Түүний уран баримлууд, Эрмитаж, Третьяковын галерей, Хятад, Итали, Францийн музейнуудад тавигдаж байжээ. Одоо Оросын уран барималч, зураач, алт мөнгөний дархан Даш Намдаков Нью- Йоркийг байлдан дагуулж байна.Түүний уран бүтээл дорны нүүдэлчдийн уламжлал, орчин үеийн бэлэг тэмдэгтэй хослон гайхамшигтай дорнын өнгө аясыг илэрхийлсэн нь хилийн чанадад ихэд сонирхол татаж байна.

Дорны догшин дүртэй дайчид, хөлөрсен морьд, зэрлэг араатан, зүйрлэшгүй гоо сайхан эмэгтэйчүүдийг зөвхөн үлгэрт л үзэж болно. Эсвэл хачин сонин хувцалсан, тэнгэр тулсан эвэртэй бөөг хараад хилийн чанад дах үзэгчдийн нүд орой дорой дээрээ гарчээ. Тэд үүнийг ойлгохгуй, тэр ч бүү хэл айцгаадаг байна.

Харин Даш Намдаков бөөг дүрслэх дуртай бөгөөд, заримдаа сонирхлоо тэвчин, бэлтгэлгуй олныг айлгахгүйн тулд, тэднийг дүрсэлсэн бүтээлийг ихээр тавьдаггүй байна. Гэвч хэзээ нэгэн цагт тэрээр, бөөд зориулсан бүрэн хэмжээний цуглуулгаа тавьж, бөө бол ямар ч аюулгуй, харин ч алив муу бүхнээс хамгаалдаг болохыг тайлбарлаж ойлгуулах болно.

Нью-Йоркийн үзэсгэлэнд, догшин нүдтэй дайчдын дүр байх ёсгүй байсан боловч, зураач нээхээс өмнө танхимыг хараад энэ бүтээлийг зайлшгүй тавих ёстой гэж шийдээд цагийн дотор зуржээ. Ийм хурдан зурна гэж хэн ч төсөөлөөгүй, харин түүнээс удаан хугацаанд энэ зурагт жааз хайсан байна.

Цаас, шавар, алт, мөнгө, чулуу гэх мэт материал гар дор байгаа цагт авьяаслаг зураачид онгод ургэлж олддог. Туунд ажиллаж байсан ч амралт болдог.

Даш Намдаков эртнээс бурияад хэмээх эртний ард тумэн амьдран суудаг Сибирт төржээ. Түүний урьд өмнийн хүндэт төрөлд бүгд нүүдэлчин-урчууд байжээ. Арьс ширээр оёж, төмөр давтаж, модоор урлаж байжээ.

Тэдний соёл, урлаг өнөөдөр ихэд анхаарал татаж байгаа юм. Даш, холын уе удам, өнөөдрийн өндөр технологийн эрин үеийг холбосон гүүр болж байна. «Тууний, өөрийн эртний нүүдэлчин удмын соёлыг гайхалтай илэрхийлсэн бүтээл бусдыг бишрүүлж байна. Түүний баатрууд домгийн юм шиг хирнээ үнэн бодитой юм шиг санагддаг» гэж Америкийн урлаг судлаач Эттейгель Блауэр ярьж байна.

Оросын гайхалтай зураачийн бүтээлууд, дэлхийн хамгийн алдартай музейнүүдэд хадгалагдаж байна. Германы канцлер асан Герхард Шредер, Голливудын од Ума Турман нар түүний бүтээлийг хувийн цуглуулгадаа авч тавьсан байна.

Түүний амжилт Оросын хол нутгийн авьяаслаг зураачдын замыг нээж өгч байна. Харин Даш өөрөө Сибирээс Москва, Москвагаас Лондон, Рим, Нью-Йоркоор нүүдэллэн цэцэгт хүрээлэнгүүдийг нээж, хүрэл баримлууд урлан, зурсаар л байна.