БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчао БНАСАУ-д айлчилж байна. Тэрээр Пхеньянд Солонгосын дайн дуссаны 60 жилийн ойн баяр ёслолд оролцож байгаа албан төлөөлөгчдийг тэргүүлж байна. Мөн дайны дүнгээр Хятад улс БНАСАУ-ын аюулгүй байдлын батлан даагч болсон юм. Хятад улс 1950-1953 онд Солонгосын хойгт болсон үйл явдалд онцгой үүрэг гүйцэтгэснийг Бээжингийн дээгүүр албан тушаалтны айлчлал нотлон харуулж байна гэж Нийгэм-улс төрийн судлалын төвийн захирал Владимир Евсеев «ОДХ» радиод мэдэгдлээ.

Ли Юаньчао БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай уулзах юм. Энэ нь Умард Солонгосын залуу удирдагчийн хувьд засгийн эрхэнд гарснаас хойш хийх олон улсын ийн өндөр хэмжээний анхны уулзалт болно. Энэ завсар тэрээр Бээжинд анхны айлчлал хийх тухай цуу яриа тархсаар байв. Гэвч Хятадын удирдлага солигдож, Солонгосын хойгт хямрал ахин гаарсан хэрэг явдал Ким Чен Ун БНХАУ-д айлчлах улс төрийн уур амьсгалыг зохисгүй болгов.

Ингээд БНХАУ, БНАСАУ-ын удирдагчид хоёр орны засаг захиргаа солигдсноос хойш анх удаа Пхеньянд уулзах юм. Ли Юаньчаогийн айлчлалын ач холбогдол Солонгосын дайн дуссаны ойн протоколын арга хэмжээнд оролцохоос халих юм гэж Владимир Евсеев үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Үнэн хэрэг дээр Умард Солонгос БНХАУ хоёр олон асуудлаар тэр болгон ойлголцохгүй байна. Пхеньян хятадын саналыг бүрэн тоохгүй байна гэж Бээжин узсэн юм. Умард Солонгос бүгдийг сөрөн цөмийн түршилт хийж, пуужингаа хөөргөж байна. Умард Солонгосын гадаад улс төрийн чиг бодлогод засвар оруулвал зохино гэж хятадын тал үзэж байх шиг байна. Пхеньяны зарим арга хэмжээ зүйд нийцэхгүй байна. Иймээс хойгийн байдалд тайван хандахад Ким Чен Уныг итгүүлэхийг Ли Юаньчао айлчлалынхаа үеэр оролдоно» гэлээ.

Тухайлбал 8-р сард болох Өмнөд Солонгос, АНУ-ын хамтын байлдааны томоохон сургуульд тайван хандах хэрэгтэй гэж Владимир Евсеев хэлээд: «Хятад улс мөн сургуулийг сөргөлдөөнийг гааруулахад хүргэж, 3-4-р сарын хэрэг явдлыг давтуулах уршигтай болгохыг хүсэхгүй байна. Пхеньян хариуд хатуу арга хэмжээ авч, жишээ нь цөмийн шинэ туршилт хийж, пуужин хөөргөх ёсгүй гэж Хятад үзэж байна. Энэ агуулгаар хятадын тал Ким Чен Уны чиг бодлогыг урьдчилан харах шинж чанартай болгохыг хичээж байна. Учир нь байдлыг эрс хурцатгавал намжаахад хэцүү юм. Хятад Солоногосын хойгт ахиц дэвшил гаргах бодолтой байна» гэв.

БНХАУ-ын дэд дарга улс төрийн үр нөлөө үзүүлэхээс гадна дан эдийн засгийн хөшүүргийг ашиглан Пхеньянд шахалт үзүүлж болзошгүй гэж шинжээч үзэж байна: «Хятад өөрийн зүгээс Умард Сололнгост үзүүлэх тусламжийг өргөжүүлэх санал дэвшүүлж мэднэ. Одоо ийн тусламж Умард Солонгост маш чухал болсон. БНАСАУ ч, БНХАУ ч харилцааг сайжруулах ямар нэг боломжийг эрэх бололтой. Умард Солонгос яриа хэлцээ хийхэд бэлэн байвал яриа хэлцээ Хятад улсын хувьд хүслүүштэй зүйл юм. Хятад улс зэвсэгт мөргөлдөөн гарах аюул хил хязгаары нь ойролцоо бий болохоос сэрэмжлэхийг хичээж байна. Байдлаас харахад Ли Юаньчао энэ тухай өгүүлэх байх» гэж шинжээч Владимир Евсеев хэллээ.

Вашингтон ч, Сеул ч, Токио ч БНХАУ-ын дэд даргын Пхеньянд хийж байгаа айлчлалыг анхааралтай ажиглаж байгаа нь тод зүйл. Айлчлалын дүнгээр хоёр талаас тэмдэглэлтэй мэдэгдэл хийж, Пхеньян хойгийг цөмийн зэвсэггүй болгох үйл ажиллагаа практик хэрэг дээр явуулвал АНУ, Япон, Өмнөд Солоногос гурав БНАСАУ-тай харилцааг хэвийн болгох үйл явц эхлэж магадгүй.