Оросын ба хятадын цэргийнхэн «Энхийн ажиллагаа» террорын эсрэг хамтын сургуулийн төлөвлөгөөг боловсруулав. Сургууль 7-р сарын 27-оос 8-р сарын 15-ыг дуустал Оросын Төв цэргийн тойргийн талбарт явагдана.

Оросын ба хятадын 60 офицер штабын бүрэлдэхүүнд орох юм. Командлал-штабын сургууль 1500 гаруй цэргийн албан хаагчийг оролцуулах хуурай замын цэргийн ажиллагаагаар өндөрлөх юм. Террорын аюулыг няцаах ажиллагааг нь агаарын цэргийн хүчний хамтын бүлэг дэмжинэ.

«Энхийн ажиллагаа» сургууль 2003 оноос явагдаж байна. Террорын аюулыг няцаах энэ оны Орос, Хятадын тактикийн сургууль бусдаас удаан 20 өдөр үргэлжлэх юм.

Мөн сургууль орос-хятадын Тэнгсийн цэргийн хүчний томоохон сургуулийн дараагаар явагдана. Тэнгисийн цэргийн хүчний сургууль 7-р сарын 9-нд Владивостокод дууссан юм.

«Энхийн ажиллагаа» сургууль цэргийн гүрэн улсын хувьд Орос улсын үүргийг дээшлүүлж байна гэж чөлөөнд гарсан хошууч генерал, Оросын ШУА-ийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн шинжээч Владимир Дворкин хэлээд

«Орос улс олон улсын байлдааны сургууль явуулж байгаа нь геополитикийн үүднээс чухал юм. Тэгснээрээ цэргээ бусад улсын зэвсэгт хүчинтэй хамт ажиллагаа явуулахад дасгаж байна.

Мэдээжээр энэ сургууль бид дорнод хөрштэй хэлхээ холбоог бэхжүүлж байгааг тусган харуулж байна. Хятад улс дэлхийн эдийн засаг, санхүү бүр цэргийн сүр хүчний үүднээс дэлхийд 1,2-р байранд орох гэж байна. Байлдааны сургууль террорын эсрэг ажиллагааны уриан дор явагдаж байгаа боловч цар хүрээ нь террористуудтай тэмцэхэд шаардагдах хүчнээс давж байна» гэв.

«Энхийн ажиллагаа» сургууль АНУ ер нь өрнөдийн шинжээчдийн сэтгэлийг ямагт түгшүүлдэг. Геополитикийн судлалын академийн дэд ерөнхийлөгч Константин Сивков өрнөдөөс орос-хятадын сургуулийг их сонирхож байгааг тайлбарлан хэлэхдээ

«Энэ нь мэдээжийн хэрэг юм. Тэд орос-хятадын холбоо төлөвшин тогтож байгааг хараж байна. Урд дан эдийн засгийн чиглэлээр байсан хэлхээ холбоо одоо цэрэг-улс төрийн болон хувирч байна. Өрнөдийнхний хувьд орос-хятадын холбоо эмээх зүйл болсон.

Нэг талаас оросын агаарын цэргийн хүчний ба хөлөг онгоцны үйлдвэрлэлийн дээд зэргийн технологи,пуужингийн зэвсэг, цөмийн чадавхи, байгалийн нөөц баялаг, нөгөө талаас хятадын ажилласаг хүн ам, шаргуу оролдлого, хүн ам зүйн давшилт байгааг дурдая.

Энэ нь гайхамшигт хүч чадал билээ. Мэдээжээр орос-хятадын харилцааны хөгжлийн мөн чиглэл өрнөдийнхнийг түгшүүлж байна. Энэ нь өрнөдийнхөн дэлхийд давамгайлах явдалд заналхийлж байна» гэв.

Үүнийг цэргийн эвсэл хэмээн үзэж болох уу гэсэн асуултад Константин Сивков хариулахдаа холбоо дэлхийн геополитикийн байдлаас шалтгаалан ямар ч шинжтэй болж мэднэ. Хэтдээ Москва Бээжингийн цэрэг-улс төрийн эвсэл байгуулагдаж болзошгүй гэж шинжээч үзэж байна.

Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Павел Каменнов мөн саналыг сайшаан дэмжихгүй байна. «Хятадын аюул» гэгч сэдвийг бэхжуүүлж тэтгэхийн тулд өрнөдийнхөн орос-хятадын цэргийн эвслийг байгуулах боломжийн тухай үг яриа өдөөж байна гэж тэрээр хэлээд

«Хоёр тал Орос, Хятадын цэргийн эвслийн тухай хэзээ ч яриагүй. Улс бүр террортэй хийх тэмцлийг оролцуулан цэргийн бодлогоо биеэ даан явуулж байна. Гэвч Москва,Бээжин хоёр үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулж байгаа нь өөр хэрэг.Харин талууд эвсэл байгуулах тухай өгүүлээгүй» гэв.

«Энхийн ажиллагаа» сургууль гурван үе шаттай. Эдгээр нь цэргийг өрчлөн байрлуулах, хамтын байлдааны ажиллагааг төлөвлөх арга хэмжээ юм. Талууд гадаадын ажиглагчдыг байлдааны сургуульд урих тухай одоогоор мэдээлээгүй.