БНХАУ-ын Инженерийн академийн академич Ван Сяомо «Жэньминь Жибао» сонинд ярилцлага өгөхдөө дайсны байг радиолокацын хэрэгслээр алсаас илрүүлэн сөнөөх хятадын дараагийн үеийн нисэх онгоц гадаадын түүний дотор америкийн өрсөлдөгчдийн онгоцоос давна гэж мэдэгдэв. Стратеги, технологийн магадлан шинжлэх төвийн шинжээч Василий Кашин хятадын мөн боловсрулалтын хэтийн төлөвийг үнэлэв.

Дайсны байг алсаас радиолокацын хэрэгслээр илрүүлэн сөнөөх нисэх онгоцоо зохион бүтээх талаар Хятад улс их амжилт гаргасан нь дамжиггүй. Бүр 1960-д оны сүүлээр зөвлөлтийн хуучирсан Ту-4 бөмбөгдөгч онгоцны сууринд ийн анхны нисэх онгоц бүтээхийг анх удаа оролдож, үр дүнд хүрсэнгүй. Харин 2000-д онд Хятад улс тус ангилалын KJ-200, KJ-2000, ZDK-03 зэрэг гурван загварын нисэх онгоцыг зохион бүтээжээ. ZDK-03 онгоцыг Пакистаны Агаарын цэргийн хүчинд нийлүүлсэн юм.

Дайсны байг алсаас илрүүлэн сөнөөх хятадын нисэх онгоцууд радиолокацын станцыг ашиглаж байгааг нийтээр мэднэ. KJ -2000 хунд онгоцод хүйтруулэх усны системтэй хүчирхэг радиолокатор байрлуулжээ. Өөр томоохон онгоцуудад агаараар хүйтрүүлэх системтэй радарыг ашиглаж байна.

Хэфэй хотын СУЕС корпорацын 38 тоот эрдэм шинжэлгээний хүрээлэнд ийн нисэх онгоцон дээр ажиллаж байна. Тус хүрээлэн бол зэвсэгт хүчин төдийгүй БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах байгууллагын эрх ашгийн төлөө электрон, радиолокацын техникийг хөгжүүлэх томоохон төв юм.

Үүний хамт радиолокацын чухал төрлийн техник, тухайлбал «агаар-агаар» пуужингийн онилон чиглүүлэх хэрэгсэл, сөнөөгч онгоцны бүхээгийн радиолокацын станц Лэйхуа электрон технологийн хүрээлэнд бүтээж байна.

Ван Сяомо 38 тоот эрдэм шинжилгээний хүрээлэнг үндэслэн байгуулагдснаас хойш энд олон жил ажилласан хийгээд 1986-2001 онуудад хүрээлэнгийн захирлаар ажиллажээ. Тэрээр KJ-200, KJ-2000 онгоцуудыг зохион бүтээх ажлын хэсгүүдийг тэргүүлсэн байна. Хятадын өөр нэрд гарсан мэргэжилтэн У Маньцин эдгээр онгоцны радиолокацын станцыг бүтээх ажлыг хариуцсан юм.У Маньцин дөнгөж 36 настайдаа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал болж, 44 настайдаа академичээр сонгогдсон явдал түүний ололт амжилтын тусган харуулж байна.

Ван Сяомо, У Маньцин хоёр болон 38 тоот эрдэм шинжилгээний хүрээлэн маш олон шагнал хуртэв. Энэ нь Хятадын улс төрийн удирдлага болон Хятадын Ардын Чөлөөлөх Армийн командлал улс орныхоо радиолокацын техникийн ахиц дэвшлийг өндөр үнэлж байгааг харуулж байна.

Гэсэн ч хятадын технологи бусад улсын мөн адил техникээс давуу гэсэн дүгнэлт хийхэд эртдэнэ. Ийн ангилалын техник маш нарийн түвэгтэй хийцтэй. Иймээс өө сэвий нь арилгахад олон жил шаардагдаж болзошгүй. Гэвч цаасан дээр тактик-техникийн тодорхойлолт нь хосгүй мэт харагдаж мэднэ.

2012 онд Хятадын баруун-хойд нутагт ийн онгоцоос сөнөөгчийг чиглүүлсэн анх үйл явдал болсныг «Жэньминь Жибао» сонины Ван Сяомогийн тухай өгүүллэгээс тодров 2009 он гэхэд KJ-200 онгоцыг цэрэгт шилжүүлжээ.

Саяхан болтол хятадын мөн ангилалын онгоц мэдээлэл баримтыг нисэх онгоцны чиг замыг заах газар дээрх командлалын цэгт уламжлаж байсан гэж америкийн зарим мэргэжилтэн таамагласан билээ. Одоо мөн таамаглал батлагдав. Энэ нь техник буюу зохион байгуулалтын түвэг бэрхшээл байгаа бололтой. Тэдгээрийг давахад тодорхой цаг хугацаа шаардагдана.

Хятадын амжилттай ажиллаж байгаа 38 тоот эрдэм шинжилгээний хүрээлэн Орос улстай нягт холбоотой. Хүрээлэнгийн томоохон салбарыг Оросын шинэ технологийгэзэмших төв гэж нэрлэжээ.