Японы БХ-ын сайд Ицунори Онодэра, Японы батлан хамгаалах бодлогын зарчмыг эргэн харах бэлтгэл ажлын тухай Баасан гарагт тайлбарлахдаа, Япон улс пуужингийн заналхийллийг тогтоон барих, хариу өгөх зорилгоор техникийн боломжийг олж авахыг эрмэлзэж байгаагаа тэмдэглэсэн байна. Япон улсад хэдхэн жилийн дотор тэргүүн зэргийн цэргийн гүрэн болох бүх л эдийн засаг, техникийн боломж бий бий гэж стратеги технологийн судалгааны тевийн шинжээч Василий Кашин үзэж байна.

Япон улс өөрийн цэргийн бүтээгдэхүүнийг экспортонд гаргахыг хориглосон олон арван жилийн хориогоо цуцлах талаар бэлтгэж байна. Эцсийн дүнд, Япон засгийн газар, улс орон бүрэн төгс армитай болохын тулд, батлан хамгаалахтай холбоотой ундсэн хуулийн заалтад өөрчлелт оруулах төлөвтэй байна.

Японы засгийн газрын төлөвлөгөө хэрэгжвэл, Азийн цэрэг улс төрийн байдал, дэлхийн зэвсгийн арилжаанд ихээхэн өөрчлөлт гарах нь лав. Хэдийгээр Японы цэргийн бодлогын зарчимыг өөрчлөх боломж одоо л гарч байгаа боловч, үүний тулд техникийн нөхцөл олон арван жилийн турш бүрдэж ирсэн юм.

Япон улс тэргүүн зэргийн батлан хамгаалахын салбарын иж бүрдэлд, олон жилийн хугацаанд «өөрийн хүчинд тулгуурласан» бодлогыг баримталж, батлан хамгаалахын салбарт асар их хөрөнгө мөнгө заржээ. Одоо хир нь ундэсний зэвсэгт хүчний хэрэгцээг бүхэлд нь Японд боловсруулж үйлдвэрлэсэн зэвсгийн систем эсвэл америкийн лицензээр Японд үйлдвэрлэсэн ситемээр хангаж байгаа юм. Японд үйлдвэрлэсэн зэвсгийн систем, тэр дундаа, тулалдааны онгоц, агаарын пуужин, усанд шумбагч завь, хөлөг онгоцны системийн зэвсэг, танк зэрэг нь орчин уеийн дэлхийн тувшинд дуйцэж байна. Япон улс өөрийн батлан хамгаалахын салбарыг хөгжүүлэхийн тулд хэдэн арван жилийн турш их хэмжээний санхууг золиосолсон юм. Японы өөрийгее хамгаалах хучний багахан масштаб, экспортод гаргахаас татгалзаж байсан зэргээс үзвэл японы зэвсгийн систем бага хэмжээгээр үйлдвэрлэгдэж байсан нь илт. Японы уйлдвэрлэсэн зэвсгийн өртөг, яг тийм буюу яльгуй муу чанартай америкийн зэвсгээс хоёр гурав дахин илуу үнэтэй байсан. Жишээ нь, Японы сөнөөгч онгоц F-2, 120 сая $ үнэтэй байгаа нь, орчин үеийн F-16 сөнөөгч онгоцны хувилбараас 2 дахин илуу өртөгтэй байгаа юм.

2000-д оны үеийн Японы эдийн засгийн сунжирсан зогсонги байдал, цэргийн төсөв өсөхөө байж, шинэ зэвсэг худалдан авах нь хэлбэрэлтгуй буурахад хүргэжээ. Японы Нэгдсэн Үйлдвэрлэлийн Корпорациийн олонх байгууллагууд санхүү эдийн засгийн хүнд бэрхшээлтэй тулгарсан байна. Одоо байдлыг түргэн өөрчлех боломж бий болж байна.

Юуны өмнө Японы батлан хамгаалахын салбар, америк европын зэвсэг үйлдвэрлэгчдийн эрхэлж буй төсөлд өөрийн оролцоог эрс өсгөх явдал. Япончуудын электрон техникийн уйлдвэрлэлийн салбар, хөдөлгүүр бүтээх, орчин уеийн материал зэрэг онцгой туршлага эрэлт хэрэгцээтэй болж, Англи, Израил гэх мэт дэлхийн Нэгдсэн Уйлдвэрлэлийн Корпарацийн салбарын хөдөлмөр хуваарилалтад японы фирмууд онцгой байр суурь эзлэх болно.

Хоёрдугаарт, Япон улс өөрийн бие даасан зэвсэг экспортлох системийг хөгжуулж болзошгуй. Японы нутаг дэвсгэрт уйлдвэрлэх нь өндөр үнэтэйг тооцвол, Япон улс бусад гадаадын орнуудтай хамтран ажиллахдаа, тэдний нутаг дэвсгэр дээр уйлдвэрлэлээ явуулах чиглэлийг баримтлах байх. Цэрэг-техникийн хамтын ажиллагааны салбарт Япон улсын ирээдуйтэй туншуудэд, өөрийн батлан хамгаалахын салбарыг хөгжуулэхээр зорьж, санаа тавин зутгэж буй Энэтхэг, Тайланд, Индонез, Хятад зэрэг азийн орнуудыг дурдаж болно.Японы Нэгдсэн Уйлдвэрлэлийн Корпорацийн олон улсын хамтын ажиллагаан дахь идэвхтэй уйл ажиллагаа, засгийн газрын сонирхол өсч байгаа явдал, цэргийн асуудалд Японы зэвсэгт хучний цэргийн хучин чадал осч, зэвсэглэл өөрчлөгден шинэчлэгдэх шинэ нөхцлийг бий болгоно. Мэдээж хэрэг, хамгийн эхэнд Японы цохилтын систем БНСАУ-ыг, зарим нэг талаар Хятадыг тогтоон барихад чиглэгдсэн, жишээлбэл, SSM-1 мэтийн одоо Японд уйлдвэрлэж буй хөлөг онгоц эсэргууцэх далавчит пуужингийн технологийг ашиглан дунд зайны далавчит пуужингууд уйлдвэрлэж магад. Яг ийм замаар Тайвань улс хөлөг онгоц эсэргууцэх пуужин «Сюн Фэн-2»-ын ундсэн дээр далавчит пуужингуудыг бутээсэн юм. Тууний зэрэгцээ, Японы өөрийн сансрын төлөвлөгөө, үйлдвэрлэлийн өндөр технологи нь Японы баллистик пуужин бутээх боломжтой болгож байгаа юм.

Япон улс хэдхэн жилийн дотор,тэргүүн зэргийн цэргийн гурэн болоход, техник эдийн засгийн бухий л боломжууд бий. Уунд, Японы нийгмийн ихэнх хэсэг болох дайныг эсэргууцэгч узэл, АНУ-ын сөрөг хунийхэн саад болж болзошгуй. Гэвч Японы олон нийтийн сана байнга өөрчлөгдөж, харин АНУ, өөрийн хучин чадлын бууралтын ундсэн дээр, аль болох хучирхэг бус нутгуудын холбоотнуудыг өөрийн бодлогод хэрэгжуулэхээс өөр замгуй.