7-р сарын 1-нээс Москвад хүчин төгөлдөр болсон хууль ёсоор нийслэлийн таксины бүх машин шар өнгөтэй байх ёстой.Одоо москвагийн таксины жолооч нар машинаа арга буюу ахин будах болжээ.

Орос улсад такси 1907 онд бий болсон юм. Анхны жин тээх машин хотод бий болсон тухай чухам тэр үед нийслэлийн нэгэн сонинд бичжээ. Урд өмнө жинчин дан морин тэргээр жин тээж байсан аж.

«Жинчин. Төлбөрийг хэлэлцэн тогтооно» гэсэн зарлал хүссэн хүн болгоныг дуртай газарт нь тухтай хүргэхийг урьж байв. Бусад жолооч нар жинчний жишээг дагав. Дараагийн арван жил хэлэлцэн тохирох төлбөрөөр жин тээх маш олон машин бий болсон аж.

Гэвч анхны таксины парк дөнгөж 1924 онд Москвад байгуулагдсан юм. Renault, Fiat загварын 200 машиныг худалдан авчээ. Дан чинээлэг хүмүүс таксигаар явж байв. Эхлээд такси Москва, Санкт-Петербургад, дараа нь өөр томоохон хотуудад ажиллаж эхлэв.

Өнгөрсөн зууны 30-ад онд ЗХУ-д өөрийн машин үйлдвэрлэж эхлэсэн болохоор таксины паркыг хэд дахин өргөжүүлэх боломж бий болсон. Мөн үеэс Москвад илүү олон хүн такси захиалах боломжтой болжээ.

40-д оны сүүлээр таксины машин шатрын зурвас хэмээх тусгай тэмдэгтэй болов. Ногоон гэрэлэн дохио машин хүнгүй байгаагийн тэмдэг болжээ. Хожим такси цагаан-улаан өнгөтэй болсон. Мөн ногоовтор өнгөтэй машинууд ч байсан билээ.

Одоо оросын таксины паркад янз янзын загварын өнгө өнгийн машинууд байгаа. Дээрх гэрэлэн дохио нь таксины тэмдэг болсон. Энэ хавар Москва хотын засаг дарга Сергей Собянин таксиг заавал шар өнгөтэй болгохыг шаардав. Энэ нь зорчигчдын аюулгүй байдалд нааштай нөлөөлж, нууцаар ажиллаж байгаа такситай тэмцэх боломж олгоно гэж тэрээр үзэж байна.

Такси заавал нэг өнгөтэй болох тухай хууль 7-р сарын 1-нд хүчин төгөлдөр болов. Энэ шаардлага таксины жолооч нарын дотор ширүүн санал шүүмжлэл өрнүүлэв. Харин зах зээл тэр даруй зохих арга хэмжээ авсан юм.

Таксинд тусгай хальс наах пүүсүүд ажиллаж эхэллээ. Тэдгээр таксины гадна талд тусгай шар өнөгөтэй хальс наахыг санаачлав. Зарим пүүс бэлэн өөрөөр хэлвэл шар будгаар будсан буюу шар хальс гадна талд нь наасан машинуудыг хөлслүүлж байна.

Авто машин үйлдвэрлэгчид такси болгон хэрэглэх тусгай машин үйлдвэрлэх асуудлыг эргэцүүлэн бодож байна. Гадаадын авто компаниуд төдийгүй оросын «АвтоВаз» ийм загварын машиныг зохион бүтээж байна.