«Сочи-2014»-ийг зохион явуулах хороо, олимпийн бамбарыг аялуулах эхний оролцогчдын нэрийг сонголоо. Орос оронд бамбар ирэхэд 2 сар яльгүй гаран хугацаа үлджээ. Нийтдээ улс даяар туулан өнгөрөх энэ аянд 14 мянган хүн оролцоно. «Оросын дуу хоолой» радио тэдгээр азтай хүмүүсийн заримтай уулзаж ярилцсан юм.

Олимпийн бамбарыг аялуулагчдыг сонгох ажил нэгдүгээр сард эхлэн 5 сар үргэлжилжээ. Анх удаа Орос оронд болох гэж байгаа өвлийн олимпийн бамбарыг аялуулахад оролцох хүсэлтээ илэрхийлсэн 140 мянган мэдэгдэл Тоглолтыг зохион явуулах хороонд ирсэн байна. «Сочи-2014» олимпийн бамбар аялуулагчид, 14 наснаас доошгүйг үл тооцвол онцгой шаардлага тавигдаагүй байна.

Нэгдүгээр үе шатны дунгээр 6 мянган хүн сонгогджээ. Энэ нь спортын ахмад зүтгэлтнүүд, дасгалжуулагчид, алдартай тамирчид, Олимп, тив, дэлхийн аварга, ялагчид юм. Олимпийн бамбар аялуулах азтай хүмүүсийн дунд 20 настай Волгаград хотын оюутан охин Алина Коняева, тэрээр туршлагатай сайн дурын туслагч юм. Тэрээр өмнө нь Владивосток хотод АДЦС (Атомын Дулааны Цахилгаан Станц)-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах, Сочид сорилын тэмцээн зэрэгт оролцэж байжээ.

Оюутан охин, Олимпийн бамбар аялуулах хариуцлагатай нэр хүндтэй үүргийг, даалгасан тухай Казаньд болсон универсиадын ажлын үеэр сонсож мэдсэн байна. Тэр их олон хүнээс түүнийг сонгосонд их аз жаргалтай байгаагаа илэрхийлж, « Сонголт маш чанга байсан» гэж ярилаа: «Хоёр эссе, нэг нь «Яагаад би бамбарыг аялуулах ёстой вэ?», хоёр дахь нь, хэрхэн хүмүүсийг сайн үйлд уриалан дагуулдаг тухайгаа бичих ёстой байлаа. Бамбар аялуулагч болгон хариуцлагатай, найрсаг, эрүүл аж төрөх ёсыг сахидаг, бусдад тусалдаг амьдралын хэв маягтай хүн байх ёстой».

«Сочи-2014»-ийн бамбар аялуулагчаар багш, эмч, аврагч, цэргийн, сансрын нисэгч, оюутан, тэр ч бүү хэл тэтгэврийн хүмүүс сонгогдсон байна. «Сочи-2014» -ийг зохион явуулах хороо, оролцогчдын нэрийг шалгаруулан батлах ажил үргэлжилсээр, 14 мянган хүний нэрсийн эцсийн жагсаалт 9 сарын эцэс гэхэд бүрдэх болно.

Олимпийн бамбарыг аялуулах гараа 2013 оны 10 сарын 7-нд Москвагаас замаа эхлэх юм. Нийт 65 мянган км замыг, автомашин, галт тэрэг, онгоц, оросын гурвалсан морь, тэр ч бүү хэл цаа бугаар туулах гэнэ. Бамбарыг Европын хамгийн өндөр уул Эльбруст өргөж, Байгаль нуурын ероолд шумбагч онгоцоор хөвүүлж, түүгээр ч зогсохгүй сансарт аялуулна. Түүхэн дэх хамгийн урт олимпийн бамбарын аялал Сочид, 2014 оны 2 сарын 7-нд, өвлийн XXII Олимпийг нээх хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр ёслол төгөлдөр бамбарыг асааснаар дуусгавар болно.