БНХАУ-ын баруун-хойд Ганьсу мужид газар ахин хөдлөв. 4,5 магнитуудын газар хөдлөлт болсон тухай өчигдөр Синьхуа агентлаг мэдээллээ. Орон нутгийн цагаар 00:24 цагт Вэньсянь хошуунд газар дорхи түлхэцийг бүртгэжээ. Голомт нь 6 км гунд оршиж байв. Газар хөдлөлтийн уршгаар хэдэн тосгон сууринтай харилцаа тасрав. Тулхэц давтагдаагуй учир аюулгүй байдлаа бодож гэр орноо орхиж явсан оршин суугчид гэртээ эргэн ирж байна.

Энэ долоо хоногт Ганьсуд газар хоёр удаа хөдлөв. 6,6 магнитуудын газар хөдлөлт болсон тухай даваа гаригийн өглөө Үндэсний цаг уурын судлалын төв мэдээлсэн билээ. Мөн газар хөдлөлтийн уршгаар тус мужид 1200 гаруй барилга байшин эвдрэн нураж, 95 хүн эндэж, 1400 гаруй хүн шархдаж бэртэв.