Хятадад янз бүрийн дүгнэлтээр нэг жилд 2000 хүртэл тооны хүүхдүүд хулгайлагддаг бөгөөд тэдгээрээс цөөхөн хэд нь гэртээ эргэж ирдэг аж. Эдгээр хүүхдүүдийн зарим нь бүр олон улсын хүүхэд үрчлэлийн хөтөлбөрт хамрагддаг байна.

Хятад охиныг үрчлэн авсан америк эмэгтэй Роуз Кэндис анх удаагаа 2011 оны 3-р сард асрамжийн газар хэлж байснаар түүний охиныг замын хажуугаас олсон биш, харин хулгайлж авсан тухай мэдсэн аж. Энэ үеэс хойш америк эмэгтэй охины биологийн эцэг, эхийг олох гэж амжилтгүй баахан явжээ. Тэрээр хайртай охиноо буцаах гэж бус, харин бусдын зовлон дээр өөрийн аз жаргалыг зохиодоггүй гэж үздэгээс тэгжээ. Түүнчлэн, Chinafile мэдээллийн порталын уламжилснаар, Роузын охин өөрөө түүний биологийн эцэг эхийг олж өгөхийг хүсчээ. Энэ тохиолдол нь Хятадад олны анхаарлыг татсан эмзэг асуудал болж хувирчээ.

Хятад улсад хүүхдийн наймаа нь тулгамдсан асуудал учир энэхүү асуудлыг өргөн дэлгэр ярьдаггүй байна. Хятадын эрх баригчид уг шийдвэрлэх асуудлыг хүлээн зөвшөөрдөг ч, хулгайлагдсан болон худалдагдсан хүүхдүүдийн статистик тоо баримтуудыг нийтлэдэггүй. Эл сэдвийн үр дагвар америкийн хэдэн мянган гэр бүлд таагүй тусч болзошгүй бөгөөд энэ нь Хятадын олон улсын имижид хүндээр тусч мэдэх юм. 2012 он гэхэд америкчууд хятадаас гурван мянга орчим хүүхэд үрчлэн авчээ.

Роузын охины хувьд гэвэл, хулгайлагдсан хүүхдүүд ч олон улсын хүүхэд үрчлэх хөтөлбөрт ордог байна. Хятадын үндэсний радио 6-р сарын 1 ний өдрийнхээ нэвтрүүлгээрээ БНХАУ-ад жил бүр 2000 орчим хүүхэд алга болдог бөгөөд тэдний дөнгөж 0,1 хувь нь төрөлх гэр бүлдээ ирдэг гэжээ. Вэйбо дээр Хятадын нийгмийг аюулаас хамгаалах яамны хүний наймаатай тэмцэх хэлтсийн дарга Чэнь Шицюй хийсэн мэдэгдэлдээ, “энэ тоо баримт нь жинхэн бодит тоотой нийцэхгүй. Үүнд ямарч үндэслэл үгүй гэж тэр хэлжээ”. Гэтэл 2009 оны 4-р сараас 2012 оны сүүл хүртэл үед түүний хэлтэс хүүхдийн наймаатай холбоотой 54 мянган хэргийг мөрдсөн байна. Тэгвэл албан ёсоор зарласаним энэхүү тоо баримт нь нийгмийн томоохон гамшгийн тухай өгүүлж байна.

Хятадын шинжээчдийн тэмдэглэж байгаагаар, өнөөдөр Хятадад хүүхдийн наймаа ид цэцэглэж байгаа аж. Хүүхдийн наймаа эрхлэгчид хүүхдүүдийг гараас гарт дамжуулан худалдаж асар их ашиг хонжоо олж байна. Нэг хүүхэд зарсан байлаа ч тэр нь маш их ашиг авчирдаг аж. Гэмт хэрэгтэнүүд хүүхдүүдийг ялангуяа, эрэгтэй хүүхдүүдийг бага орлоготой гэр бүлээс ойролцоогоор 30 мянган юаниар худалдаж аваад, дараа нь хятадын хүүхэдгүй хосуудад 70-90 мянган юаниар зардаг байна.

Ихэнх тохиолдолд хятадын полиц хүүхэд алга болсноос хойш 24 цагийн дараа өргөдөл хүлээн авдаг. Гэхдээ хэрвээ хүүхэд үнэхээр хулгайлагдсан бол энэ үед гэрээсээ хэдэн зуун км хол зайд байдаг. Хуулийн байгууллага цөөнгүй удаа хүүхэд худалдаж авсан гэр бүлтэй тааралддаг. Ингэхдээ насанд хүрсэн хүмүүсийн дийлэнхи нь хүүхэд бол “гэв гэнэт” гараад ирэхгүй гэдгийг сайн ойлгодог ч гэлээ, тэд амаа хамхихаар шийддэг байна.

Америкийн олон гэр бүлүд энэ сэдийг хурцаар гаргаж тавихыг хүсэхгүй байна. Тэд нэгэнт хүүхэд АНУ-ад ирснээс хойш америкийн нийгмийн хангамж хятадаас илүү юм чинь өнгөрсөн амьдралыг онгичоод яахав гэж боддог. Эдгээр гэр бүлүүд нарийн мөрдлөг нь хүүхдийг буцаахад хүргэж мэднэ гэж айдаг. Америкийн талын энэ сэдвийг босгохгуй нэг шалтгаан бол америкт хятадын хүүхдийг үрчлэх бизнес нь ашигтай бизнест ордог. Роузын өөрийнх нь ярьж байгаагаар, охиноо үрчлэн авахын тулд тэр 20 мянган долл. төлсөн аж.

Хятадын хүүхдүүдийг үрчлэхийг хязгаарлах юм уу, аль эсвэл хориглоход америкийн хүүхэд үрчлэх агентлагуудын ашиг орлого эрс унана .Учир нь хятадын орон нутгийн байгууллагууд нь нэг хүүхдийг олон улсын үрчлэх агентлагт шилжүүлэхэд /3-5 мянган ам. долл./ авдаг байна. Тэгээд ч тэд олон улсын хүүхэд үрчлэх системд хулгайлагдсан хүүхдүүд байдаг тухай мэдээ нийтэд тарахыг огт хүсдэггүй. Түүнчлэн бизнесийн хэсэг нь нууц явагддаг наймаа гэж бас байдаг. Тэр нь юу гэвэл, мөнгийг албан бусаар төлдөг бөгөөд тэр мөнгө нь түшмэдийн халаасанд авилга болон ордог.

Роуз Кэндисийн болон түүний охины түүх бол хүүхдийн наймаатай холбоотой маш том тулгамдсан асуудлын зөвхөн нэг тохиолдол. Хятад улсад хулгайлагдсан хүүхдүүдийн ихэнх нь боол болдоггүй, бэлгийн дарамтанд ордоггүй аж. Тэд ихэнх тхиолдолд харьцангуй хэвийн нөхцөлд амьдардаг байна. Гэвч тэдгээр хүүхдүүдэд хором тутамд ховор эрдэнэ болох үртэйгээ уулзахыг хүсч мөрөөдөх эцэг, эх бий шүү дээ. Харин хүүхдүүдэд гэр бүлдээ эргэж очих эрх бий юм.