Хятад Бенгалийн хоолой руу үрсэлт хийв. Мьянмын баруун эргийн газрын усан доорх үргэлжлэлээс хятадын хилийн Жуйли хүртэл хий шахаж эхэлсэн. 7-р сарын 28- нд хийн хоолой тавих бэлэгдлийн товчлуурыг Мьянмын дэд ерөнхийлөгч Ньян Тон болон Мяьнма дахь БНХАУ ын элчин сайд Ян Хоулань нар дарсан юм. Мандалайд болж өнгөрсөн ёслолын арга хэмжээ нь тус улсын хүн ам хийн хоолойг бусдын газар доогуур явуулж буйд дургүйцэж байгаа болон Өрнөдийнхэн, Япон, АНУ –н Мьянма дахь Хятадын нөлөөг хязгаарлах оролдлогууд идэвхжиж байгаа үед болж байна.

Мяьнмын нутгаар үргэлжлэх хийн хоолойн урт 800 орчим км юм. Ням гаригт Хятадад анх удаагаа Өмнөд солонгос болон Энэтхэг улсуудын хөрөнгийг энэ төсөлд татан оролцуулах тухай мэдээлсэн. Үүнээс үзэхэд, энэ нь Мьянмагийн болзол байсан болов уу. Хятад мээдэж өөрөө бүрэн хэмжээгээх санхүүжүүлж чадах байсан. Нөгөөтэйгүүр, Нейпьидо нь ялангуяа, Нью-Дэлийн нүдэн дээр Бээжингийн нөлөө нэмэгдэж байгааг харуулахыг хүсээгүй бөгөөд тиймээс барилгыг интернационалжуулах болсон .

Гэтэл Хятад Бенгалийн хоолойн усан доорх үргэлжлэлийн орд газрын хийн тээвэрлэлтэнд бүрэн хяналтаа тогтоох болсон нь тодорхой юм. Тэд дахин сунгах эрхтэйгээр 30 жилийн турш жилийн 12 тэрбум шоо метр хий авч байх болно.

Түүнчлэн Хятад нь хийн хоолойтой зэрэгцүүлэн Мяьнмын тэнгисийн боомтоос өөрийн хил хүртэл нефтийн хоолой тавьсан. Нефтийг Африк болон Ойрхи-дорнодоос түлшний танкеруудаар тээвэрлэх юм. Нефтийн хоолойг дүүргэх ажил энэ намраас эхлэнэ.

Нефть-хийн төслүүд нь хятад-мьянмын хувьд хамтын ажиллагааны гэрэлт цамхаг юм гэж ОХУ –ын ШУА -ийн Алс-дорнодын хүрээлэнгийн шинжээч Валерий Кистанов ийн ярьж байна: «Хятад улс нь Мьянмад маш идэвхтэй нэвтэрсэн. Тэр үед дэглэм тусгаарлагдсан, улс орон олон жилийн турш Өрнөдийн орнуудтай ямарч холбоо сүлбээгүй байсан. Хятад улс эдийн засгийн тусламж үзүүлж, дэд бүтцийг барьж байсан. Мьянма нь Хятадын Зүүн-Өмнөд Ази дахь эдийн засгийн үйлл ажиллагааны өмөг түшгүүдийн нэг болсон. Тэд АНУ- ын хяналтан дор байдаг Малаакийн хоолойгоор бус, харин Мьянмагаар дамжуулан газраар хий болон нефть авахаар болоод байна. Энэтхэгийн далайд гарахад чухал ач холбогдол бүхий, тус улсыг тэнгисийн томоохон гүрэн болгон хувиргах гүний усны томоохон боомтыг Мяьнмад Хятад барьж байгуулж байна» гэж хэллээ.

Өрнөдийнхөн Хятад улсын Мьянма руу үсрэлт хийх болон тус улсаар дамжуулан Энэтхэгийн далай руу гарах гарцаа алдсанаа аль эрт мэдэрсэн. Өнөөдөр алдсан үеэ нөхөхийг оролдож байна. Тийм учраас Мьянмагийн ерөнхийлөгчийг АНУ, Японд дуртайяа хүлээн авдаг. Саяхан сүүлийн арван жилд анх удаагаа Мьянмагийн дээд удирдлагууд Лондон, Парисд айлчилсан. Вашингтоны дохионы дараа “Мьянмын хавар” Өрнөдөд болон Японд айлчилсан. АНУ Мьянмагаас Хятадын эсрэг тоглох төлөвтэй байна гэж ШУА –ийн АНУ болон Канад судлалын хүрээлэнгийн дэд захирал Павел Золотарев үзэж байна: «Юуны өмнө АНУ Мьянмад геополитикийн маш их сонирхолтой байгаа. Тэдгээр нь Хятадыг сөрөн зогсох буюу тэдний өсөн нэмэгдэж байгаа цэргийн хүчийг тогтоон барихад оршино. Тус бүс нутагт АНУ нь бусад орнуудтай харилцаагаа тогтоохыг оролдож байна. Энэ нь хэрвээ шаардлагатай болвол тэдгээрийн дэмжлэгийг авах юм уу, ядахнаа уян хатан байлгахын тулд юм. Энэ утгаараа тэд Вьетнам, Энэтхэг болон одоо бүр Мьянматай холбоогоо бэхжүүлж байна» гэж хэлсэн.

Хятадын эсрэг тоглоомонд Мяьнмад АНУ болон өрнөдийн бусад орнууд нь орон нутгийн эрхийг хамгаалах байгууллагуудын дэмжлэгт найдаж байна. Чухамдаа энэ нь орон нутгийн эрх баригчдад бол сөрөг хүчинтэй адил. Харин Цагаан Ордон болон бусад орнуудын нийслэлд тэдний удирдагчдыг урьсаны хариуд өгөөмөр сайхан бал мэт магтаалуудыг хятадын эсрэг яриануудаар солилцох боломжтой юм. Магадгүй хий болон нефть хоолойнуудыг тавих нутгуудын оршин суугчид эсэргүүцлийн жагсаалууд хийж буй нь Өрнөдийн өдөөн хатгалгаар хийгдэж байж ч мэдэх юм.

Учир нь гэвэл, фермерүүд болон тариачид уг барилгад зориуланг сулласан газрынхаа нөхөн олговорыг шударгаар олгохыг шаардаж байна. Бирмийн иргэд тэдний нутгаар Хятад руу хий-нефтийн хоолой дамжуулах болсонд мөн хилгэнцгээж байна. Тэд урьдын адил хоол ундаа түлээн дээр хийж байна. Харин үүний хариуд хятадын тал сругууль, эмнэлэг барьж, өөр бусад хандивын үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь байдлыг нилээд намжааж байна, гэхдээ тулгамдсан асуудал үлдэсэн хэвээр байна.