Олон улсын гудамжны зургийн фестиваль энэ онд Санкт-Петербургэд дэлхийн алдартай болон одоогоор хэн ч мэдэхгүй олон арван гудамжны зураачдыг цуглуулжээ. Тэдний мэдэлд гүүр, үйлдвэрийн хоолой, хашаанууд нэгэн хэсэг хугацаанд хамгийн оргилуун уран сэтгэмжээ хэрэгжүүлэх уран зургийн талбар болж хувирсан байна.

Анхлан харахад зурсан зургууд ердийн хүүхэлдэйн кино шиг харагдаж байлаа. Үнэн чанартаа энэ бол орчин үеийн, жинхэнэ урлагийн бүтээл юм. Зураачид, шил, цемент, засмал зам зэрэг хотын ердийн гадаргуу дээр зуржээ. Уран бүтээлийн энэ төрөл, видеограффити гэж нэрлэгддэг байна. Оросын хойд нийслэлд, мастерууд сүүлийн жилд олсон амжилтаа авчиржээ. Санасан бүхнээ үзүүлэхэд их төвөгтэй байлаа. Учир нь видеограффитиг үзүүлэхэд харанхүй байх ёстой. ХаринСанкт-Петербургийн зуны шөнө богинохон бөгөөд саруулхан байдаг. Үзүүлбэр үүрийн гэгээ хүртэл л үргэлжилдэг байна.

Троицкийн гүүр, Санкт-Петербургийн алдартай салдаг гүүрнүүдийн нэг юм. Фестивалийн өдрүүдэд энэ гүүр урун зургийн томоохон тавцан болон хувирч, уг гүүрийг Амстердам хотын Магере-Брюг гүүртэй холбосон мэтээр дүрсэлсэн нь Европын 2 нийслэлийн оршин суугчид нэгэн зэрэг харж баясах боломжтой юм. Дашрамд хэлэхэд Голландын зураачид ч бас энд байлаа. Шүршигчийн хөнгөн даралтаар, бийрний оронд будагтай шүршигч, цаасны оронд хуучин бетон хашаа ашиглан ирээдүйн зургаа бүтээдэг байна. Голландаас ирсэн 11 зураач нэгэн зэрэг, нэг том нэгдмэл зураг бүтээхээр тус бүрдээ юу хүссэнээ зурж байгаа тул ямар болохыг урьдчилан хэлэхэд бэрх.

Тэднээс нэн холгүй ууланд авирагчийн хувцас өмссөн оросын өндөрт авирагч зураачид хөдөлмөрлөж байна. Зургийн тавцангаар тэд 75 метрийн хоолойг сонгожээ.

Өндөрт авирахад багаж хэрэгсэл, эсвэл салхи саад болдогоос газарт ажиллахаас илуу удаанаар ажил урагшилдаг байна. Зургаа зөв зүйтэй дүрслэхийн тулд, хоолойг тэгш шугамаар квадрат,тэгш өнцөгтөд хувааж янз бурийн өнгөөр, тодорхой дарааллаар буддаг. Энэ бүхэн их өндөрт хийгддэг гээд боддоо! Энэ хоолой, ер нь ид шидтэй, тэр чигтээ QR- кодоос бурдсэн пикселүүдээр бүрхэгдсэн байдаг. Хэрэв түүнд гар утас болон планшетийг ойртуулан харах юм бол хоолой өөр орон зайн хэмжүүрээр харагддаг.

Хоолой болон хашаа нэг л эзэнтэй. Гудамжны зургийн урлагийг шүтэн бишрэгч нэгэн, тэдний бүтээлийг хамгаална гэж зураачдад амалсан байна. Борооны ус л угаачихгүй бол. Одоо яана гэхэв, гудамжны зургийн урлагийн хувь тавилан тийм хойно, зурсан бүтээлүүд богино настай боловч зүрх сэтгэлд мөнхөд үлдэх болно.