Өнгөрсөн долоо хоногт Сибирь, Алс-Дорнодод явагдсан цэргийн сургуулилтуудыг цэргийн мэргэжилтэнүүд үргэлжлэн тайларласаар байна. Тэдгээрийг гадаадын ажиглагчид нь Орос улсын Япон, Хятадын талын заналхийллүүдээс сэргийлсэн арга хэмжээ гэж хүлээж авч байна.

Бодит амьдрал дээр бол сургуулилтуудыг Москва аль нэг хөрш орноосоо айсандаа зохион явуулсан юм огт биш.

Орос улсын удирдлага тус улсад 2008 оноос үргэлжилж байгаа цэргийн томоохон шинэчлэл болон байлдааны бэлтгэл болоод цэргийн бэлэн байдлыг хянах шинэ хэлбэрүүдийн боловсруулалтанд дүн шинжилгээ өгөхийг оролдож буй юм гэж Стратег, таамагийн судалгааны төвийн шинжээч Василий Кашин тэмдэглэж байна.

”Байлдааны бэлэн байдлын гэнэтийн шалгалтанд” Дорнодын цэргийн тойргоос гадна Төвийн цэргийн тойрог зарим хүчнийхэн оролцсон.

Цэрэг дайчид ямарч урьдчилан дохиогүйгээр болон ямар нэгэн урьдчилсан бэлтгэлгүйгээр алба хаадаг байнгын газраасаа гарах тушаал авч, өмнө тавигдсан даалгавруудыг биелүүлэх ажилдаа орсон. Энэ бол гэнэтийн “байлдааны бэлэн байдал шалгах” анх удаагийн сургуулилт биш юм.

Анхных нь 2013 оны 2-р сард явагдсан бөгөөд тэр үед цэргийн Төвийн болон Өмнөд тойргуудыг хамарсан. Сургуулилтыг удирдсан БХЯ-ны удирдлага тэр үед хийсэн мэдэгдэлдээ, бүхэл бүтэн анги нэгжүүдийг хөдөлгөх ийм төрлийн сургуулилтууд нь цаашид байнга явагдах болно гэсэн.

3-р сард ийм төрлийн шалгалтанд Хар тэнгисийн эргийн Өмнөд цэргийн тойргийн дайчдын хагас өртсөн. 5-р сард ийм төрлийн сургуулилтыг цэргийн Баруун тойрог дээр явуулсан.

Эдгээр бүх арга хэмжээнүүдэд батлан хамгаалах яамны удирдлага төдийгүй, тус улсын удирдлага оролцсон. Сургуулилтуудыг эхлүүлэх тухай тушаалыг ерөнхийлөгч Владимир Путин өгч байсан байна.

Ингэхдээ 3-р сард Өмнөд тойргийн цэргийн сургуулилтыг эхлүүлэх тухай тушаалыг Путин ерөнхийлөгч онгоцны бүхээгээс өгч байсан. Тэр үед Орос улсын төрийн тэргүүн ӨАБНУ-д айлчлал хийхээр явж байсан.

Дорнодын цэргийн сургуулилт нь энэ практикийн хүрээнд байна.Тэдгээр нь урьд өмнөх сургуулилтуудаас оролцогчдынхоо тоогоороо ялгарч байна. Өмнөд шалгалтуудад нэгэн зэрэг харьцангуй бага тооны буюу 7-9 мянган цэргийн албан хаагчид оролцож байсан. Энд юуны өмнө холбооны удирдлага, тээвэр болон цэргийн албан хаагчдын хөдөлгөөнийг шалгаж байсан.

Оросын цэргийн удирдагчид анх хийсэн мэдэгдэлдээ, байлдааны бэлэн байдлыг шалгах гэнэтийн шалгалтууд нь байнга явагдах бөгөөд зэвсэгт хүчийг бүхэлд нь хамрана гэсэн. Туршлага хуримтлагдах тусам уг ажиллагааг улам бүр өргөжүүлнэ.

Түүнчлэн, тухайн тохиолдолд гэнэтийн шалгалт нь өргөтгөсөн хөтөлбөрөөр явагдсан, учир нь энд зун явагддаг Алс-Дорнодын сургуулилттай хамтатгахаар шийдсэн бололтой .

Байлдааны бэлэн байдлыг шалгах гэнэтийн сургуулилт нь цэрэг дайчдыг суралцахад болон 2008 оноос явагдаж байгаа оросын армийн томоохон хэмжээний шинэчлэлтэнд дүгнэлт хийх зорилгоор явагдаж байна.

Эдгээр шинэчлэлүүдийн зорилго нь олон тооны цэргийн албан хаагчдыг дайчилдаг, зөвлөлтийн армийн жишгийн нөсөр тогтолцоог орчин үеийн авсаархан, хүчирхэг, байнгын бэлэн байдалд байх хүчээр солих явдал юм. Нэн даруй байлдааны даалгавар биелүүлэх чадвартай хүчнийхний тоог нэмэгдүүлэх нь цэргийн шинэчлэлийн гол зорилго юм. Тиймээс чухам яагаад оросын удирдлага сургуулилтын энэ хувилбаруудыг сонгож байна гэдэг ойлгомжтой юм.

Дорнодын цэргийн тойрог нь Орос улсад нутаг дэвсгэрийнхээ хувьд томоохонд тооцогддог. Зөвлөлтийн цаг үеэс энд дэд бүтцийн нилээд хэсэг болон түүнд тулгуурласан томоохон цэргийн бүлэглэл байдаг.

Мэдээж хэрэг, Орос улс тэдгээрийг зохих журмын дагуу байлгах арга хэмжээнүүдийг авч байдаг. Ингэхдээ эдгээр цэрэг дайчдыг бүс нутгийн цэргийн үйл ажиллагаанд ашиглах боломжтой. Жишээ нь, өнгөрсөн хугацаанд Дорнодын цэргийн нэгтгэлүүд нь Хойд Кавказын дайнд амжилттай оролцсон.

АНД-н бүс нутагт тогтворгүй байдлын нилээд хэдэн голомт байна. Энд Европоос хамаагүй илүү, таамаглашгүй хохиролтой цэргийн сөргөлдөөн гарч болзошгүй л юм. Үүнийг, тухайлбал, Солонгосын хойгийн саяхны үйл явдлууд гэрчилж байна.

Эдгээр нь цэргийн хамтын төлөвлөгөөнд тусгалаа олдог гэдгийг Оросын удирдагчдын удаа дараагийн мэдэгдэлүүд нь гэрчилж байна. Нөгөөтэйгүүр, тухайн тохиолдолд Орос улс бусад орнуудын зүгээс өөртөө заналхийллэж буйг олж харахгуй байна.

Орос улс нь бүс нутгийн сөргөлдөөнд ороогүй бөгөөд Японтой нутаг дэвсгэрийн маргаантай асуудал нь урт хугацааны шинж чанартай бөгөөд энэ нь цэргийн сөргөлдөөний эх үүсвэр болж чадахгүй юм.