АНУ-ын нийслэлд палестин-израилийн зөвлөлдөх уулзалт ажлаа эхлүүлээд байна. Уулзалтын гол зорилго Палестин улсыг байгуулах тухай асудал дээр тохиролцоонд хүрэх. Израиль, Палестин нь бараг гурван жил шууд ярилцлага явуулахаас татгалзсан. Одоогийн шатны ярилцлагаас шуурхай хурдан үр дүн хүлээхийн хэрэггүй юм. Яриа хэлэлцээрийг есөн сарын турш явуулах бөгөөд тэр үед ч бас эерэг үр дүнд хүрнэ гэх баталгаа үгүй. “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагч Роман Мамонов зөвлөлдөх уулзалтын эхлэлийг ажиглаж байна.

Сүүлийн жилүүдэд Ойрхи-Дорнодын энхийн процесс мухардалд ороод байна. Гэтэл Барак Обамагийн засаг захиргаа ирээдүйдээ итгэл төгс байдал харуулж байна. Тэгвэл АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри яриа хэлэлцээр эхлэхээс хэдхэн цагийн өмнө ингэж мэдэгдсэн.

Энхийн процессын одоогийн шат энэ оны 3-р сард Барак Обама Израильд айлчилснаар эхэлсэн. Түүний хүчин чармайлтгүйгээр, энхийн зохицуулалтанд илүүтэй тавих анхаарал үгүйгээр бид өнөөдөр энд цугларах ёсгүй байсан. Биднийг маш хүнд хэцүү процесс хүлээж байгаа гэдэг бол хэнгд ч нууц биш юм. Хэрвээ эдгээр нь зүгээр нэг энгийн хийчих зүйл байсан бол үүнд ийм их цаг хугацаа зарцуулахгуй байсан. Бидний өмнө тохиролцоонд хүрэхийн тулд амаргүй шийдвэрүүд гаргах тийм мөчүүд хүлээж байгаа нь ойлгомжтой. Миний бодход чухамдаа хоёр талын харилцан буулт л бидний энэхүү шатны гол зорилго байх ёстой.

Цуврал зөвлөмжүүд нь АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн хамт оройн зоог барих арга хэмжээгээр эхлэв. Израилийг тус улсын Хууль зүйн сайд Ципи Ливни, харин Палестиныг энхийн яриа хэлэлцээрүүдийн асуудлын гол ярилцагч Саиб Эракат нар тэргүүлнэ. Тэд хоёулаа Керритэй хамт нэг ширээнд зэрэгцэн суухыг зөвшөөрсөн. АНУ-ын Израиль дахь Элчин сайд асан Мартин Индик яриа хэлэлцээрийн зууч юм. Түүнийг даваа гаригт томилсон. Тэр энэ тухай ингэж ярьсан юм: "Бидний итгэлтэй байдал, зорилгодоо хүрэх тэмүүлэл байгаагүй бол бид энэ арга хэмжээг зохион явуулж чадахгуй байсан. Гэхдээ үүнд бас тодорхой үр дүн бий юм. Ерөнхийлөгч Махмуд Аббас болон ерөнхий сайд Нетаньяху нар яриа хэлэлцээрийн ширээний ард суух маш амаргүй шийдвэрийг гаргасан. Би итгэл хүлээлгэсэнд талархаж байна, бид ерөнхийлөгч Обамагийн тавьсан Израиль, Палестины энх тайвнаар, аюулгүй зэрэгцэн орших зорилгод хүрч чадна гэдэгт итгэл дүүрэн байна".

Вашингтоны яриа хэлэлцээр эхлэхийн өмнө Тель-Авивт сайн үйлсийн хувиар палестины 100 гаруй хоригдолуудыг шоронгоос сулласан. Гэтэл Израильд ч тэр, Палестинд ч тэр эрх баригчдыг зөвлөлдөх уулзалтыг эхллүүлсэн явдлыг хурц шүүмжилж байна. АНУ уулзалтын үр дүн хурдан шуурхай гарна гэж хүлээхгүй байгаа бөгөөд ялангуяа, дэвшил гарна гэдэгт бүрч яарахгүй байна. Одоогийн яриа хэлэлцээрийн шатанд есөн сарын хугацаа өгөгөдж буй юм. Энэхүү хугацаа нь сунгагдаж болзошгүй гэж АНУ-ын төрийн департаментаас анхааруулжээ.