АНУ ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденыг эрүүдэх, цаазаар авах ял ноогдуулахаас хамгаалах баталгаа өгч байна. Ерөнхий прокурор тусгай захидалддаа америк хүний хэрэг шүүн таслаж, цаазаар авах ял ноогдуулахгүй гэж оросын эрх баригчдад амлав. АНУ Сноуденыг албадан буцаахыг шаардсаар байна.

ОХУ АНУ хоёр албадан буцаах тухай хэлэлцээр байгуулаагүй учир дан олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсэн зарчим, хэм хэмжээнийг үндэслэн харилцаж мэднэ.

Харин олон улсын эрх зүйн хэм хэмжээ энэ тохиолдолд нэг утгатай байна: хэрэгтэн улс төрийн шалтгаанаар мөрдөгдөхгүй, түүнийг эрүүдэж цаазаар авах ял ноогдуулахад албадан буцаахыг шаардаж байгаа тал итгэж байвал буцааж болно. Гэвч Эдвард Сноудены талаар эдгээр болзолыг биелүүлэхгүй гэж Москва үзэж байна. Тэр их зүйл мэдэж байгаа хийгээд дэлхийд үлэмж хэсгий нь мэдээлсэн. АНУ-д миний хүүгийн хэргийг шудрагаар шуун таслана гэдэгт итгэхгүй байна гэж баасан гаригт ТТГ-ын хуучин ажилтны эцэг Лон Сноуден хэлжээ.

Эргэлзээ төрүүлсэн бүх зүйлийг арилгахын тулд Эрик Холдерын захидал бий болсон байх. Захидал 7-р сарын 23-нд бичсэн байна. Харин денгеж 7-р сарын 26-нд ажлын долоо хоногийн сүүлээр нийтлуулсэн нь тэмдэглүүштэй. Саналыг эргэцүүлэн бодох боломж олгохоор тэгсэн бололтой. АНУ-ын Ерөнхий прокурорын саналын томъёолол тодорхой бүс бүдэг байна: тулгах ял цаазаар авах уршигтай биш. Ийн ял ноогдулсан ч АНУ түүнийг цаазлахгүй.

Харин Сноуден америкийн тусгай албадын өнөөгийн үйл ажиллагааг дэлхий дахинд мэдээлснийг дурдая. Утсаар хийх яриа болон интернет захидал харилцааг тагнах PRISM хөтөлбөрийг зогсоохгүйгээ өнгөрсөн долоо хоногт Цагаан ордон батласныг дашрамд дурдая. Чухам энэ хөтөлбөр террорын ажиллагаанаас сэрэмжлэхэд чиглэсэн юм. Үүнд АНУ-ын засаг захиргаа Сноуденыг албадан буцаахыг Орос улсаас шаардах ёс төдий боломжтой байгааг шинжээчид тэмдэглэв.

Түүнийг террористуудын хамсаатан хэмээн үзвэл Вашингтон НҮБ-ын АЗ-ийн 1373 тоот тогтоолыг дурдаж мэднэ гэж олон улсын хууль зүйн талаархи хуульч Александр Сковородко тэмдэглэн хэлээд: «АНУ энэ тогтоолд хамаатай. Тогтоол 2001 оны 9-р сард Нью-Йоркод террорын ажиллагаа явуулснаас хойш гаргав Халдашгүй эрхээ учир үндэстэй болгохыг террорист оролдож байвал тэр улс төрийн шалтгаанаар хоргодож байгааг анхаарах ёсгүй» гэлээ.

Улс орнууд террористыг албадан буцаахад аль болохоор туслах ёстойг тогтоолд заажээ. Тухайн үед америкийн тал эл тогтоолыг зерчиж, чечений террорист Шамиль Басаевын хамсаатан байсан Ахмад Ильясовэд дурвэгчийн статус олгосныг тэмдэглэмээр байна. Эдвард Сноудены тухайд гэвэл тэрээр дурвэгчийн статустай болох зорилгоор анхны алхам хийж, тур хоргодох эрх өөртөд нь олгох мэдуулэг шилжүүлэж өгсөн юм.

Оросын Холбооны цагаачлалын алба энэ хүсэлтийг бур 7-р сарын 24-нд ёс төдий биелүүлж мэдэх байсан. Мөн нисэх онгоцны буудлаас гарч явах боломж Сноуденд олгох бичиг өгч чадах байв. Гэвч ийн баримт бичиг олгоогүй. Урд үзэгдээгүй тохиолдол гарсан учир зөрчил гараагүй гэж Сноудены зөвлөгч Анатолий Кучерена сэтгүүлчдэд хэлээд: «Одоо мэдүүлэг Холбооны цагаачлалын албанд байгаа. Албаныхан эл асуудлыг гурван сарын дотор авч үзэх эрхтэй. Орос улсад ийн тохиолдол анх удаа гарсан. Мэдээжээр шийдвэрлэхэд нь тодорхой цаг хугацаа шаардагдана» гэв.

Ингээд сэтгүүлчид Сноудентой учрахыг горилж, гурван сарын турш өдөр бүр Шереметьево нисэх онгоцны буудалд очих болжээ. Сноуден аюулгүй байдлаа бодож мэдүүлгий нь авч үзэх үеэр хэвлэлийн төлөөлөгчидтэй уулзахаас татгалзав.