Английн Оулдем хэмээх багахан хотод, түүхэнд анх удаа «хуруу шилний хүүхэд» Луиз Жой Браун 35 жилийн өмнө төржээ. Энэ нь зохиомлоор үр тогтоох ажилбарын үр дүн богоод энэ технологийг эрдэмтэд АУ-ны үсрэлт гэж нэрлэжээ. Үнэхээр ч тийм, гэсэн хирнээ энэ үсрэлтийн үр дүн эерэг сөргийн алин болохыг одоо хир нь үнэлэхэд бэрх.

Мэдээж «хуруу шилний хүүхэд» гэдэг зүйрлэсэн хэллэг, үнэндээ бол эхийн оролцоогүйгээр эрдэмтэд үүнийг хийж чадахгүй юм. Зохиомол үр тогтоох явц, эмэгтэйн организмаас өндгөн эсийг авч, зохиомлоор үр тогтоож, үүссэн үр хөврөлийг инкубаторт хөгжүүлж дараа нь буцаан эхийн хэвлийд суулгаснаар дуусгавар болдог байна. Олон эмч-эрдэмтэд зохиомол үр тогтоох ажилбарын технологийг XX зууны АУ-ны агуу ололт амжилт гэж үздэг. Энэ технологийг зохиогчийн нэг английн иргэн Роберт Эдвардс Нобелийн шагнал хүртсэн нь үүнийг илтгэж байгаа юм.

Өнөөдөр энэ ажилбар Европ болон АНУ-д ихэд дэлгэрч, үр хүүхэдгүй хосуудад хүүхэдтэй болоход туслахаас гадна, үр хөврөлийг нөөцөлж, хөлдөөх зэргээр бэлтгэж хэрэгтэй үедээ савласан бэлдэцээ ашиглан жирэмслэлтээ төлөвлөж зохицуулах боломжийг олгодог. Тэр ч буу хэл хэдэн хүүхэд гаргахаа урьдчилан шийдэж болох юм. Бүхэлдээ, эрдэмтдийн хэлснээр ийм үр тогтоолт Хуучин Ертөнцийн хүн амын осолтонд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулах болноо. Гэсэн хэдий ч, ухамсар ес суртхууны талаас авч үзэн, энэ технологийг эсэргүүцэгчид багагүй бий гэж эмч Денис Огородников тайлбарлаж байна: «Энэ технологийн ажилбарт эхнэр нөхөр хоер оролцож байгаа учраас, ес суртхууны ялгааны хувьд очүүхэн юм. Хүүхэд олоход бэрхшээлтэй эдгээр хүмүүс, энэ технологийн тусламжтайгаар асуудлаа шийдэж болно. Гэхдээ энэ технологи, бусдын өндгөн эс, үрийн шингэн, түүгээр ч зогсохгүй үр хөврөл, тээгч эх зэргийг ашиглах мэтийн нэмэгдэл боломж сонголтуудаар хэрэгжиж болох юм».

Гагцхүү эдгээр нэмэгдэл сонголтууд, ялангуяа, илүү үр хөврөлийг устгах, тээгч эхэд суулгах зэрэг нь шашин, олон нийтийн байгууллага, эрдэмтэд, засгийн газрынхны хүртэл шүүмжлэлийг үүсгэж байна. Зарим нэг оронд жишээ нь тээгч эхийн асуудал хориотой. Томоохон шашны байгууллагууд зохиомол үр суулгалтад нилээд болгоомжлон ханддаг.

Энэ ажилбарыг эсэргүүцдэг гол шүүмжлэгчдийн нэг католик сум, хүний үр хөврөл бол хувь хүн бөгөөд түүнийг дамжуулахыг хүний наймаатай адилтган үзэж болно, мөн ямар нэгэн байдлаар үр хөврөлийг устгах нь үр хөндсөнтэй адил гэж үздэг. Харин үнэн алдартны шашин үр тогтооход донорын материал ашиглахыг эрс эсэргүүцдэг байна.

Шинжлэх ухааны ертөнцөд бас нэгдмэл санаа үгүй юм. Эрдэмтдийн нэг хэсэг энэ сэжиг, айлтаа болихыг уриалан дууддаг. Хэрэв хүмүүсийн эрүүл мэнд, амьдралыг сайжруулах боломж байвал түүнийг зайлшгүй ашиглах хэрэгтэй хүн болон хүн амын өсөлтийг судлаач Дарья Халтурина үзэж байна: «Өнөө үед үр хөврөлд, хавдрын өвчин уусгэж болохүйц генийн сорилыг хийх нь өргөн дэлгэрсэн. Ерөнхийдөө удахгүй ДНК-ийн тусламжтайгаар хүний гадна төрхийг тодорхойлж, илүү хөөрхөн хүүхдийг сонгох боломжтой. Гений шинжилгээ судалгааны хөгжлийн боломжийн хэмжээгээр, ямар ген оюун ухааны чадвартай холбоотой болохыг тогтоож, үр хөврөлүүдээс илүү тохирохыг сонгох боломжтой юм».

Гагцхуу энэ шалтгаанаар ШУ-ны хурээнд зохиомол үр суулгалтыг эсэргүүцэгчид, хүний үр хөврөлийг түршиж, хүмүүсийг хуулбарлаж, шилж сонголт хийхэд сэтгэл зовниж байгаа юм. Гэсэн ч зарим нэг технологууд үүнд нилээд дөхөж очжээ. Английн засгийн газар зохиомол үр суулгалтын ажилбарт 3 дахь хүний материалыг ашиглаж болох талаар хуулийн төсөл боловсруулж байна. Ес суртхууны асуудлыг тойрсон маргаан үргэлжилсээр. Донорын хууль эрх зүйн статус ямар байх вэ? Үнэн чанартаа бол тэр хүн, 3 дахь эцэг эх гэсэн үг юм.