Янз бүрийн эх сурвалжуудын уламжилж байгаагаар, Чунциньд түшмэдүүдийн дунд Бо Силайн гэмт хэргийн мөрдөнгийн байцаах ажиллагааны дүнгийн талаар намын хаалттай баримт бичгийг таараажээ. Ажиглагчдын үзэж байгаагаар, Хятадын КНТХ-ны УТТ-ны гишүүн асны болон чунцины хотын намын хорооны нарийн бичгийн дарга асны шүүх процесс удахгүй эхлэхийн тэмдэг юм. Бо Силайг ямар гэмт хэрэгт татаж байна? Түүний шүүх хурал нь тус улсын ултөрийн байдалд ямар үр дагавруудыг авчирч болох вэ?

Мягмар гаригийн хоёрдугаар хагаст Чунцинд Бо Силайн мөрдөн байцаах ажлын дүнгийн тухай Хятадын Коммунист намын ТХ-ны гаргасан баримт бичгийг танилцуулсан хурлууд болов. Эдгээр хуралдаануудад нам-төрийн аппаратуудын янз бүрийн салааны хэлстийн даргын түвшингийн төлөөлөгчид оролцов. Шинжээчдийн таамаглаж байгаагаар, хуралдаанууд нь Бо Силайн шүүх хурлыг эхлүүлэхийн өмнөх сүүлчийн алхам болж байна.

ХМХ-дэд гарсан мэдээллүүдээс үзвэл, ХКН-ын ТХ-ны УУТ-ын гишүүн асныг эрүүгийн хуулийн гурван зүйл ангиар яллах аж. Түүнийг авилга авсан, хууль бусаар хөрөнгө шамшигдуулсан болон албан тушаалаа урвуулан ашигласан. Энд гарч байгаа мөнгөний хэмжээ авилгын хэрэгт нилээд даруухан байх аж. Бо Силай нь нийт 20 сая юаний авилга авсан болон хууль бусаар 5 сая юань шамшигдуулсан гэдэг нь мөрдөн байцаалтаар тогтоосон гэж ХКН-ын баримт бичгийн агуулгатай танилцсан эх сурвалж уламжилжээ.

Өмнө нь Бо Силайд нилээд их хэмжээний хөрөнгө шамшигдуулсан хэрэгт татаж магадгүй гэж таамаглаж байсан. Түүнийг саяхан хуралдсан Лю Жицзяний шүүх хурлаас дутуугүй байх болов уу гэж хүлээж байсан. 64,6 сая юаний авилга авсан төмөр замын яамны тэргүүн түүнд цаазын ялыг хоёр жил хүлээх нөхцөлтөйгөөр оноов. Бо Силайгийн ашигласан мөнгөний хэмжээ нь жишээлбэл, Бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны дэд дарга асан Чэн Кэцзегийн авсан 41 сая юаниас хамаагүй бага юм.

Энэ нь Бо Силайн хэрэгт нилээд зөөлөн хувилбар сонгосон гэдгийг харуулж буй юм гэж Ази, Африкийн орнуудын хүрээлэнгийн дэд захирал Андрей Карнеев ярьж байна. Тэрээр түүнд нилээд урт хугацаагаар, жишээлбэл, 15 жимлийн хорих ял төлөвлөж байгаа юм уу, эсвэл Лю Жицзюний адил хүлээх нөхцөлтэйгөөр цаазын ял байж мэдэх юм.

Бо Силайг татаж байгаа гэмт хэргүүдийн даруухан мөнгөний хэмжээ болон үүнд ямар нэгэн улс төрийн бүрэлдэхүүнгүй байгаа явдал нь эрх баригчид Бо Силайг дагалдаж байгаа хятадын зүүний хөдөлгөөний удирдагчийн гэрэл гэгээнээс салахыг хүсч байгааг харуулж байна. Тэгээд шүүх хурлыг бусад авилагын хэргүүдээс юугаараа ч ялгарахгуй болгохоор зорилго тавьж байна гэж Андрей Карнеев таамаглаж байна. Эс тэгвээс Бо Силайг мөнгө идсэн бус, харин хятадыг “зүүний” замаар хөгжүүлэх хоёрдагч зам сонгосны улмаас яллагдсан гэх яриа тарж мэдэх юм.

Энэ шугамыг дэмжигчид хятадын удирдлагад болон жирийн хүмүүсийн дунд их байдаг. Магадгүй, Хятадын КН-ын удирдлага “зүүний” талынханд Бо Силайг социализмын үзэл бодолтой байгаагүй, харин зүгээр эдгээр санаагаар зэвсгээ хийж байсан гэж ятгаж мэдэх юм. Хэрвээ хүмүүс удирдлагыг барууны радикал чиглэлийг хэрэгжүүлэхийг хүсэхгүй байна гэж мэдрэх л юм бол магадгүй эл хүнийг золигт гаргахад бэлэн байж мэднэ. Тэгвэл нийгэмд болон удирдлага нийтлэг нэг шийдвэрт хүрнэ. Энэ бол одоогийн ХКН -ын удирдагч Си Зиньпинь ялангуяа, энэ хавраас Бо Силайгийн ярианы зарим элемэнтүүдийг ашиглах болсон нэг шалтгаан юм. Магадгүй, тэр булт хийн, нэгдсэн шийдэлд хүрэх тавцанг мэдэрсэн ч байж мэднэ. Эцэст нь, Бо Силай бол зүүний үзэл бодолтой хүмүүсийг нэгтгэх тийм тэмдэгтэй хүн байхгуй.

Одоо Бо Силайн хэргийн тухай мэдээлэл нилээд хүрээний түшмэдүүдийн сонорт хүрсэн байгаа нь, дээд удирдлага энэ асуудлаар нэгдсэн шийдэлд хүрсэн гэдгийг хэлж буй юм. Бо Силайн хэргийн “гарцны” тухай илүү тодорхой бид ойрын үед мэдэх болно. Олонхи эх сурвалжуудын уламжилж байгаагаар, Бо Силайн шүүх хурал ойрын үед, зуны сүүлчээр болох аж. Шүүх хурал хийх газрыг Зинань гэж таамаглаж байна. Намар төлөвлөөд байгаа ХКН-ын 3-р Бүгд хурал хуралдах үед Бо Силайгийн хэрэгт цэг тавьчихсан байх биз.