Усан цэргийн флотын өдрийг Орос улсад 7-р сарын сүүлийн ням гаригт тэмдэглэдэг. Энэ нь гурван далайн арван хоёр тэнгисээр хүрээлэгдсэн улсын хувьд онцгой дуртай баяр юм. Байлдааны хөлөг онгоцнуудын парад Номхон далайн,Хойд, Хар тэнгисийн ба Каспийн флотуудын байрлсан гол цэгүүдэд уламжлал ёсор болох юм.

Владивосток… Бараг 300 жилийн турш улс орныхоо дорнод хил хязгаарыг хамгаалж байгаа Номхон далайн флотын гол бааз…7-р сарын 28-ны өглөө Амар буланд сүрт парад болох юм. Хотын бүх оршин суугч түүнийг сонирхож үзнэ. Дараа нь жүжигчлэсэн тоглолтыг үзэгч олонд сонирхуулах юм. Номхон далайн флотын хэвлэлийн албаны дарга, нэгдугээр зэргийн ахмад Роман Мартов хэлэхдээ: «Флот үндэслэн байгуулагдан хегжиж ирсэн болон Алс Дорнодыг эзэмших ажлын түүхтэй холбоотой үйл явдлуудыг үзүүлнэ. Флотын соёлтой холбоотой хошин үйл явдлыг ч сонирхуулна. Түүнчлэн Приморский хязгаарын чуулга, хамтлагууд тоглоно» гэв.

Энэ онд 230 жилийн ойгоо тэмдэглэх Орос улсын Хар тэнгисийн флотын хөлөг онгоцнууд Алс Дорнодоос хэдэн мянган км зайтай орших Севастополийн тэнгисийн буланд парадын шугамд жагсах юм.Украины Усан цэргийн хүчин хамт жагсах тухай Хар тэнгисийн флотын хэвлэлийн албаны дарга нэгдугээр зэргийн ахмад Вячеслав Трухачёв мэдээлээд: «Энэ нь нийтийн мэргэжлийн баяр юм. Манай баяр хоёр том бүрэлдүүн хэсэгт хуваагдаж байна. Эхлээд хөлөг онгоцны парад, дараа нь цэрэг-спортын баяр болно. Хар тэнгисийн флотын Орос, Украины далбаанууд бүхий орчин цагийн «Бора» пуужинт хөлөг онгоц парадыг нээх юм. Байлдаанаас аваад аврах ажиллагаа явуулах хүртэл янз бүрийн ангилалын хөлөг онгоцнуудын боломжийг үзүүлнэ» гэв.

Оросын хойд бүс нутаг… «Новосибирск» шумбагч хэрэх онгоцны суурь Усан цэргийн флотын өдрийн өмнөхөн Архангельск мужийн Северодвинск хотноо тавьсан юм. Энэ хөлөг онгоц оросын шинэ ангилалын атомын цуврал шумбагч хөлөгүүдийн гуравдах нь. 7-р сарын 28-нд Хойд флотын нийслэл Североморскэд баярыг тэмдэглэнэ. Хойд флотын хэвлэлийн албаны дарга нэгдүгээр зэргийн ахмад Вадим Серга өгүүлэхдээ: «Усан цэргийн флотын өдөр болон Хойд флотын 80 жилийн ойд зориулсан тэнгисийн парадад оролцох байлдааны ба шумбагч хөлөг онгоцнууд Колийн буланд бүрэлдэн зогсов. Цэрэг-спортын баяр хамгийн үзэмж арга хэмжээ болно. Хөнгөн онгоцнууд түүнийг нээх юм. «Североморск» шумбагч онгоцыг эсэргүүцэх том хөлөг онгоц хожмын дайсан гэгчийг дайрна. Десантын том хөлөг онгоцнуудаас тэнгисийн десантыг буулгана» гэлээ.

Каспийн тэнгисийн онгоцнуудын баяр Астраханьд Оросын I Пётр хааны нэрэмжит талбайд ёслолын жагсаалаар нээгдэнэ. Усан цэргийн флотыг 1696 онд 1Пётр хааны зарлигаар үндэслэн байгуулсан юм. Тэнгисчид Ижил мөрний адагт ур чадвараа үзүүлнэ. Усан цэргийн флотын өдрийг флотын ахмадууд оршин суугчды нь дотор байгаа бусад хотод ч ёс төртэй тэмдэглэх юм.