын үзэл суртлын холбоотон гэгдсэн Куба улсын ганц төлөөлөгч болов. Эдүгээ тэрээр кубын нэрд гарсан улс төрч Кубын КН-ын ТХ-ны олон улсын хэлтсийн дэд дарга юм. Эдгээр хоёр орны харилцааг цэрэг-техник- ийн хамтын ажиллагаа бэхжуулж байна. Саяхан засварлахаар Умард Солонгос руу явуулсан кубын зэвсгийг Панамад замаас нь авч илрүүлсэн үйл явдал уунийг ахин сануулав.

Замби, Уганд зэрэг африкийн хоёр улсын төлөөлөгчид баяр ёслолд байлцсан нь гэнэтийн үйл явдал боллоо. Энэ нь 70-д, 80-д онд умард солонгосын дипломат ажилтнууд африкийн шинэ тулгар хөгжиж байгаа орнуудад багагүй найдвар тавьж байсныг санууллаа. Тэр үед Умард Солонгосын эдийн засгийн байдал өнөөгийнхөөс нэлээд сайн байсан хийгээд африкийн зарим улсад түүний дотор Замбид эдийн засгийн тусламж үзүүлж байсан юм. Замби тэртээх ач тусыг мартаагүйг төлөөлөгчид нь Пхеньянд хурэлцэн очсон явдал харуулав. Түүнчлэн БНАСАУ-д эдийн засгийн түвэг бэрхшээл тулгарсан ч Замби Пхеньянаас эдийн засгийн тусламж авахад найдаж байна гэж таварлаж болно.

Албан ёсны төлөөлөгчдөө Пхеньян руу явуулсан бүх улс Замбиас гадна АНУ ба түүний холбоотнуудтай түвэгтэй харилцаатай байна. Эдгээр улсын төлөөлөгчид Пхеньянд ойн баяр ёслолд оролцсон нь прагматик дипломат үйл ажиллагаа төдийгүй «империализмын эсрэг эв санааны нэгдлийн» илрэл гэж үзэж болно.