2014 онд хятадын атомын пуужинтай шумбагч хөлөг онгоцууд эхний байлдааны бэлэн байдалд орох бололтой. Пуужинг турших 032 төслийн дизель-цахилгааны пуужинт шумбагч хөлөг онгоцыг саяхан туршиж, флотын бүрэлдэхүүнд орууллаа. Энэ нь дэлхийн атомын биш хамгийн том шумбагч хөлөг онгоц юм. Сүүлийн үед хятадын стратегийн хүчний хөгжлийн шинж чанарын тухай олон мэдээлэл тархсан хийгээд хятадын цемийн чадавхийн хегжилд шинээр хандан үнэлэх боломж бий болсон гэж Стратеги, технологийг магадлан шинжлэх төвийн шинжээч Василий Кашин тэмдэглэв.

Байдлаас харахад Хятад улс шинэ үеийн стратегийн бөмбөгдөгч онгоц бүтээх дорвитой хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Түүнчлэн хошуу нь задран хуваагдах тив хоорондын хунд баллистик пуужинг зохион бүтээж байна. Үүний хамт 4000 км дунд зайны тусгалтай пуужингуудыг бүтээж байна. Энэ пуужингийн боломж хүйтэн дайны үед Европыг догдлуулсан зөвлөлтийн РСД-1 «Пионер» цогцолбортой төстэй юм.

Саяхан болтол Хятад улс «ялимгүй цөмийн зэвсгээр тогтоон барих» номнолыг баримталж ирсэн юм. Энэ номнолын хүрээнд Хятад улс цөмийн зэвсэгтэй бусад гүрэн улсуудтай ерселдехеес татгалзаж, дайсныг хятадын нутаг дэвсгэрт цохилт өгөхөөс тогтоон барих цемийн хүчнээ боловсруулан төлөвшүүлж байв. Хятадын хэдхэн цэнэг хожим нь дайсны нутаг дэвсгэр хүрвэл болно гэж үзсэн билээ.

Хятад улс цөмийн зэвсэгтэй гүрэн улсуудаас хамгийн бага цөмийн зэвсэгтэй гэж 2004 онд БНХАУ-ын ГХЯ мэдэгджээ. Энэ нь хятадын цөмийн хүчин шумбагч хөлөг онгоцуудын баллистик пуужингуудын бараг 200 цэнэгтэй Их Британийнхээс бага байна гэсэн уг.

Гэвч БНХАУ «хамгийн бага цөмийн зэвсэгтэй гүрэн улс» гэдэг үүргээ хэвээр хадгалж чадахгүй. БНХАУ-ын цөмийн хүчин одоогоор бага байна. Гэвч Хятад улсад хэрэгжүүлж байгаа төслүүдийг харгалзаж үзвэл, удахгүй цөмийн хүчин нь Их Британи, Францын стратегийн цөмийн цэнэгийг хамтад нь авснаас давж, АНУ, ОХУ-ын цөмийн хүчинд ойртоно.

Байдлаас харахад Хятад улс 094 төслөөр тус бүр 12 Зюйлан-2 пуужинтай атомын 5 буюу 6 шумбагч хөлөг онгоц үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна. Түүнчлэн Хятад 24 баллистик пуужин тээж чадах 096 ангиллын атомын томоохон шумбагч хөлөг онгоц үйлдвэрлэх төсөлтэй байна. Ойрын үед тус улсын тэнгисийн стратегийн цөмийн хүчин 216-288 цэнэгт хүрч мэднэ. Өөрөөр хэлвэл зөвхөн флотын цэнэгүүд 2000 оны эхээр хятадын бүх цөмийн хүчинд байснаас хэтрэх юм.

Хятад улс хуучирсан DF-5A пуужинг солих задран хуваагдах хошуу бүхий тив хоорондын хунд баллистик пуужинг зохион бүтээх хөтөлбөртэй юм. Урд өмнө DF-5A пуужингаар зэвсэглэж байсан анги салбар ийн шинэ 20 пуужинтай болох байх. Тэдгээрийн тоог нэмэгдүүлэх бололтой. Орчин цагийн хатуу түлшний пуужин үйлчлэхэд амар юм. Хэтдээ барагцаалбал 20 DF-5A пуужинг шинэ хунд пуужингийн 200 гаруй цэнэг солих бололтой гэж тааварлаж болно.

Энэ арван жилийн эцэс гэхэд БНХАУ-ын баллистик пуужингууд цөмийн 600-700 цэнэгтэй байж болно гэж шинжээчид үзэж байна. Цөмийн хэдэн бөмбөг болон далавчит пуужингийн цөмийн цэнэгүүдийг үүнд нэмж болох байх. Харин цөмийн цэнэг бүхий далавчит пуужинг байрлуулах тухай мэдээлэл зөрчилтэй байна.

Ингээд Хятад улс дэлхийн цөмийн зэвсэгтэй 3 дахь гүрэн болж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн дэвшүүлсэн ОХУ, АНУ хоёрын цөмийн стратегийн чадавхийг 1000-1100 цэнэг хүртэл хорогдуулах саналыг хэрэгжүүлвэл Хятад цэнэгийн хэр хэмжээгээрээ эдгээр цөмийн гол хоёр гүрэн улстай тэнцэх юм. Хятад улс бүр 2020-д онд АНУ ОХУ хоёртой цөмийн зэвсгийн талаар тэнцүү байдалд хүрэх зорилтыг биелүүлэх бололтой. Цэргийн зарлагыг багасгаж, хөрөнгө хатуу хэмнэх дэглэм сүүлийн үед арга буюу тогтоосон АНУ цөмийн зэвсэгтээ оруулах хөрөнгөө нэмэгдүүлж чадахгүй байх. Цөмийн зэвсэгдээ гойд анхаарал тавьж байгаа Орос улсын боломжийг эдийн засгийн ялимгүй өсөлт хязгаарлаж байна.