Америкийн тусгай албаныхан Дэлхий дээрх цаг агаарын байдлыг удирдах боломжийг сонирхож байна. Ийм судалгааг АНУ-ын Тагнуулын төв газрын Үндэсний ШУА захиалсан байна. Энэ нь америкчууд довтолгооны, цаг уурын нөлөөг зохиомлоор өөрчлөх зэвсэг гаргаж авах гэж найдаж байгаа байх гэсэн болгоомжлол төрүүлж байна.

Эрдэмтэд 2 жилийн дотор цаг агаарын нөхцөлд хүний нөлөө боломжийг судалж илрүүлэх ёстой. Уг судалгаа ердийн боловч Тагнуулын төв газрын касснаас санхүүжиж байгаа нь, үнэн хэрэгтээ америкчууд улирлын зэвсэг боловсрулах гэж тооцож байгаа талаар таамаглахад хүргэж байна. Энэ таамаглал хир үндэслэлтэй болохыг ойлгох нь төвөгтэй боловч, эртнээс нилээд хэдэн улсуудын цэргийнхэн ийм зэвсэгийн талаар мөрөөдеж байгаа нь тодорхой баримт юм.

Энэ байдлыг улс төр цэргийн хүрээлэнгийн захирал Александр Шаравин тайлбарлаж байна: «Ийм чанарын зэвсэг бий болгох гэж дэлхийн бүх л том улсууд эртнээс 50жилийн өмнөөс хичээж, зарим нэг нь илүү ахиц олж, зарим нь багахан бүтээлтэй байгаа. Цаг агаарын гадаад нөлөөг бид мэднэ. Гол асуудал цаг агаарын байдалд нөлөөлж болох уу үгүй юу гэдэгт биш, сүүлд нь ямар үр дагавар гарах вэ гэдэгт байгаа юм. Ямар үр дүн гарахыг урьдчилан хэлэх нь хамгийн хэцүү. Иймээс миний үзэж байгаагаар энэ, зэвсгийн салбарт юу хийгдэж байгааг бүрэн утгаар нь нэрлэж болохгүй юм. Иймээс энэ судалгаанд америкийн засгийн газраас гаргаж байгаа мөнгөний хэмжээ тийм ч их биш юм. Хэдэн зуун доллар гэдэг, ямар нэгэн шинэ зэвсэг боловсруулахад инээдтэй хэмжээ».

Нэгэнтээ АНУ, цэргийн амжилтыг илүү ахицтай болгох зорилгоор цаг агаарын байдалд нөлөөлсен тохиолдол бий. Вьетнамын явуулгын үед, Америкчууд «Бууцай» нэртэй операцийг бороны улирлын үед онгоцноос йоджуулсан мөнгийг цацсан билээ. Үүний дүнд, хур тунадасны хэмжээ 3 дахин, борооны ургэлжлэх хугацаа нь 1,5 дахинаар нэмэгдсэн байна. Энэ нь партизануудын зэр зэвсэгээ зөөвөрлөн авч байсан зам харгүй үргэлжилсэн их намаг болон хувирсан байна.

Үнэндээ, тийм маягийн дайны арга маш үнэтэй богоод үр дүн нь богино хугацаатай байдаг болох нь тодорхой болсон. Тэгсэн хэдий ч америкчууд өөрийн дайсанд цаг уурын хорлол үйлдэх чадвартай гэсэн итгэл одоо хир нь байсаар. Өнгөрсен жилийн 9 сард Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад, дайснууд Исламын Бугд Найрамдах улсад ган болгож байна гэсэн мэдэгдлийг хийжээ. Харин түүнээс өмнө Венесуэлийн удирдагч агсан Уго Чавес АНУ-ыг Хятад, Гаитад 2010 онд болсон газар хөдлөлтөнд хамаатай гэж буруушаасан.

Орос, тухайн үед болсон ер бусын халууныг америкийн HAARP станцийг буруутган үзсэн гэж Онгон байгалийн Фондын цаг уурын төвийн захирал Алексей Кокорин дурдаж байна: «Олны танил алсын холбооны станц, бүдүүлгээр хэлбэл асар том бичил долгионы шарах шүүгээ, HAARP-станц Аляскт оршдог. 2010 оны зун Москвад аймшгийн халуун зун болоход «энэ станцийн үйл ажиллагаа биш биз» гэсэн цуу яриа бий болсон. Зарчмын хувьд, ийм станц холын зайнд үүлэнд нүх гаргах чадвартай. Нөгүү талаар Москвагийн энэ халууны үеэр түүнийг тэмдэглээгүй байна».

HAARP-станц цорын ганц төсөл биш юм. Ийм маягийн станцууд бусад улсуудад ажилладаг байна. Тэр тусмаа Орост, Нижегородын мужид, ялгаатай тал нь HAARP-ын олж авсан мэдээллийн ихэнх хэсэг нууцлагдсан байдаг бөгөөд уг төсөлд америкийн тэнгисийн цэргийн хүчний болон тэнгисийн цэргийн флотын оролцоо байгаа явдал юм. Гагцхүү энэ байдал HAARP-станцын талаар сөрөг ойлголт төрүүлэхэд хүргэсэн нь лавтай. Ямар ч байсан саяхан станцийг хаасан. Түүнийг ажиллуулах хөрөнгө мөнгө улсын төсөвт олдоогүй байна.