Москвагийн «Шереметьево» онгоцны нисэх буудлын дамжин өнгөрөх бусэд Эдвард Сноудены байх хугацаа тодорхой бус хугацаагаар сунгагдсан байна. Орос улсын цагаачлалын алба, түүний түр оршин суух зөвшөөрөл хүссэн хүсэлтийг 7 сарын 24-нд биелүүлсэнгүй. Сноудены зөвлөх, оросын өмгөөлөгч Кучерена ямар нэг тодорхой урьдчилсан таамаглал хийхээс татгалзаж байгаа бөгөөд хэрэв Улсын цагаачлалын алба татгалзсан хариу өгвөл, энэ шийдвэрийг шүүхээр шийдвэрлэнэ гэжээ.

Одоогоор Америкийн тусгай албаны ажилтан асан орос хэл судалж, ажил хайх талаар бодож байна.

Ирээдүйгээ төлөвлөх – цорын ганц зам л Эдвард Сноуденд үлджээ. Улсын цагаачлалын албаны шийдвэр гараагүй ч гэсэн Лхагва гаригт бүтэн сар гаран амьдарсан нисэх онгоцны буудлын дамжин өнгөрөх бүсийг орхиж болох магадалгаа авах юм байна. Америкийн иргэнийг гарч ирэхийг хүлээж зуугаад сэтгүүлчид цугларсан байна. 17.30-д сэтгүүлчид лүү Анатолий Кучерена Сноуденгүй ганцаар гарч ирэн, АНУ-ын тусгай албаны ажилтан асанд ямар ч татгалзсан зүйлгуй, гэвч тэрээр одоогоор нисэх онгоцны буудалд үлдэх болно гэж мэдэгджээ.

Сноудентай холбоотой байдал маш ер бусын бөгөөд хугацаа шаардлагатай тул ийн хойшлогдож байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаан юм: «Хүсэлт одоохондоо Улсын цагаачлалын албанд байгаа, тэд энэ асуудлыг 3 сарын хугацаанд судалж үзэн шийдвэрлэх эрхтэй гэж Кучерена тайлбарлалаа. Ийм байдал Орос улсад анх удаагаа тохиолдож байгаа учраас цагаачлалын албаныханд хугацаа шаардах нь мэдээж. Асуудал шийдэгдэх хугацаанд Сноуденд бичиг баримтыг хүлээн авсан гэсэн магадалгаа хэзээ язаагүй өгөх ёстой».

Гэсэн ч хэзээ Сноуден энэ магадлагааг авах талаар Кучерена урьдчилан хэлэхээс татгалзлаа. Түүний хэлснээр дурын яг таг мэдээлэл байж боломгүй хөөрөгдөл, цуу яриаг үүсгэж ерөнхий үйл явцад саад болох талтай. Гэвч эцэст нь Улсын цагаачлалын алба татгалзсан шийдвэр гаргавал Сноуденд өөр төлөвлөсөн зүйл бий гэж Кучерена мэдэгдлээ.

Хэрэв албан ёсоор татгалзсан хариу авбал, шүүхэд хандан гомдол гаргах тухай бид түүнтэй хэлэлцэж шийдсэн. Сноуденд аль болох түргэн хариу авах нь чухал, тэрээр дажгүй харагдаж сэргэг байгаа. Тэрээр шаналж байгаа гэж би хэлж чадахгуй, болсон үйл явдлыг ойлгохыг хүсэж байгаа.

Одоохондоо Сноуден, «Шереметьево» нисэх онгоцны буудлын дамжин өнгөрүүлэх бүсийн бичил зочид буудалд үргэлжлэн амьдрах болно. Өмгөөлөгч А. Кучерена түүнд шинэ хувцас, ном дамжуулан өгсөн ба үүнийгээ сэтгүүлчдэд Америкийн иргэнтэй уулзахаас өмнө хэд дахин үзүүлсэн байна.

Удахгүй суллагдах хүнд зузаадах ном байна,уншиж амжихгүй гэж сэтгүүлчдийн хэн нэгэн шууд тэмдэглэжээ. Сноуденд «Оросын түүх», Достоевскийн «Гэм зэм», Орос улсын газар нутгийн гарын авлага бэлэглэсэн гэж Кучерена ярилаа. Гэсэн хирнээ тэрээр сэтгүүлчдэд Достоевскийн өөр бүтээл болох «Ах дүү Карамазовыхан» гэж номыг үзүүлжээ. Бүгд англи хэл дээр орчуулагдсан номнууд. Хожим Кучерены мэдэгдсэнээр Сноуден орос хэл судалж эхэлсэн байна.

Сноудены төлөвлөгөөнд өөрийн амьдралыг аль нэгэн байдлаар зохицуулахын тулд Орос оронд ажил олох бодол бий. Хэрхэн гүйцэлдүүлэх талаар тэрээр одоохондоо тодорхой хэлэхийг хүсэхгүй байна.