Хятад, Өмнөд солонгос болон Азийн бусад орнуудад японы улстөрчийн ээлжит шуугиантай мэдэгдэлийг хэлэлцэж байна. Саяхан тэнд Осака хотын дарга Тору Хасимото хааны арми эмэгтэйчүүдийг “алжаалаа тайлахад” ашигладаг байсныг зөвтгөхийг оролдсонд хилэгнэсэн. Тэгвэл одоо ерөнхий сайд асан Таро Асогийн 1930-аад оны эхээр германчууд Веймарын БНУ-ын үндсэн хуулийг өөрчилсөн туршлагыг судлах саналыг буруушаав.

Даваа гаригт Таро Асо “Германы Веймарын үндсэн хуулийг мэдэгдэлгүйгээр өөрчилсөн. Эдгээр өөрчлөлтүүдийг хэн ч мэдээгүй байсан. Энэ туршилгыг судлах нь хэрэгтэй юм шиг” гэж хэлжээ. Тэрээр хэлэхдээ, үндсэн хуульд өөрчлөлт оруулах гол зорилго бол улс орны тогтвортой байдлын баталгаа байх бөгөөд өөрчлөлтүүдийг улсын гадаад нөхцөл байдал болон нийгмийн сэтгэгдлийг тооцон явуулах ёстой юм. Энэ нь эгдүүцэл хүргэхийг би хүсэхгүй гэв. Тэгсэн ч, түүний мэдэгдэл Азийн орнуудад нацистын Веймарын үндсэн хуулийг эргэн харах гэдэг нь Дэлхийн нэгдүгээр дайны үр дүнд тогтоосон германы зэвсэгт хүчний хэмжээг хязгаарлахаас татгалзана гэсэн утгатай юм. Үүний үр дүнд Герман улс богино хугацаанд црэгийн хүчээ зузаатгаж чадсан.

Дараа нь Их Британь, Францын дуугүй зөвшөөрсний үндсэн дээр эхлээд Австри, Чехословакийг эзлэн авч, улмаар Польшийн эсрэг түрэмгийлэл явуулж, Дэлхийн хоёрдугаар дайныг эхлүүлсэн. Хятад, Өмнөд солонгос японыг үндсэн хуулиа “энхийн зорилгоор” эргэн харах гэж буйд эргэлзэж байгаа нь мэдээж. Япон нь црэгийн хүчин чадлаа эрс нэмэгдүүлэхийн тулд зэвсэгт хүчиндээ шинэчлэл хийх гэж байна.

Сонирхолтой нь, эдгээр айдсуудыг оросын нэртэй япон судлаач, шинжээч Виктор Павлятенко хүлээн зөвшөөрөхгүй байна.

Сонгуулийн дүнгээс үзэхэд японы нийгэмд үндсэн хоёр бүлэг үүсчээ. Синдзо Абэгийн үндсэн хуулийг эргэн харах саналыг дэмжигч талынхан болон тэднийг эсэргүүцэгчид. Сүүлийнхыг нь “Майнити”-гийн явуулсан санал асуулгаар 51 хувь дэмжижээ. Синздо Абэ нь урьдынхаас арай сул Үндсэн хуулийг эргэн харахыг уриалаж байна. Магадгүй түүнийг хүрээлэгсдийн хэн нэгэн нь түүнд байдлыг хурцатгах хэрэггүй, яагаад гэвэл бүс нутагт хурцадмал байдал өсөх болно гэдгийг хэлж байж мэдэх юм.

Мэдээж хэрэг, Таро Асо Либерал-ардчилсан намын тодорхой хэсгийн болон японы нийгмийг төлөөлж байгаа. Үүний цаана хэн байна? Одоогоор хэн ч үгүй. Одоо зөвхөн төлөвлөсөн зүйл л байна. Энэ нийгмийн хэсэг гэдэг япон улсын ойрын ирээдүйн хөгжлийг чиглүүлэх бодлогыг тодорхойлно. Яагаад гэвэл, сонгуулийн хамгийн чухал үр дүн сүүлийн зургаан жилд анх удаагаа парламент болон засгийн газар нэгдсэн, энэ нь либерал-ардчилсан намд төдийгүй нийгэмд чухал үр дүнтэй юм. Бусад бүх зүйл нь тогтвортой байдлаас үүдэх хэмжигдэхүүн юм.

Мэдээж хэрэг, абэгийн эдийн засаг хэрхэн хэрэгжихээс олон зүйл шалтгаална гэдэг олйгомжтой гэж Виктор Павлятенко үзэж байна. Хэрвээ эдийн засгийн. Хөтөлбөрт алдаа гарвал, нөхөн олговорыг Синдзо Абэгийн ерөнхий сайдаар сонгогдож байсан эхний хугацааны хөтөлбөртөө оруулахаар төлөвлөсөн үндсэн хуулийн өөрчлөлт болон өөрийгөө хамгаалах хүчнийг бүрэн хэмжээний арми болгон хувиргахад чиглэгдсэн гадаад бодлого болон алхмуудаас хайх болно.

Гэвч японы цэргийн чадавхийг нэмэгдүүлэх замд нилээд хүчтэй саад тотгор бий: АНУ. Японы цэрэг-улс төрийн холбоотны хувьд АНУ нь Токиог Зүүн Азид зэвсгээр хөөцөлдөх өдөөн хатгалгыг явуулахыг яавч сонирхохгуй билээ. Тэр тусмаа бүр дахин цэргийн хүчирхэг гүрэн болгохыг бүр ч хүсэхгүй.