«Хүү төрсөн байна!» гэж Их Британи Кембрижийн герцог хунтайз Уильям, Кейт Мидлтоны ууган хүү төрсний дараа баярлан баясав. Одоогоор албан ёсны нэр өгөөгүй боловч Кембрижийн хунтайз хэргэмтэй хүү лондоны цагаар 16 цаг 24 минут болж байхад британийн нислэлийн Мария дарь эхийн эмнэлэгт төржээ.

Тэр 11 дахь Елизавета хатан хааны 3 дахь жич хүү бөгөөд Их Британийн хаан ширээ залгамжлах талаар гуравт орох хунтайз болов. Өчигдөр орой эх болон хүүгийн биеийн байдлын тухай баримт бичгийг Лондонд Букингемын ордны хаалганд өлгөв. Эх хүүхдийн бие сайн байна гэж баримт бичигт өгүүлжээ. Уильям хунтайз хүү нь төрөх үеэр байлцсныг тэмдэглэжээ.

Хатан хаан ба Эдинбургийн герцог хоёр жич хүү төрсөнд маш баяртай байна гэж Букингемын ордны төлөөлөгч мэдээллээ. «Уильям хунтайз ба Кейт Мидлтон хоёр хүүтэй болсонд маш их баяртай байна. Энэ үйл явдлыг улс даяар тэмдэглэнэ. Тэд гайхамшигт эцэг эх болно» гэж Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон үүнтэй холбогдуулан мэдэгдэв.

«Кембрижийн герцогийн гэр бүлд баяр хүргэе. Хүү нь эрүүл энх, зол жаргалтай болохыг хүсэн ерөөж байна» гэж сөрөг хүчний удирдагч Эд Мидлибанд үйл явдлыг тайлбарлан хэлжээ.