ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 37-р чуулган дээр байгалийн болон соёлын статустай хил дамнасан объектыг байгуулах тухай санал гарчээ. Энд Алтай уулсын тухай яригдаж буй юм. Их Алтай Орос, Хятад, Казахстан, Монгол улсуудын нутаг дэвсгэр дээр оршдог бөгөөд эдгээр нутагт байгалийн үндэсний цогцолбор газар, дархан цаазат газрууд байдаг.

“Алтай алтан уулс” нь ЮНЕСКО-гийн өвийн жагсаалтанд ороод даруй хэдэн жил болж байна. Гэхдээ энэ нь зөвхөн Алтайн оросын талын хэсгүүдэд хамааралтай.

ЮНЕСКО энэхүү объектыг Хятад, Казахстан, Монгол улсуудын Алтай нуруун дахь байгалийн үндэсний цогцолбор газар, дархан цаазат газруудын хүчээр өргөжүүлэх хүслээ илэрхийлсэн. Энэ тухай ОХУ-ын Байгаль орчин, экологийн яамны Олон улсын хамтын ажиллагааны удирдах газрын дэд захирал Ирина Фоминых хэлэхдээ

«Дөрвөн орон бүгдээрээ оросын “Алтайн алтан уулс”-ын нэгэн адил объект дээр үндэслэн олон улсын боловсролыг байгуулахад бэлэн байна. Хятад, Казахстан, Монгол улсууд ЮНЕСКО-д өөр өөрсдийн саналуудыг оруулах ёстой.

Хятад улс “Канас байгалийн цогцолбор газар”, “Хоёр голын эх” мэдэгдэлүүдээ өргөн бариад байгаа. Монгол улс ойрын хоёр жилд өөрийн байгалийн үндэсний цогцолбор газрын жагсаалтыг, ялангуяа, “Алтай Таван богд”-оор дүүргэх ёстой.

Казахстан  “Катон-Карагайн” дархан цаазат газар, Маркаколийн байгалийн үндэсний цогцолбор газрыг өргөн барихаар бэлдэж буй юм. Үүний дүнд “Алтайн алтан уулс” нэгдсэн хил дамжсан объект байгуулагдлаа. Түүний статус ч өөрчлөгдөнө.

Энэ объект нь зүгээр нэг байгалийн бүс биш, харин нэгэн зэрэг байгалийн болон соёлын цогцолбор газар байх юм. Учир нь,нэгдүгээрт, Монголын “Алтай Таван богд” холимог статустай юм. Энэхүү байгалийн дархат цаазат газар эртний соёлын үнэт хадны сүг зургууд байдаг. Мөн Казахстаны тал манай эриний 3 зууны бунхант хирэгсүүрүүдийг оруулаад байгаа “Берель” музейг төлөөлж байна" гэлээ.

Оросын хэсэг  Катунь, Алтайн дархат цаазат газрууд, Укокийн тэгш өндөрлөг зэрэг гурван районыг багтаасан. Эдгээр нутагт ургамал, амьтдын ховор болон ховордсон төрлүүд байдаг. Эдгээрийн зарим нь Улаан номонд орсон байдаг.

Дэлхий дахины жуулчдын дунд “Укок тэгш өндөрлөг” юм уу, “Белуха уул” нь алдартай. Учирыг хүмүүс далайн төвшингөөс 2500 метрийн өндөрт байдаг Укок руу явах нь их байдаг. Тэнд хэдэн мянган булш, овоонууд байдаг юм. Уулчид 4500 гаруй метрийн өндөртэй Белуха ууланд авиралт хийдэг.

Алтай уулсын хурдан урсгалтай гол мөрнөөр экстрим аялалд дуртай аялагчид олонтоо ирдэг. Эндхийн гол мөрнүүд үзэсгэлэнт Телец нууранд усаа цутгадаг. Жуулчдын чиглэлийн эцсийн зогсоол нь Учар хүрхэрээ.

Эндхийн байгаль гайхамшигтай сайхан юм. Тайван амралтанд дуртай хүмүүс энд ирж байгалийн сайхныг үзэж, самарын мод болон уулын бэлд ургах эмчилгээний ургамлуудын хамар цоргиулан үнэртэх эрүүл агаараар цээж дүүрэн амьсгалах дуртай байдаг.

ЮНЕСКО-гийн жагсаалтанд Орос улсын 25 объект орсон бөгөөд үүнээс 15 нь соёлын болон 10 нь байгалийн өв юм.