Япон улс Номхон далайг дамнасан түншлэл байгууллагыг бий болгох асуудлаархи хэлэлцээнд нэгдэв. Нэгдэх явдал нааштай үр дүнтэй болно гэдэгт японы улс төр, үйлдвэр худалдааны бүлгийнхэн улам итгэж байна. Харин оросын зарим шинжээч энэ талаар эргэлзэж байна.

Номхон далайг дамнасан түншлэл байгууллагад нэгдэх шийдвэр Япон улсын хувьд амаргүй үйл хэрэг болсон гэж оросын нэрд гарсан шинжээч, Японд суугаа элчин сайд асан Александр Панов үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Эхлээд Токио төсөлд нэгдэх тухай АНУ-ын урилгад аядуу төлөвтэй хандсан. Түншлэлийг санаачилсан америкийн талын зарчмууд гаалийн ямар ч хязгаарлалт, дотоодын зах зээлийг хамгаалах хэрэгслийг үгүй болгож мэдэхийг Япон улс ойлгосон. Тэгвэл эм найруулах, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг японы эдийн засгийн салбар бусдаас илүү хохирол хүлээх юм. Эцэст ямар нэг салбар хохирсон ч Япон эл төсөлд нэгдэх нь ашиг тустай болно гэсэн шийдвэр гаргажээ».

Гэвч эдийн засгаас гадна геополитикийн асуудал байгаа. Эхлээд АНУ Номхон далайг дамнасан түншлэл байгууллагыг Хятадад нөлөө үзүүлж, нэгдэгсдийн боловсруулсан дурмээр үйл ажиллагаа явуулахад түүнийг албадах улс орнуудын хамтын нийгэмлэг болгохыг санаархсан билээ. Энэ нь мэдээжээр Хятадад таалагдсангүй гэж Аександр Панов хэлээд: «Хятад үүнд эгдүүцэв. Гэсэн ч БНХАУ Номхон далайг дамнасан түншлэл байгууллагад нэгдэх боломжийг үгүйсгэхгүй байна гэсэн мэдээлэл сүүлийн үед тархав. АНУ ч Хятадыг элсүүлэх саналыг сайшааж байна. Одоо Хятад төсөлд нэгдэх явдлын нааштай үр дүн, хор холбогдолыг харгалзан тооцоолт хийж байх бололтой» гэв.

Үүний хамт Бээжин гишүүн орнуудын дотоодын зах зээлийг хамгаалах механизмын үлэмж хэсгийг хэвээр хадгалах чөлөөт худалдааны бүсийг Зүүн-өмнөд Азийн орнуудын холбоотой хамт байгуулах ажлаа үргэлжлүүлж байна. Иймээс Номхон далайг дамнасан түншлэл байгууллагад ч, Зүүн-өмнөд Азийн орнуудын хоблбоо Хятад нэгдэлд ч нэг зэрэг байхыг Хятад улс оролдож болзошгүй.

Эдгээр хоёр байгууллага эвсэг оршиж, азийн орнууд юуны түрүүнд Японы хувьд аймшигт үзэгдэл болж мэдэх Хятад, АНУ-ын сөргөлдөөнийг зөөлрүүлч чадах эсэх асуудал тулгарсан юм.

Япон улс Номхон далайг дамнасан түншлэл байгууллагад нэгдснээр америкийн санаачлан ивээж байгаа төслийн үг чанараас үүдэн гарах ноцтой асуудлууд Японд тулгарч болзошгүй гэж оросын нэрд гарсан шинжээч Виктор Павлятенко үзэж байна.

Тэрээр хэлэхдээ: «АНУ-ын биш бүс нутгийн орнуудын санаачилгаар л хэд хэдэн байгууллага Ази Номхон далайн бүс нутагт байгуулагдаж ажиллаж байгаа учир америкийн тал Номхон далайг дамнасан туншлэлийг байгуулж байна. «Бүс нутагтаа өөрийн дурмээр үйл ажиллагаа явуулна» гэдгийг бүс нутгийнхан америкийн талд мэдүүлэв. АНУ Азиас гарч яваагүй. Бүс нутгийн орнууд чадавхи нь өсөн нэмэгдэх тусам АНУ-ыг бүс нутгаасаа шахан зайлуулж эхлэв. Тус улс үүнийг сөрөн зогсохын тулд Номхон далайг дамнсан түншлэл байгууллагыг санаачилсан. Одоо тус улс Японыг татан оролцуулж, бүс нутаг, бүс нутгийн байгууллагуудыг сөрөн зогсохоор шийдвэрлсэн шиг байна» гэлээ.

Номхон далайг дамнасан түншлэл байгууллагад нэгдэх явдал Японы нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаар Хятадтай хийх яриа хэлцээг хүндрүүлнэ гэж Виктор Павлятенко үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Номхон далайг дамнасан түншлэл байгууллагыг бодоход асуудлыг Хятадтай хоёр талын хэмжээнд шийдвэрлэх нь амар болно. Нэг талаас Япон төсөлд нэгдэгсдээс ямар нэг дэмжлэг авна. Энэ нь японы талд ашигтай мэт санагдана. Гэвч Хятад улс Өмнөд Хятадын тэнгис дэх зан үйлийн хуулиар асуудлыг шийдвэрлэхэд өөрийг нь албадах гэсэн оролдлогыг эсэргүүцэж байна. Иймээс япон-хятадын харилцааны ялимгүй асуудлыг ч Номхон далайг дамнасан түншлэл байгууллагын хүрээнд авч үзвэл улам хурцдаж мэднэ» гэв.

Япон улс тэргүүлэх чадвараа бүрмөсөн алдах нь Номхон далайг дамнасан түншлэлийн төсөлд нэгдэх явдлын зохисгүй гол тал хэмээн Павлятенко үзэж байна. Одоо тус улс ямар нэг байгууллагыг бий болгох янз бүрийн санал дэвшүүлэх боломжтой байна. Энэ нь японы санал гэдгийг бүгд мэдэх юм. Жишээ нь Зүүн-өмнөд Азийн орнуудын холбоо байгуулах нь японы санал байсан юм. Энэ нь Япон өөрийгөө тэргүүлэгч хэмээн үзэхэд хангалттай байв. Харин Номхон далайг дамнасан түншлэл байгууллага Японыг АНУ-ын удирдсан байгууллагын хатуу хязгаарт байлгана. Одоо ч гэсэн Япон улс цэрэг-улс төрийн холбоотны хувьд АНУ-д захирагдаж байна. Харин Япон улс дээрх төсөлд нэгдвэл эдийн засгийн байгууллагад захирагдах болно.