Өнөөдөр Өмнөд Солонгосын парламентийн 10 депутат Үндэсний архив луу, 2007 онд, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Но Му Хён, Хойд Солонгосын ерөнхийлэгч Ким Чен Ир нарын уулзалтын үеэр хийсэн хэлэлцээрийн албан ёсны бичлэгийг олохоор явсан боловч олоогүй байна.

Сар орчмын өмнө төр баригч нам, сөрөг хүчнийг үндэсний сонирхол, эрх ашгаас их бага хэмжээгээр урван тэрсэлж байна гэж буруутгасан билээ. Ким Чен Иртэй Пхеньян хотноо хийсэн хэлэлцээрийн үеэр, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч-ардчилагч Но Му Хён, БНСУ-ын ерөнхийлөгчид Солонгосын дайны дараа, НҮБ-ын ивээл дор Шар тэнгисийг тусгарласан шугамд хойд нутгийнхан тааламжгүй байгааг Өмнөд Солонгосын удирдлага ойлгож байгаагаа илэрхийлсэн тухай юм.

Хуучинсаг үзэлтнууд үүнийг, Но Му Хён шугамын хэмжээг эргэн харахад бэлэн байна гэж үзэж байна. Иймээс сөрөг хүчнийхний санаачлагаар байгуулсан комисс, өнгөрсен 7 хоногт дээрх бичлэгийг олохоор яваад чадаагүй байна. Өнөөдөр дахин оролдлого хийсэн боловч амжилт олсонгүй.Улсын архиваас бичлэг алга болсон нь байж болшгуй зүйл юм.

Одоо төр баригч засаг, сөрөг хүчнийхэн бие биенээ болсон үйл явдалд буруутгах нь дамжиггүй. Төр барьж буй төвийг сахисан нам Сэ Нури, юуны түрүүнд Но Му Хен ерөнхийлөгчийг хэлэлцээрийн материалыг архивд дамжуулаагүй гэж, харин 2007 онд засгийн эрхэнд байсан Сөрөг хүчний Ардчилсан нам, Но Му Хёний засаг захиргааг залгамжлан авсан барууны хуучинсаг засаглалынханд бурууг тохох нь лавтай.

Ийм маягаар хариуцлагыг бие биедээ тохох нь ардчилсан бодлогын үед ердийн үзэгдэл юм. Гэхдээ энэ удаа, тухайн уед ерөнхийлөгч Но Му Хён өөрийн нэр хүндэд үнэхээр аюултай зарим нэгэн баримт бичгийг Үндэсний архивт шилжүүлээгүй байж болзошгүй.

2008 онд Но Му Хён, Цэнхэр ордныг орхин явахдаа, ёс журмаараа бол Үндэсний Архивт шилжүүлэх ёстой нилээд бичиг баримтыг авч явсан байна. Тэр үед, энэ байдал онц анхаарал татаагүй боловч, эцэст нь зарим нэгэн бичиг баримтыг буцаан өгсөн байна.

Тэгсэн ч ерөнхийлөгч асан, Үндэсний Архивт бүх баримт бичгийг буцаагаагүй нь тодорхой болсон боловч тэр үед энэ асуудал онц сонин биш байгаад удалгүй мартагджээ. Тухайн үед, Но Му Хёнд тэгэх үндэслэл байсан байна. Учир нь түүнийг огцорсны дараа түүний төрөл садан болон зарим нэг өндөр албан тушаалтнууд хээл хахуулын хэрэгт буруутгагдан мөрдөгдөж байжээ.

Но Му Хёний талынхан тэр үед ч, одоо ч энэ буруутгалыг зохиомол, ер нь энэ бүх үйл явдал шинэ барууны хуучинсаг намынханы засаг захиргааныхны санаачилсан хувийн болон улс төрийн өшөө хонзон гэж үзэж байна.

Но Му Хён, өөрийн эсрэг талынханд, Хойд Солонгостой харилцах ардчилсан бодлогыг шүүмжлэх дорвитой шалтаг өгөхгүйн тулд Ким Чен Иртэй хийсэн хэлэлцээрийн бичлэгийг нуун дарагдуулсан байж болзошгүй.