Алтайн хязгаарын олон улсын хүүхдийн зуны хотхонд Орос улсын 15 бүс нутгийн болон дэлхийн 20 орны 1000 гаруй хүүхдүүд хуран цугларчээ.Тэдгэрийн дунд Монгол, Хятадын төлөөлөгчид байна. Олон улсын хүүхдийн зусланд олимпиад, наадмууд, уралдаант тэмцээнүүдэд түрүүлсэн болон шагналт байруудад орсон болон янз бүрийн байгууллагуудын идэвхтэн хүүхдүүд оролцож байна.

Энд хүүхдүүд амаралтаа тухтай өнгөрүүлээд зогсохгуй, өөрсдийн авъасыг хөгжүүлж байна. Хэн нэгэн нь хүхдийн зусланд ирээд долоохон хонохдоо бүжиг юм уу, зургаар өөрийн авъяасыг улам хөгжүүүлж байхад, хэн нэгэн нь шинэ зүйлд суралцаж байна. Энд гадаад хэл, хүүхэлдэйны оёдлын болон боловсон ёсны дугуйлангуудад суралцаж болно.

Бусад дугуйлангуудын талаар Алтайн хязгаарын Хүүхэд, өсвөр үеийнхний байгууллагуудын тэргүүн Татьяна Величко ийн ярьж байна: «Бидэн рүү мужуудын хамгийн шилдэг тэргүний хүүхдүүд ирдэг уламжлалтай. Манайх олон уран бүтээлийн нэгдэлүүдтэй. Оросын уламжлалтай холбоотой бүр бүлэг ч байгаа.

Тэнд хүүхдүүд угсаатны зүй, музей, гар урлал ардын хөгжим, тогтлоом наадгайгаар хичээллэж, тосгоноор явж ардын аман зохиол цуглуулдаг дугуйлан хүртэл ажилладаг. Биеийн тамирын бүлгэмд хичээллэж байгаа хүүхдүүд нь олимпиад зохион явуулдаг.

Бэлтгэл сургуулилтуудаас гадна тэдний хөтөлбөрт оросын болон дэлхийн хэмжээний тамирчидтай уулзалтууд ордог. Экологийн бүлэг Алтайн хязгаарын хосгүй байгалийг судлан, бичил судалгаануудыг явуулдаг».

Алтайн олон улсын хүүхдийн зуслан нь ямар нэгэн байдлаар амьдралын сургууль болдог. “Отважный” /”Зоригт”/ багаас ирээдүйн эх орны эрэлхэг зоригтой хамгаалагч төрөх ч юм билүү, хэн мэдлээ. “Стремительная”/ “Хурдтай”/ багт багш нарын хувиар цэргийн янз бүрийн салбарын дарга нар пуужин хөөргөх юм уу, ер нь аливаа нөхцөл байдалд явган цэргүүд хэрхэх ёстой талаар ярьж, зааж байдаг. Мөн энд хүүхдүүд хүмүүсийг аврах сургууль хийдэг. Тэд хүмүүст анхны яаралтай тусламжийг үзүүлэх зарчмуудтай танилцдаг. “Лидеруудын” бүлэгт удирдагчид ирж, бизнес болон хотын аль нэг салбарын төслүүдийн хэрэгжилт хэрхэн яаж явагддаг талаар сонирхолтой яриа дэлгэдэг.

Олон улсын зуслан нь чухамдаа улсын “доторх улс” гэлтэй. Өөрийн туг далбаа, сүлд болон сүлд дуулал, тэр ч бүү хэл бүр паспорттой. Тэгвэл парламентын сонгуулийн болон ХМХ-үүдийн тухай Татьяна Величкогийн ярихыг сонсцгое.

Бид хүүхдүүдийг сонгогдох эрх, засгийн бүтэцтэй танилцуулдаг. Сонгууль явуулахын тулд энд өөрийн удирдах байгууллагууд, өөрийн парламент байдаг. Сонгуулийн дэгийн талаар ярихын тулд бидэн дээр Алтайн хязгаарын сонгуулийн комисс ирсэн. Бас Мэдээллийн бүлэг гэж манайд бий. Энэ бол манай ХМХ. Телевиз, радио болон өдөр тутмын сонинтой. Зуслан том тул, мэдээллээр дутагдана гэж үгүй.

Мөн Эрхийг хамгаалах бүлэг гэж тэнд хүүхдүүд полицын ажилтай танилцаж, хүүхдүд өөрсдөө манай бичил улсын дэг журмыг сахиулахад оролцдог. Хамгийн чухал нь хүүхдүүд мөдхөн өөрсдийн байдаг хот, тосгонууд руу буцах болно. Гэхдээ санаа бол цээжинд үлдэнэ, тэд гэртээ очоод үүнийг зохион байгуулах боломжтой.

Бүх төрлийн хичээлүүдэд оросын хүүхдүүдийн хамт гадаадын хүүхдүүд идэвхтэй оролцдог юм. Олон улсын хүүхдийн хотхонд 400 гадаад хүүхдүүд амарсан. Тэд орсо хүүхдүүдийн хамт амьдарч, суралцаж байлаа. Тэдэнд хэлний бэрхшээл гарахад нь орчуулагчид туслаж байв. Түүнээс гадна хичээлийг тоглоомын аргаар явуулахад хэлний саад бэрхшээл арилдаг тухай Татьяна Величко үргэлжлүүлэн ярьлаа.

Бусад орны хүүхдүүд дугуйлангийн хичээл болон бусад арга хэмжээнүүдэд 100 % оролцдог. Янз бүрийн ахуйн ялгаа, зуршилууд байдаг, гэхдээ манай хүүхдүд тэдэнд бүх зүйлд тусалдаг. Тэд үндэсний соёлын баяр наадам, үндэсний хоол бэлтгэх, бие биенийхээ соёлтой танилцах их дуртай байдаг. Мэдээж хэрэг, бүх гадаадынхныг Орос улсыг хүндэтгэн хайрлах сэтгэл нэгтгэдэг. Жишээ нь, Францын төлөөлөгч Луи гэгч байнгын оролцогч. Тэр манайд 6 дахь удаагаа ирж байна. Энэ хугацаанд тэр орос хэлийг муугүй сураад байгаа.

Хүүхдүүдтэй мэргэжлийн багш нар ажилладаг. Ингэхдээ энд ажиллахын тулд тэд тусгай уралдаандт оролцож, шалгарсан нь ордог. Тэдний хувьд зусланд ажиллана гэдэг бол мэргэжил дээшлүүлэхтэй адил юм. Учир нь үүний дараа тэд тусгай батламж гарддаг.

Алтайн Олон улсын зуны зуслан нь Олон улсын хүүхдийн нийгэмлэгийн ивээл дор 21 дэхь удаагаа явагдаж байна. Энэ холбоо нь дэлхийн 40 орны хүүхдийн байгууллагуудыг нэгтгэдэг бөгөөд хүүхдийн чадвар, сонирхолуудыг хөгжүүлэх болон янз бүрийн хүүхдийн төслүүдийг байгуулахад чиглэгдсэн.