75 жилийн өмнө 1938 оны 7-р сарын 29 ны өдөр японы түрэмгийлэгчид ЗХУ- ын Хасан нуурын орчмын нутагт халдан орсон . Хилийн тулалдаанд хоёр талаас 35 мянга орчим цэргийнхэн оролцсон байдаг. 12 өдрийн дараа байлдаан түрэмгийлэгчдийн бүрэн ялагдлаар дууссан. Приморьед түүхэн ойг тохиолдуулан олон улсын дурсгалын “Хасан-2013” үйл явдлыг тэмдэглэж байна.

Хасан нуур нь Владивостокоос баруун-өмнөд хэсэгт 130 км зайд оршдог бөгөөд Номхон далайн эргийн ойролцоо байдаг. Энэхүү хилийн сөргөлдөөн хожим нь япончууд Хятадын Маньчжурыг эзэлснийхээ дараа, уг нутаг дээр тоглоомын Маньжгоо улсыг байгуулах үр дагавар нь болсон юм. Тэнд японы 130 мянган цэрэгтэй арми байрлаж байв.

1938 оны 7-р сарын 29 нд зөвлөлтийн хилийн Безымянная /Нэргүй / өндөрөлөг дэхь застав руу японы суман цэрэг дайрсан. Алексей Милютин дэслэгчээр толгойлуулсан 11 хилчин шүдээ хүртэл зэвсэглэсэн самуурайчуудтай эцсийн мөчөө хүртэл тулалдсан. Гэсэн ч довыг хамгаалж чадаагүй юм. Японы бусад нэгж хэсгүүд удтал үргэлжилсэн тулалдаануудын дараа ойролцоох Заозерная/Нуурын / өндөрлөгийг эзлэн авсан. Энэ бол зарлаагүй дайн байсан юм. Учир нь улс орнуудын хооронд дипломат харилцаа хэвээр байсан юм гэж оросын түүхч Вадим Рогинский ярьж байна: “Тэр үед дипломат хэрүүл шуугиан дэгдсэн. Москвад японы элчин сайд Сигемицуг дуудан, түүнд зөвлөлтийн нутаг дэвсгэрийг гэрчилсэн баримт бичгүүдийг үзүүлсэн. Япончууд өөрсдийн зүгээс энэхүү нутаг дэвсгэр нь Маньжгоогийн нутаг дэвсгэр гэх баримт бичгүүдийг илгээсэн байв» гэж хэллээ.

8-р сарын 2 нд зөвлөлтийн командлал эзлэгдсэн нутаг дэвсгэрийг чөлөөлөх тухай шийдвэрийг гаргасан. Ялалтын тулалдаанд танкууд болон онгоцнууд оролцсон. Япончуудыг өндөрлөгүүдээс хөөн зайлуулсан. 8 –р сарын 11 ний энхийн гэрээг өмнө байсан хилийг сэргээх нөхцөлтөйгээр байгуулсан юм.

8-р сарын эхээр Приморийн хязгаарт Бүх оросын “Хасан -2013” дурсгалын арга хэмжээг зохион явуулах гэж байна. Уг арга хэмжээгээр цэргийн түүхийн клубууд хасаны тулалдааны эхний Нэргүй болон Нуурын гэх өндөрлөгүүдийн тулалдаануудыг сэргээх юм. Энэ тухай приморийн эрлийн “ Авиа Поиск” отрядын багийн ахлагч Ярослав Ливанский ингэж ярьсан юм: «Цэрэг –түүхийг эргэн сэргээх үзүүлбэрт япончууд Токиогоос шууд ирж оролцоно. Онгоцноос шууд тулалдаанд орно” . 8 –р сарын 10 –нд бид Нэргүй өндөрлөгийн тулалдааныг сэргээн харуулна. Үүний дараа Хасан нуурын ойролцоох цэргийн үйл ажиллагаанд очиж оролцоно. Тэнд 8 –р сарын 25 нд эрлийн хээрийн ажлуудыг явуулна. Зорилго –цэргийн албан хаагчдын гэгээн дурсгалыг мөнхжүүлэх юм» гэж хэллээ.

Хасаны тулалдааны түүхэн ойг Приморийн хязгаар даяар тэмдэглэх гэж байна. Хөтөлбөрөөр тус улсын хилийг баатарлагаар хамгаалагч дайчдын хөшөө дурсгалыг засч сэргээх. Владивостокт ёслолын арга хэмжээ 8 –р сарын 4 ны өдөр дайны үеийн алдарт Катюша дуунд зориулсан хөшөөний нээлтээр эхлэх юм. Үүний дараа арга хэмжээнд оролцогчид хязгаар нутгаар “Дурсгалын аялалд “ явах бөгөөд хэд хоногийн дараа Хасан нуурын үндсэн гол хүндэтгэлийн арга хэмжээнд хуран цугларна.