Оросын эрдэмтэд Монгол улсын ган гачигтай нутагт тариа будаа тариалах тулгамдсан асуудлыг шийдэхийг оролдов. Алтайн техникийн улсын их сургуулийн залуу эрдэмтэд элс, чулуурхаг хөрсөн дээр үр тариа тариалах боломжтой хосгүй төхөөрөмжийг боловсруулжээ.

Энэ тухай төслийн удирдагч Михаил Шишин ярьж байна: «Монгол улсын Баян-Өлгий, Ховд аймгуудын удирдагчдын хүсэлтээр бид тэдний нутгууд дээр судалгааны ажил явуулсан. Бидний зохион бүтээсэн үр тариалах төхөөрөмж элс, чулуун дундуур сайн “явж” байсан. Ажлын үр дүн маань биднийг баярлуулаад зогсохгүй, бас гайхширал төрүүлсэн. Энэ юу вэ гэвэл, бид технологийг л боловсруулахыг зорьсон, гэтэл бидний туршилтын тариалалт маш сайн үр дүн өгсөн. Ногоо гарсан, овёс болон хагд ургасан. Ийм үр дүнтэй холбогдуулан бид дараа жил туиршилтаа аж үйлдвэрийн хэмжээнд явуулах ёстой. Монголын нутгийн нилээд хэдэн га газар үр тариа тариалана».

Шинэ боловсруулалт нь хөлдөө аж ахуйн үр тарианы талбайг нэмэгдүүлээд зогсохгүй, бүхэлдээ экологийн байдалд таатай нөлөөлж мэдэх юм. Суулгасан ногоо нь бэлчээргүйтээд байсан олон толгой малын хувьд шинэ бэлчээр болно. Бэлчээрийн газрууд сүйдэх болон цөлжилтийн тулгамдсан асуудлууд нь тус улсад хурцаар тавигдаж буй юм.

Тариалангийн шинэ төхөөрөмж нь цөлжилтийг тогтоон барихад өөрийн ихээхэн хувь нэмрээ оруулах боломжтой гэж Михаил Шишин ярьж байна: «Монголын хувьд цөлжилт нь маш тулгамдсан асуудал юм. Одоо тус улсын нутаг дэвсгэрийн 70 хувь нэрвэгдээд байна. Тус улсад цөлжилттэй, элсэн шуурганы уршигтай тэмцэх маш сайн хөтөлбөрүүдийг боловсруулан, хэрэгжүүлж байна. Жишээ нь, “Ногоон хана” хөтөлбөр. Гэхдээ тариалахад хүчтэй механикжуулалт шаардагдана. Тиймээс бидний яриад байгаа дээрх аргыг хэрэгжүүлбэл, бордооны ачаар сайн ургац авна. Жишээ нь, манай судалгааны дараа хагд маш сайн ургаж, элсийг хөдөлгөөнөөс маш сайн хамгаалах ургамал болохоо харуулсан. Одоо бид энэ газруудад яавал хагдыг их хэмжээгээр тариалж, шуурга салхинаас хамгаалах вэ» гэж бодож байна.

Монгол улс цөлжилт хүчтэй явагдаж байгаа орнуудын жагсаалтанд орсон. Цаг уурын өөрчлөлтүүдээс гадна –даяаршлын дулаарал, ургамалын ертөнцийн байдал болон оновчгүй малын бэлчээр нөлөөлж буй юм. Тиймээс шинжээчдийн ихэнхи нь тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд өвс ургамлуудыг суулгах төдийгүй, хөдөө аж ахуйн бүтцийн даяаршлын өөрчлөлтүүдийн туслалцаатай хотондоо ялимгүй тооны мал маллахын зэрэгцээ жимс ногоо тариалах ёстой гэдэг дээр санал нэгдэцгээжээ.