АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тагнуулын асуудал эрхэлсэн хороо болон Сенатын хороо ТТГ-ын сирийн босогчдод зэвсэг нийлүүлэх ажиллагааг дэмжив. Тохиролцоонд хүрсэн гэрээ нь Сирийн ажиллагаанд 7-р сарын эхэнд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн нууц шийдвэрийг хэргжүүлэхтэй холбогдуулан, ТТГ-т төсвийн хөрөнгөнөөс зарцуулах боломж олгож буй юм.

Зэсвэг нийлүүлэлт нь ойрын хэдэн долоо хоногоос эхлэх юм. Сургалт, ар талын хангалт болон тагнуулын шинж чанартай тусламж зэрэг нь эл хөтөлбөрийн дэд бүтэц байх бөгөөд чухамдаа одоо Иорданид хэрэгжиж эхлээд байна гэж америкийн ХМХ-үүд тэмдэглэж байна.

АНУ-ын засаг захиргаа нь сирийн асуудлуудыг шийдвэрлэхэд ерөнхийлөгч Башар Асадыг огцруулах нь зөв зүйтэй гэж үзэж байгаагаа нэг бус удаа илэрхийлсэн. Нөгөөтэйгүүр, саяхан Сирийн ерөнхий сайдын орлогч Кадри Жамиль Москвад хийсэн мэдэгдэлдээ, тус улсын иргэний дайны гол буруутнууд бол өрнөдийн орнууд гэж буруушаасан.