Америкийн цэргийнхэн Сирид цэргээ оруулах шууд хэд хэдэн хувилбарыг нийтэд зарлав. Уг хувилбар АНУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга нарын нэгдсэн хорооны тэргүүн Мартин Демпсийн 7-р сарын 22-нд америкийн парламентын дээд танхимд илгээсэн захидалд тусчээ. Дэмпси мэдэгдэлдээ, цэргийн хувилбаруудыг ерөнхийлөгчид өргөн барьсан гэжээ.

Хувилбаруудын дунд цэрэг дайчдад зэвсэг нийлүүлэх, засгийн газрын цэргүүдэд агаараас цэгийн цохилтууд өгөх, Сирид агаарын нислэггүй бүс нээх, Сири Түркийн болон Иорданитай хил дээр ийм буферын бүс байгуулах зэрэг асуудал орж байна.

Эдгээр төлөвлөгөөний тухай өмнө дурьдаж байсан. Хамгийн сонирхолтой нь чухам юуны учраас  нийтэд зарлах болсон бэ? Үүнийг хэрхэн тайлбарлах бол гэдэг нь их сонин аж.

Демпси генералын захидал нь бүгд найрамдах намын сенатч Жон Маккейны заналхийллэсний хариу илгээлт болсон. Сирид цэргээ оруулахыг халуунаар дэмжигчдийн талыг баримтлагч тэрээр, хэрвээ ойрын хэдэн долоо хоногт ийм төрлийн төлөвлөгөөг өргөн барихгуй юм бол генералын саналыг АНУ-ын цэргийн дээд албан тушаал дээр гацаана хэмээн сүрдүүлжээ.

Демпси, Маккейн нар аль хэдийнээс бие биендээ дайсагнах болсон. Эл захидлыг нийтийн хүртээл болгохоос гурван өдрийн өмнө сенат дээр тэдний хооронд хурц маргаан үүссэн.

Америкийн генералууд нь улс төрийн төлөвлөгөөнд үнэлэлт дүгнэлт өгөх нь маш ховор байдаг. Харин энэ удаа Демпси нь захидлыг хатуу тайлбаруудаар нэмжээ. “Үйл ажиллагаанд эхлэн орохдоо бид үүний дараа юу болох вэ гэдэгт бэлэн байх ёстой гэж Демпси сэрэмжлүүлжээ.

Хөндлөнгийн оролцоо өргөжихийг зайлсхийх аргагуй байх болно. Бид санаандгүй экстремистуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх юм уу, аль эсвэл өөрсдөө хяналтандаа авахыг хүсч байгаа химийн зэвсгийг хэрэглэхэд хүргэж мэдэх юм”.

Зарим үед цэргийн хүч хэрэглэсний гэнэтийн үр дагаварууд гарч ирдэг гэж генерал Демпси сэтгүүлчдэд мэдэгдээд

«Би өөрийн үзэл бодлыг ерөнхийлөгчид илэрхийлсэн. Бид үйл ажиллагааны боломжтой бүх хувилбаруудыг зэвсэгт хүчний асуудал эрхэлсэн хорооны гишүүдэд хаалттай хуралдаан дээр танилцуулж, янз бүрийн хувилбаруудын үйл ажиллагааны гарч болох эрсдлүүдэд үнэлэлт дүгнэлт хийсэн. Хүч хэрэглэх юм уу, аль эсвэл хэрэглэхгүй тухай шийдвэрүүдийг сонгомол албан ёсны хүмүүс гаргадаг» гэлээ.

Америкийн цэргийнхний тооцолсноор, Сирийн аль ч хувилбаруудын санхүүжилт нь нэг жилд 500 сая доллароос /зэвсэг нийлүүлэх болон цэргүүдийг сургах/ хэрвээ цэргээ оруулахад хүрэх юм бол нэг сарын нэг тэрбум долл. хүртэл байх аж. Нөгөөтэйгүүр, Цагаан ордон төсвийн хөрөнгийн хомсдолтой үед ийм хэмжээний зарлага гаргахыг хүсэхгүй байгаа нь тодорхой.

АНУ-ыг илүүтэй идэвхтэй оролцохыг сирийн сөрөг хүчнийхэн хүсч байна. Нью-Йоркт хоёр хоногийн өмнө Сирийн чөлөөт армийн командлагч генерал Салим Идрис иржээ.

Үүнтэй зэрэгцэн 7-р сарын 22-нд Москвад сирийн ерөнхий сайдын орлогч Кадри Жамильтэй явуулсан яриа хэлэлцээрийн дараа, ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров сирийн байдлыг цэргийн аргаар зохицуулах боломжгүй гэдгийг бас дахин цохон тэмдэглээд

«Бид бүх талуудыг ямар нэгэн урьдчилсан болзолгүйгээр Сирийн асуудлаар олон улсын бага хурлыг явуулах тухай орос-америкийн санаачилгыг батлахыг ятгаж байна. Харамсалтай нь одоогийн байдлаар Сирийн засгийн газар болон үндэсний эвслийн нилээд хэсэг орсон сөрөг хүчнийхнээс өөр бусад нь үүнд бэлэн байгаагаа илэрхийлсэн нь алга» гэлээ.

Сирийн асуудлыг зохицуулах асуудлаар явуулах “Женева-2” бага хуралд чухам хэн хэн оролцох болон хэзээ болох нь одоогоор тодорхойгүй байна. Вашингтонд Төрийн департамент мэдэгдэхдээ, хоёр долоо хоногийн өмнө сөрөг хүчин шинэ удирдлагаа сонгосон бөгөөд тэднийг яриа хэлэлцээрийн асуудлаар өөрийн байр сууриа тодорхойлтол хүлээх хэрэгтэй гэж мэдэгдсэн .