Буриад Чингис хааны нэрийг БНУлсынхаа бренд болгох бодолтой байна. Бүс нутгийн дур терхийг сайжруулах зөвлөлийн зөвлөлгөөн дээр ийн санал дэвшүүлжээ. Учир нь буриадын газар нутаг бол Чингис хааны овог дээдэсийн өлгийн нутаг юм.

Буриадын соёлын сайд Тимур Цибиков хэлэхдээ: «Орчин цагийн буриадын нутаг дэвсгэрууд өмнө Чингис хааны Алан-Гоа элэнц эхийн төрөлхи Баргужин Токум нутаг байсан аж. Орчин цагийн Баргузин голын хөндий, Баргузины район түүнд хамрагдаж байна.

Үүнийг нотлох баримт «Монголын нууц товчоонд» байгаа. Алан -Гоа гурван хүүтэй байсан. Бадыначар отгон хүү нь Чингис хааны уг удам болжээ. Монгол ба Орос улсад Алан-Гоаг хүндэтгэж байна. Манай ард түмнүүд чухам эх болон түүний төрөл төрөгсөдийг хүндлэдэг.

Бид энэ түүхийн баримтыг ашиглаж, Алан-Гоа болон Чингис хааны овог дээдэстэй холбоотой аялал жулчлалын чиг замыг боловсруулах бодолтой байна. Энэ чиг замыг Байгал нуур, Иволгины дацан зэрэг Буриадын чухал дурсгалтай холбоно» гэв.

Чингис хааны тухай ном туурвисан туухч, зохиолч Алексей Гатапов урд өмнө Баргужин Токум гэж байсан өнөөгийн Баргузины хөндийд тержээ. Тэрээр түүхийн баримтуудыг дурдан хэлэхдээ: «Чингис хаан ч Баргузины газар нутгийг ариун нандин хэмээн үзэж байсан.

Алан-Гоа хори омог гаралтай. Энэ омог буриадын газар нутагт одоо ч байгаа. Тэрээр дотоодын тэнгис гатлаж, Онон голын адагт буусан гэж Чингис хааны өөр нэгэн овогийн тухай «Монголын нууц товчоонд» өгүүлжээ.

Нууц товчоо 1240 онд зохиосон юм. Монголчууд Байгал нуурыг дотоодын тэнгис гэсэн байх. Баргузины хөндийн Барагхан уул Алан-Гоагийн Бархудай Мэргэн өвгөн аавтай холбоотой. Түүнийг энэ ууланд оршуулсан гэдэг. Чингис хааны омгийн гарал энэ нутагт хамаатай.

Би Монгол улсад цэргийн алба хаасан. Баргузины хөндийд төрсөн гэж өгүүлвэл монголчууд энэ нутгийг ариун нандин гэлцэж байв. Энэ нь Чингис хааныг сурталчлах байтугай үзэл суртлын үүднээс дарангуйлагч, хэрцгий булаан эзлэгч хэмээн нэрлэж байсан зөвлөлт засгийн үе байсныг харгалзах хэрэгтэй» гэв.

Чухам Чингис хаантай холбоотой газар нутаг Буриадад бий. Түүний өргөө Меркитийн цайзыг дурдаж болно. Тэрээр чулуун хавтан дээр мөргөл үйлдэж байсан гэдэг. Гэвч үүнийг нотлох ШУ-ны гэрчилгээ баримт үгүй. Гэсэн ч ийн домог яриа тархсан нь тэмдэглүүштэй гэж Алексей Гатапов үзэж байна.

Тэрээр хэлэхдээ: «Энэ нь Чингис хааныг үндэсний баатар болгон эрхэмлэн дээдлүүлж байгаа ард түмэн түүхийн оюунтай байна гэсэн уг. Зөвлөлт засгийн үед Чингис хааныг албан ёсоор бараг дурдахгүй байсан. Хаяа нэг муучлан дурдаж байв.

Гэвч миний өвгөн аав, эмээ хоёр Чингис хааныг манай баатар гэж байсан. Ер нь Чингис хааны сүнс ариун нандин байна. Түүний нэрийг амны уншлага болгож болохгүй. Хүүхдэд Чингис нэр бараг өгөхгүй байна. Тийм нэртэй хүн их үүрэгтэй, харицулагатай, нэр хүндтэй байх ёстой» гэв.

Буриад Чингис хааныг эрхэмлэн хүндэтгэж байгаа болохоор түүний нэрийг жуулчдын сонирхолыг татахад ашиглахгүй байна. Буриадын эрх баригчид шинэ төслийн талаар хүмүүсийн саналыг мэдэхийн тулд интернет-санал хуралт явуулна. Оросын түүхчдийн санал дэлхийн түүхэнд Чингис хааны гүйцэтгэсэн үүрэг, эзлэх байр суурийн асуудлаар тэр болгон нийлэхгүй байна.