Солонгосын дайныг дуусгасан гал зогсоох тухай Хэлэлцээрт одоогоос 60 жилийн тэртээ 7-р сарын 27-нд гарын үсэг зурсан юм. Дайн ёс төдий дууссан хийгээд хоёр Солонгос улсын дараагийн түүхэнд их нөлөөлсөн юм.

1953 оны 7-р сарын 27-нд гарын үсэг зурсан Хэлэлцээр л дэлхийн газрын зурагт бүр 50 жил оршиж байгаа Солонгосын хойгийг бий болгожээ. Орчин цагийн Солонгосын олон асуудал, зөрчил чухам Солонгосын дайнаас улбаатай.

Солонгос бол манай гариг дэлхийн хуваагдсан цорын ганц улс бишээ. ХХ зуунд Германи, Йемен, Вьетнам, Хятад улсууд бас хуваагдав. Аймшигт цуст ажиллагаа Солонгосыг хувааж заагласан нь солонгосын байдлын онцлог билээ. Дорнод, Өрнөд Германи хоорондоо байлдаж дайтсангүй. Хятадад КН ба Гоминьданы дайн хунд байсан ч ач холбогдлоороо Хятад, империалист Японы хоорондын тэмцлийн дараа орсон. Харин Солонгост Умард, Өмнөдийн дайн үнэн чанартаа ямар нэг үр дүнд хүрээгүй боловч солонгосын ард түмэнд их хохирол учруулав.

Хоёр Солонгос улсын зарим шинж чанар солонгосын дайны үед хамрагдаж байна. Жишээ нь Өмнөд Солонгос хэдэн арван жилийн турш цэргийн дарангуйлах дэглэмтэй байсаныг үүнтэй холбогдуулан дурдая. Үнэн чанартаа тус улс Зүүн Азийн цорын ганц цэргийн дарангуйлах дэглэм байв. Өмнөд Солонгост армийн гүйцэтгэх улс төрийн үүрэг дайны жилүүдийн туршлагатай нэлээд холбоотой юм. Үндэсний аюулгүй байдлын тухай хууль бас дайны үлдэгдлийн нэг билээ. Дайны жилүүдэд цус асгаруулаагүй байсан бол өмнөд солонгосын хуучныг баримтлагч нам энэ ардчиллын эсрэг хуулийг зөвтгөж чадахгүй билээ.

Харин Солонгосын дайн Умард Солонгост илүү их нөлөө үзүүлсэн. Умард Солонгосын эрх баригч элит чухам дайны жилүүдэд бий болж төлөвшсэн юм. Солонгосын дайны генерал, офицерууд байсан хүмүүс дайн дуусснаас хойш бүр 1990-д он хүртэл барагцаалбал 30-40 жилийн турш БНАСАУ-д удирдах дээд, дунд зэргийн албан тушаал хашив. Тэдний ертөнцийг үзэх үзэл умард солонгосын албан ёсны үзэл суртал, Умард Солонгосын төр улсын бодлогод ихээхэн нөлөөлсөн юм.

Умард Солонгосын ахмад удирдагчид Солонгосын дайнаас хэд хэдэн сургамж авсан. Харамсалтай нь олонхи сургамж энх амгалан аьдралын нөхцөлд таарсангүй. Гэвч үүнийг ухамсарлахад олон жил шаардагдав.

БНАСАУ арми, цэргийн сүр хүчийг эрхэмлэн хүндэтгэх нь Солонгосын дайны анхны сургамжийн үр дүн болсон. Хүчирхэг арми нэн чухал зорилго боллоо. Умард Солонгосын удирдагчид жишээ нь эдийн засгийн чадавхийг биш улс орныхоо цэргийн сүр хүчийг аль болохоор зузаатгах явдлыг хэдэн арван жилийн турш гол зорилт болгож ирсэн билээ.

2-рт чухам Солонгосын дайны жилүүдэд Умард Солонгосын улс төрийн элит цэргийн хүчээр л улс төрийн хамгийн хүнд түвэгтэй зорилтыг биелүүлж болно гэсэн саналтай болжээ. Иймээс дипломат үйл ажиллагаанд итгэлгүй олон улсын ямар ч харилцаа холбоог «нэг тал нь заавал хожих, нөгөө нь хожигдох ор үндэсгүй тоглоом» хэмээн үзэж ирсэн юм.

3-рт эдийн засаг, техникийн хөгжлийн хамгийн хүнд түвэгтэй асуудлыг дайчлах замаар шийдвэрлэж болно гэсэн дүгнэлт Пхеньян Солонгосын дайны туршлагаас хийсэн юм. 1953 оноос хойш завод, төмөр замын захирлууд болсон фронтын хуучин хурандаа, генералууд үйлдвэрүүдийнхээ удирдлагад фронтод, цэргийн анги салбарт сурсан арга барилаа ашиглав. Умард Солонгосын эдийн засгийн захиргаадан дайчлах шинж чанар үүнтэй холбоотой. Зевлелт маягийн бүх эдийн засаг ийн шинж чанартай. Гэвч энэ нь Умард Солонгост гоц илрэв. Эцэст мөн онцлог нь умард солонгосын эдийн засагт зохисгүй нөлөөлж, 1990 -д оны аюултай хямралыг үүсгэв.

Дайны үлдэгдэл суйрэл, хохиролоор хязгаарлагдахгүй байж, ухамсар, ертөнцийг үзэх үзлийг өөрчлөхөд хүргэж байна. Ер нь Солонгосын дайны үр дагавар арилж эхлэсэн байж магадгүй. Одоо дайны жилүүдэд байлдаж дайтсан хүмүүсийн хүүхдүүд хоёр Солонгос улсын засгийн эрхэнд гарсан байна. Тэднийг ач урс нь солих юм.

Гэсэн ч Солонгосын дайны гол уршиг - улс орон хоёр хэсэгт хуваагдсан асуудлыг өдгөө хүртэл шийдвэрлээгүй байна. Асуудлыг шийдвэрлэхэд Солонгост бас маш олон жил шаардагдах бололтой.