Ким Чен Ыны эмэгтэй дүү саяхан төрийн хариуцлагатай албан тушаалд томилогдов. Өмнөдийн ХМХ-үүдийн уламжилж байгаагаар, 26 настай Ким Ё Жон нь Төрийн БХЯ-ны хорооны арга хэмжээний хэлтсийг тэргүүлэх болов. Энэ утгаараа тэр Ким Чен Ыны орлцох бүх арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм.

Мэдээж хэрэг, эл мэдээнд болгоомжтой хандах хэрэгтэй. Эл мэдээ нь цуу ярианууд дээр тулгуурласан бөгөөд эдгээр нь бодит үнэнд нийцэхгүй. Гэхдээ энэхүү мэдээ нь нилээд үнэнд ойр мэт харагдах аж. Ким Ё Жоныг үнэхээр томилсон бололтой. Тэгээд бас энэ нь өөрчлөлтийн цаг үе ирж байгаагийн тэмдэг болж байна.

2011 оны 12-р сард Умард солонгосын хоёр дахь удирдагч, Ким овогтны хоёрдахь гишүүн Ким Чен Ирыг нас бархад, Ким Чен Ын эцгийнхээ залгамжлагчаар томилогдоо ч үгүй байсныг одоо олон хүн мартсан ажээ. Чухамдаа бол Ким Чен Ын нь улстөрийн тавцан дээр дөнгөж 2010 онд гарч ирэх үедээ тэрээр дээд удирдагчийн зүгээр л нэг гэр бүлийн гишүүний хувьд гарч ирж байсан, ингэдээ залуу шүү. Гэтэл удалгүй умардын элитүүд нягтрал, эв нэгдлээ харуулахыг хичээн Ким Чен Ыныг дээд удирдлагын хувьд хүлээн авсан. Гэхдээ шинэ удирдагчид нэг сул тал байсан: түүнд өөрийн баг байгаагүй.

Хэн ч Ким Чен Ирыг гэнэт зуурдаар нас барна хэмээн огт санаагүй байсан. Эхний үед Ким Чен Ыныг эцгээсээ урт удаан жил суралцана гэж таамаглаж байсан. Үүнтэй зэрэгцэн түүнтэй хамт ирээдүйд улс орныг удирдах хүмүүсийг бас сонгон авч байсан. Гэвч түүх өөрөөр эргэсэн. 2011 оны 12-р сард Ким Чен Ын тус улсын удирдагч болсон, ингэхдээ тэрээр улсыг удирдахдаа зөвхөн өөрийн эцгийн зөвлөхүүдэд тулгуурлан удирдаж чадах байв.

Ингэхдээ түшмэдүүдийн ихэнх нь Ким Чен Ыны эцгээс уламжлагдан ирсэн, түүнээс 30-40 насны ах хүмүүс байлаа. Насны ийм ялгаа нь хаа сайгүй багагуй тулгамдсан асуудлуудтай таарч болох байлаа. Үүнд дээр Ким Чен Ирыг хүрээлэгсэд нь одоогийн удирдагчаас насны ялгаатай төдийгүй, үзэл бодлын асар их ялгаатай байлаа. Ким Чен Ынд сонголт байгаагүй, гэсэн хэдий ч эдгээр хүмүүстэй ажиллахад түүнд бас амар байхгуй нь мээдэж хэрэг юм.

Бүр эхнээсээ л шинэ удирдагч нь шинэ баг бүрдүүлнэ гэдэг нь ойлгомжтой байсан. Тэд нар нь Ким Чен Ынтэй насны хувьд, амьдралын утршлагын хувьд адилхан байх ёстой байлаа. Ийм багийг бүрдүүлэх нь нэг жил бус хугацаа эзлэнээ, гэхдээ одооноос зарим нэг мөр гарч эхлээд байна. Энэ нь Ким Чен Ыны үеийн түшмэд 30-35 насны, гадаадад боловсрол эзэмшсэн юм уу, аль эсвэл гадаадад олонтоо явж байсан байж болзошгүй, түүний бага насны хүрээллийн хүн.

Умардын нийгэм ерөнхийдөө хэрхэн ямар бүтэцтэйг тооцохын хамт, дээр дурьдсан шинж тэмдэгүүд нь зөвхөн тус улсын элитүүдийн төлөөлөлд хамааралтай. Нэг талаас энэ нь Кимынхны өөрийн гэр бүлийн гишүүн, нөгөө талаас энэ нь Ким Ир Сены үеэс тус улсыг удирдаж байгаа хэдхэн арван гэр бүл юм. Гэхдээ эдгээр хүмүүс нь БНАСАУ-ад “пэктусаны шугамыг” тээгчийн хувиар алдаршсан. Тэдэнд гадаадад суралцах боломж байсан бөгөөд тэд нар Ким Чен Ыныг тус улсын удирдагч болоогүй, гадаадад суралцаж байхад нь түүнтэй танилцах боломжтой байсан.

Ким Чен Ыны засаглалын эхний жилүүдэд Кимын гэр бүлийнхний тус улсын дээд албан тушаал хашдаг гишүүдийн тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн нь хачирхалтай юм. Ким Чен Ын нь бие даан удирдах арга туршлага багаас, тэрний хамгийн сайн мэдэх, итгэлтэй хүмүүсийн ихэнх нь мэдээж хэрэг түүний төрөл төрөгсөд байгаа. Тиймээс Ким Ё Жоныг томилгоо нь боловсон хүчний бодлогод өөрчлөлт гарч байгаагийн тэмдэг ч байж мэдэх юм.

Эдгээр өөрчөлтүүд нь нилээд эрс шийдэмгий шинж тэмдэгтэй юм. Тиймээс 3-4 жилийн дараа умардын засгийн газар нилээд өөр хүмүүсээс бүрдсэн байх нь. Нилээд хэдэн ахмад хөгшид үлдэж магадгүй юм. Гэвч бүхэлдээ залуучуудын үе ойртожээ. Тус улсыг жишээлбэл, 2017 он гэхэд жолоодох хүмүүсийн нэрс бидэнд тодорхойгүй байна. Умардын элитүүд үүнийг нийтлэхгүй байна. Гэхдээ эдгээр хүмүүс нь залуучууд байх бөгөөд тэдний хэрэгжүүлэх бодлого ч шинэ байх юм.